БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Жон Ун саяхнаас гадаад бодлогоо идэвхжүүлж эхэлснийг БНСУ-ын мэдээллийн агентлаг өчигдөр уламжиллаа. Ким Жон Ун юуны өмнө уламжлалт сайн харилцаатай ОХУ, Монгол, Куба, Бангладаш, Непал улсын төрийн тэргүүн нарт хувиасаа захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа агуу удирдагч Ким Чен Ир таалал төгссөний гашуудлыг Умард Солонгосын ард түмэнтэй хуваалцсан “ах дүү” орнуудад гүнээ талархсанаа илэрхийлээд цаашид найрамдалт харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэл – тэй байна гэжээ. Харин БНХАУын удирдагчдад тусгай захидал илгээсэн бөгөөд ойрын үед тус улсад айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.