Өнөөдөр /09.30/ Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэртэй үдэшлэг болох юм. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус үйл ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой юм. Үдэшлэгийн үеэр үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулах юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 30, 2016 9:53:39 am )
Өглөөнүүр, ажлын цаг эхлэхтэй давцуулаад дэмий юм биш үү. 21.30 цагаас эхлэвэл гоё, тээ.
1 Comment