antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 Comments are off

Хятадууд Цагаан хэрмийн доогуур хурдны төмөр зам байгуулж эхэлжээ

нийтлэсэн Admin

f02169cc845a141226ccf2b2e498acfbБНХАУ 2022 онд Бээжинд зохион байгуулагдах өвлийн олимпийн наадамд зориулж Цагаан хэрмийн доогуур хурдны галт тэрэг явах боломжтой төмөр зам байгуулж эхэлжээ.

Тус улсын Төрөм замын барилга байгууламжийн V группийн хэрэгжүүлж байгаа төслийн дарга Чен Бин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний байгуулж байгаа төмөр зам дэлхийн хамгийн гүнд байрласан төмөр зам байх болно” гэжээ.

Түүний ярьснаар Жанчхүү-Бээжин чиглэлийн төмөр замын уг төсөл 2022 он гэхэд бэлэн болох ёстой. Барилгын ажил газрын гадаргаас доош 102 метрт явагдах ба талбайн хэмжээ нь 36 мянган хавтгай метр аж. Барилгын ажил дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Цагаан хэрэмд ямар ч аюул учруулахгүй гэж албаныхан тайлбарлажээ.

Төсөл ашиглалтад орсноор Цагаан сарын баярын үеэр энэ замаар өдөрт 30 мянган хүн зорчих боломжтой гэнэ.

84d5fc1597297b860fdfebe451e01257


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car