antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 4 comments

ДАХИН ТЭСРЭХ ГЭЖ БАЙСАН ЭЛЕВАТОРЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЛОО

нийтлэсэн Admin

Дархан-уул аймгийн Дархан сумын XII багийн 14 дүгээр байранд хий дэлбэрсэн тухай шуугиан намжиж амжаагүй байтал тус аймгийн “Дархан хүнс тэжээл” компанийн гурилын үйлд вэрийн элеватор дэлбэрсэн томоохон осол өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Өн гөрсөн баасан гариг буюу нэгд ү гээр сарын 27-ны 08.45 цагт манай сур валжлах баг гурилын үйлдвэр дээр очсон юм. Дэлбэрэлт дахин болох магадлалтай гэж үзсэн тул үйлдвэр рүү хүн нэвтрүүлэхийг хориг ложээ. Осол болоод бараг 24 цаг өнгөрсөн ч түлэгдсэн буудайн үнэр ойр орч моос нь арилаагүй байв. Тэс рэлт болсны улмаас 147 дугаар силос буюу буудай хадгалдаг 30 метрийн өн дөр, цилиндр хэлбэртэй бетонон хоолойн гуравны нэг орчим нь дээ гүүрээ задарчээ. Харин унасан хэсгүүд үйлдвэрийн араар өнгөрөх төмөр замыг тусгаарласан бетонон хашаан дээр унаж, нэг метр орчмыг нь нураачихаж. Тэр хавьд хаа сайгүй шатсан буудай харагдаж байв. Тус үйлдвэрийг 1984 онд ашиглалтад оруулж, “Дархан” гурил, тэжээлийн үйлдвэр нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсныг УИХын гишүүн Д.Балдан-Очир 1992 онд өмч хувьчлалаар авсан гэнэ. Гэвч хувьд шилжсэнээс хойш үйлдвэрийн ажиллагаа үндсэндээ зогсож, мэргэжилтнүүд нь тал тал тийш таржээ. Харин элеваторуудыг буудай ашиглах агуулах төдийхнөөр ашиглаж ирсэн аж. Улмаар 2009 онд тус үйлдвэрт “Тариалан эрхлэлтийг дэм жих сан” түрээсээр буудайгаа хад галуулсан байна. Аймгийн удирдлагуудын ярьснаар буудайг буруу хадгалснаас ялзарсан тул “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” буцааж авах боломжгүй болсон гэнэ. Түүнчлэн 2010 онд аймгийн Мэр гэжлийн хяналтын газраас уг буудайг гаргах шаардлагатай гэсэн дүгнэлт ч хүргүүлж байсан аж. Тиймээс үйлдвэрийнхэн буудайг мал, гахайн тэжээл болгон ашиглах замаар улсыг хохиролгүй болгохоор ажил лаж байсан гэх. Харамсалтай нь хадгалалтын горим алдагдсанаас ийнхүү осол болж, 33 настай Э хэмээх залуу толгойдоо гэмтэл авчээ. Бид тус үйлдвэрийг ашиглалтад орох үед даргаар нь ажиллаж байсан хүнсний технологич, инженер Б.Алтангэрэлтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Хадгалалтын горим алдагдсанаас осол гарсан хэмээн тайлбарлаж байна. Горим алдагдсан талаар та мэргэжлийн технологич хүний хувьд юу гэж үзэж байна вэ? -Энэ үйлдвэр нийт 84 силостой. Силос гэдэг нь буудай хадгалдаг тэр өндөр цилиндрүүдийг хэлээд байгаа юм. Нэг силос 584 тонн буудай агуулах багтаамжтай. Харин 84 си лосын нэг нь хов хоосон байх ёстой. Тэгж байж буудайг сэлгэж, байнгын хөдөлгөөнд оруулдаг. Буудайг 14-өөс дээш хоногоор хөдөл гөөнгүй байлгаж болохгүй. Чийгшлийн хэмжээ, хог, тарианы хольцод тогтмол шинжилгээ хийж байх учиртай. Тухайлбал, буудай 17 хувиас доошгүй чийгшилтэй байх ёстой. Гэтэл энэ буудайг 2009 оноос хойш хадгалахдаа дээрх шинжилгээ, хяналтыг хийх мэргэжлийн хүн байгааг үй тул ийнхүү горим алдагдсан байгаа юм.

-Дэлбэрэлт болсон үйл явцын талаар тайлбарлахгүй юу. Зарим хүн халсан буудайтай силос руу гэ нэт агаар орсноос дэлбэрсэн хэмээн тайлбарлаж байна?

