antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 Comments are off

Их хүлээлт…

нийтлэсэн Admin

Хоёрдугаар сарын 1. Энэ өдрийг хүмүүс маш их хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй.

Учир нь засаг төр эмхэрсний дараа цалин тэтгэвэр нэмэгдэж, өнөөх Хүний хөгжил сангаас ахмадуудад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх нэг сая төгрөгийг маргаашаас эхлээд өгөх учиртай. Мөн энэ их мөнгөний нэмэгдлийг дагаад үнээ өсгөх гэсэн наймаачид, ШТС-ууд гээд л монголчууд бүгд л их хүлээлтэд хүлэгдээд байна. Их мөнгөний хүлээлт сар шинийн өмнө үүсээд байна гэж ч хэлж болохоор. Сургуульд хүүхдээ хүргэж өгөхөөр очиход багш нар тойроод суучихсан маргаашнаас цалин нэмэгдэх байх, нэмэхгүй бол дахиад жагсч, сүр хүчээ мэдрүүлнэ, багш нарын баярыг цалин нэмүүлэх “баяр” болгож хувиргана гэх зэрэг халуун, дотно яриатай сууж байх жишээтэй. Энэ асуудлыг УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлын шийдвэрээр багш нарын асуудалтай танилцах ажлын хэсэгт багтсан гишүүд хэрхэн шийдвэрлэснийг маргааш харах л үлдэж байх шиг. Өнгөрсөн өдрүүдэд багш нар бухимдалтай байсан. Учир нь тэдний цалинг нэмэх асуудлыг хойшлуулсан гэх сураг дуулдаад байгаа юм. За тэгээд, ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, С.Эрдэнэ, Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Арвин, Д.Одбаяр нар нэг юм бодож байгаа байлгүй дээ. Багш нарч яах вэ сүр хүчээ мэдрүүлэх л байх.
Өчигдөр хажуу айлдаа яваад орвол хоёр хөгшин маргаашнаас өгөх сая төгрөгөө аваад зах гарч, ууц, идээгээ бэлтгэхийн зэрэгцээ, зочдынхоо гарыг цайлгах барааныхаа жагсаалтыг гаргаж сууна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ялгаагүй. Зарим нь бүр сая төгрөгөө буухаар өгье гээд хүнээс хэдэн зуун мянган төгрөг зээлж, цагаан сардаа бэлтгэж байна. Ингээд л бодохоор их мөнгөний хүлээлт ч үнэхээр агуу юм аа.mminfo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car