Ц.БАЯР
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар өнөөдөр /09.29/ мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ “Эрдэнэт “үйлдвэр компанийн талаар шийдвэр гарч зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдсаны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ийн зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон” гэв. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жилийн байдлаар 20 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
зочинт (September 30, 2016 9:24:21 am )
Танд л найдаж байна шүү Нэг зад цохих болсоон үндэсний хэмжээний балиар булхайг хайргүй дэлгэмээр байна ард олон үүнийг хүлээж байгаа шүү
-
зочин (September 30, 2016 9:34:59 am )
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид бүгд ямар шийдвэр гарахыг хүлээж засаг төрөө харж байна.Ажилчидыг хална цомхотгоно гэж айлгаж байгаагийн дээр цех нэгж албадын нэрийг өөрчилж үл ойлгогдох байдалд оруулаад байна.Монгол улс гэж байдаг бол засаг төр байгаа бол энэ асуудлыг төр мэдэх юумуу хувь мөнгөтэй хүн мэдэх юумуу гэдэгээ ялгамаар байна.Эрдэнэт үйлдвэрээр тоглож байгаа хүмүүс монгол улсаар тоглож байгаа гэдгээ ойлгомоор хувь хүн мөнгөтэй байх нь дээр үү улс орноо авч явах үйлдвэр байх хэрэгтэй юу гэдгийг засаг төр бодмоор байна.
-
Иргэн (September 30, 2016 9:43:36 am )
АН-ын өлөн чононуудын хийсэн ажил шүү дээ. АН улс шиг хөгжүүлнэ. Хүн шиг амьдруулна гэсэн уриан дор улс орноо зарсан юм биш үү. Ард түмний нүдэн дээр шүүх хэрэгтэй.
-
Даваа (September 30, 2016 9:50:45 am )
Монголдоо 49 хувиа авчирсанд маш их баярлаж байгаа шүү. Ийм бодолтой иргэд маш олон байна
-
-
Иргэн (September 30, 2016 9:50:25 am )
Баасанхүү гэж нэг нөхөр яасан бол. Сонгуулийн өмнө хашгираад байсан. АН-ын нөхдүүдээр амандаа доллар чихүүлээд нам болчихлоо доо. Баасанхүү сонгогч би уулзах уулзалтандаа асуултаа бэлдээд байж байна. Манай тойргийн амаа үдүүлсэн Баасанхүү гишүүн та хэзээ ирэх вэ.
-
Иргэн (September 30, 2016 9:56:24 am )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (September 30, 2016 9:57:50 am )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (September 30, 2016 9:58:52 am )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
бат (October 03, 2016 9:03:27 am )
чи бас нэг дуугүй хөгийн гөлөг байсан ардчилалын буянаар жоохон улидаг болсонтой адил уг муутай адгуусуудын төрлөх араншин нь илэрсэн.та нар бол зүгээр л хүн хог гэдгээ мэдэж ав.бид та нарыг цэвэрлэнэ.тэрнээс гадна хүн хүгууд урт насалдаггүй юм.
-
-
Иргэн (September 30, 2016 9:59:17 am )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (September 30, 2016 10:00:09 am )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (September 30, 2016 10:01:10 am )
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (September 30, 2016 10:01:40 am )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (September 30, 2016 10:02:25 am )
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
-
Иргэн (September 30, 2016 10:03:14 am )
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Иргэн (September 30, 2016 10:04:09 am )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/
-
Иргэн (September 30, 2016 10:04:25 am )
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/
-
Иргэн (September 30, 2016 10:05:13 am )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (September 30, 2016 10:05:51 am )
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/
-
Иргэн (September 30, 2016 10:06:18 am )
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/
-
Иргэн (September 30, 2016 10:06:58 am )
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/
-
Иргэн (September 30, 2016 10:07:41 am )
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
-
Иргэн (September 30, 2016 10:08:01 am )
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/
-
Иргэн (September 30, 2016 10:08:26 am )
Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/
-
Иргэн (September 30, 2016 10:09:09 am )
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/
-
Иргэн (September 30, 2016 10:09:49 am )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
-
Иргэн (September 30, 2016 10:10:11 am )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (September 30, 2016 10:10:29 am )
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/
-
Иргэн (September 30, 2016 10:11:11 am )
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (September 30, 2016 10:11:56 am )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Иргэн (September 30, 2016 10:12:19 am )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/
-
Иргэн (September 30, 2016 10:12:42 am )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
-
Иргэн (September 30, 2016 10:13:08 am )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (September 30, 2016 10:14:28 am )
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/
-
Иргэн (September 30, 2016 10:14:49 am )
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/
-
Иргэн (September 30, 2016 10:23:01 am )
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг 100 % төрийн өмчит компани болгох, хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн 49 %-ийг шунахайн сэдэлтээр, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн компанид шилжүүлсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Хэрвээ МАН-ынхан энэ балиар юманд өөрсдөө орооцолдоогүй, бол, энэ балиар юмыг улс Монголынхоо төлөө засъя гэсэн чин сэтгэл байвал энэ асуудлыг ганцхан хормын дотор шийдвэрлэж болно. шүү дээ. Эсхүл МАН-ынхан бас л бүгдээрээ АН-ын хан шиг луйварчид болсон юм уу?
-
Иргэн (September 30, 2016 10:36:15 am )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Түүх үргэлжилсээр …
-
irgen (September 30, 2016 11:38:52 am )
Erdenebileg chini Badamjunai abilgach khulgaichiin khurgen Naana chini nam damjsan khulgaich nariin buleg bga
-
Зочин (September 30, 2016 4:16:09 pm )
Ц.Нямдорж гишүүн энэ асуудлын төлөө явах нь шударгат нийцнэ шүү,тэгээд боломж байвал өөртөө хамгаалагч ав,мөд Баттүүл шиг бүтэхгүй хүн очиод танайд малгайгаа мартах вии дээ болгоомжтой байгаарай анхаарахад илүүлэхгүй,муу амласан байвал уучилаарай таны л төлөө хэлж байгаа юм
-
иргэн (October 01, 2016 10:08:42 pm )
Цайрчихсан дээрэмчид малгай байтугай ганц нэг толгой орхихоос ч буцахгүй шүү.Үнэн үг үйлдэлтэй хүмүүсээ төр хамгаалж байгаасай.
-
-
Anonymous (October 02, 2016 12:33:53 pm )
mongoloo gesen setgel bn a u ta nart zasagiin gazar hurdan shiidej ard tumendee hariu ugumuur yum
-
иргэн (October 02, 2016 5:13:44 pm )
Ардчилад буруу гэж байхгүй Харин ардчилаын нэрийн барьсан удирдагч нэртэй луйварчин хулгайч нарт л буруу нь би МАНАН бол энэ бүнийг би болгоч МАНАН гийн эзэн бол гадгий баячууд МАНАН гийн бууны нохой болох гол хүмүүс бол СБаяр ТБадамжунай М Энхболд СБаярцогт Ц Элбэгээ С Сайханбэлэг М Энхсайхан гэх мэт хүмүүс гэж бодож байна
42 Comments