antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2016 9 comments

Путин допингийн асуудлаар эгдүүцлээ илэрхийллээ

нийтлэсэн Admin

putin

Fancy Bear-ийн хакерчид Олон Улсын Допингийн төвийн сүлжээнд нэвтэрч, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг тамирчдын нэрсийг цацсаар байна. Одоогоор алдартай тамирчдаас АНУ-ын гимнастикч, Риогийн олимпийн дөрвөн алтан медальт Симона Байлс, мөн АНУ-ын эгч дүү теннисчин Винус болон Серена Уильямс нар допингийн төрөлд хамаардаг эм бэлдмэлийг байнга хэрэглэдэг нь тодорхой болоод байгаа юм. Хакерчдын гаргаж тавьсан нэрс болон материал үнэн гэдгийг Симона Байлс өөрөө хүртэл баталж, анхаарал төвлөрүүлэх тал дээр багаасаа асуудалтай байсан тул эм хэрэглэдэг гэдгэ э хүлээн зөвшөөрсөн.
Тэгвэл ОХУ-ын хөнгөн атлетикчид болоод паралимпийн тамирчдыг допингийн асуудлаас шалтгаалан Риогийн олимп, паралампид оруулаагүй. АНУ-ын эрүүл тамирчид допинг хэрэглээд, түүнийг нь нуун дарагдуулаад Риогийн олимпод оруулж болдог хэрнээ ОХУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг паралимпод оруулаагүй явдалд эгдүүцэж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн байна.
“Бид хакерчдын ажиллагааг дэмжиж, зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ тэдний олж гаргаж тавьсан баримтууд спортын ертөнц болоод дэлхий нийтийн анхаарлыг татахгүй байхын аргагүй байна. Маш олон эргэлзээтэй асуудлууд гарч ирж байна. Эрүүл тамирчид допингийн төрлийн эм бэлдмэл байнга хэрэглэж буйг зөвшөөрч, түүнийг нуудаг хэрнээ хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг болохоор хардаж сэрдэн паралимпод оруулахгүй байна” гэж В.Путин мэдэгджээ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • lodoi (September 17, 2016 10:54:35 am )

    Baryyni manaid nevtruleh geed baigaa ardchilal iimerhuu

  • өө (September 17, 2016 11:19:36 am )

    wada ийн үнэн нүүр царай

  • өө (September 17, 2016 11:21:15 am )

    олимпизм яана даа

  • Dd (September 17, 2016 12:15:32 pm )

    uusain amerikiin ankuudiig eb ni taarval alna daa novshnuud

  • Барсболд (September 17, 2016 5:08:21 pm )

    Путин зүгээр л америкт дайн зарлачих би оросын талд байлдъя

  • Anonymous (September 18, 2016 1:23:07 am )

    Putin lalar pizda

  • Anonymous (September 18, 2016 1:24:39 am )

    Putin goo saihnii mes zasal hiilgechich

  • Anonymous (September 18, 2016 1:30:26 am )

    Barsbolidoo chi buu bariad baildahiimuu usa- esreg.chamaig drone-oor untaj bhad chin tengeriin orond oduulnaa ted.barsbolildoo…

  • Anonymous (September 19, 2016 12:00:11 pm )

    Монголчууд хүнд хэцүү цагт Оростой хамат байсан одооч хамат байна

antalya rent a car