-Ер нь буудайг буулгаж авдаг нүх болон силосын дээд хэсэг үргэлж онгорхой байх ёстой. Ингэснээр агаар байнга нэвтэрч байх учиртай. Гэтэл битүү силост байгаа буудай халж, их хэмжээний нүүрстөрөгч хуралдсан. Ямар нэг оч гарахад л шатахад бэлэн гэсэн үг. Ингээд халсаар шаталт үүсэхэд CO2-той исэлдэж, дэлбэрсэн гэж ойлгож болно. Харин ч би энэ дэлбэрэлтийг гайгүй, хүч багатай гэж бодож байгаа. Хэрэв хүч тэй болсон бол үйлдвэрээс нэг километр радиус дотор юу ч үл дэх гүй байх байсан гэв. Тус үйлдвэрийн элеваторт дахиад 9000 гаруй тонн буудай хадгалаатай байгаа. Гэтэл 134 дүгээр силос дахь буудай мөн халж, дахин тэсрэх магадлалтай болсон тул буудайг яаралтай шилжүүлэх ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Хэрэв буудайг шууд гаргавал өмнөхийн адил агаар орж, дахин дэлбэрнэ. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй зөвл өлдөхөөр Хөтөлийн гурилын үйлдвэрийн элеваторын инженерийг пүрэв гаригийн орой ирүүлжээ. Гэвч өмнө нь Монголд ийм осол гарч байгаагүй тул тэр хүн ослын үед ажиллах тех нологийн талаар зөвлөгөө өгч чадаагүй байна. Ийнхүү Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрынхан 134 дүгээр элеваторыг аюулгүй болгох үүднээс 14.50 цагт хөргөх ажиллагааг эхлүүлсэн юм. Уг силосын дээрээсээ 10 метр, дороосоо таван метрийн дунд хэсэгт 100 орчим тонн буудай бай гаа. Тиймээс аймгийн Онцгой байдлынхан силосын дээд хэсгээр усны хоолой оруулж, бороожуулах аргаар буудай руу ус хийж эхэлсэн.

15.30 цагт бид “Дархан хүнс тэжээл” компанийн үйлдвэр рүү орж, Дархан-Уул аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Ганбаатартай уулзсан юм.

-Хөргөх үйл ажиллагаа эхлээд 40 орчим минут болж байна. Одоогоор 10 орчим тонн ус шахлаа.

-Буудайг хөргөхөд нийт хэдий хэмжээний ус шаардлагатай вэ?

-Яг хэдэн тонн ус орохыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан доошоо ус шүүртэл нь хийнэ.

-134 дүгээр силосын буудай ойрол цоогоор хэдэн градус хүртэл халсан юм бол. Энэ буудайг хөрг өлөө гээд бусад элеваторт дэлбэрэлт болохгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Халсан агаарын температурын хувьд орон зай, эзлэхүүнээс хамаараад харь цангуй өөр байна. Энэ силосоос нөлөөлж бусад элеватор дахь буудай халах магадлалтай бай гаа тул 134-ийг хөргөж чадвал бусад нь аюулгүй болно гэж үзсэн. Эхний хэмжилтээр элеватор доторх буудайн хамгийн дээд хэсэгт 26 градусын халуун байна. Тэгэхээр дотогшоо градус нь улам ихэснэ гэсэн үг гэв. Биднийг үйлдвэрийн байранд очих үед тус компанийн ерөнхий захирал С.Намсрайжав ирсэн байв. Гэвч тэрбээр ослын шалтгааны эцсийн дүгнэлт гарч, халаад буй буудайг аюул гүй болгохоос наана ямар нэгэн тайлбар, ярилцлага өгөхөөс татгалзаж байгаагаа хэлэв. Онцгой байдлын албан хаагчид буудайг хөргөх ажиллагааг баасан гаригийн 19.00 цагийн үед дуусгаж, нийт 40 тонн ус, 80 литр хөөс ашиглав.

Өчигдөр бид 15.00 цагт дэд хурандаа Г.Ган баатартай утсаар холбогдоход “Үйлдвэрийн ажилчид буудайг гаргахаар уйгагүй ажиллаж байна. Гэвч халсан буудай хоорондоо барьцалдчихдаг юм байна. Тиймээс гаргахад хүндрэлтэй байна. Өнөөдөр гаргах гэж оролдсон ч буудай халуун байгаа талаар ажилчид бидэнд мэдээлсэн. Иймд манай албан хаагчид дахин 10 тонн ус хийж дууслаа. 134 дүгээр силост хамгийн багадаа 100 тонн буудай байгаа хэмээн баримжаалж байгаа ч яг нарийн тоог хэлж мэдэхгүй. 200 орчим тонн буудай ч байж магадгүй. Тэр буудайг гаргахад чиргүүлтэй “ЗИЛ-130” машин дор хаяж 10 шаардлагатай. Дахин халалт үүсвэл бид дахиад хөргөнө” гэлээ. Онцгой байдлын албан хаагчид дэлбэрэлтээс үүссэн бетоны хогийг цэвэрлэж байгаа юм байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс бусад элева торууд руу ч мөн ус шахаж эхэлсэн гэнэ. Одоогоор аймгийн Онц гой байдлын 40-өөд албан хаагч, Гамшгаас хамгаалах тас аг, Мэр гэжлийн хяналтын газрын тус бүр дөр вөн хүн болон үйлдвэрийн 15 ажилтан буудайг норгох, хөргөх аж лыг явуулж байгаа юм байна. Ямартай ч үйлдвэрт дахин дэлбэрэлт болохоос сэргийлж чаджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • εταιρίες διαχείρισης κτιρίων (September 08, 2013 9:26:04 am )

    153776 994042Some times its a pain in the *** to read what people wrote but this website is real user genial ! . 599831

  • buy seo backlinks reviews (September 11, 2013 9:49:31 pm )

    260861 926167Some genuinely intriguing information , effectively written and loosely user genial . 828182

  • Hipolito M. Wiseman (September 12, 2013 5:16:55 pm )

    I simply want to mention I am just very new to blogging and site-building and honestly savored you’re blog. More than likely I’m likely to bookmark your blog . You really have tremendous article content. Cheers for ***ring with us your web page.

antalya rent a car