Гадаад харилцааны яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахад анхаарах шаардлагатай юм байна.
БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
Энэ оны 7 дугаар сард Монголын 15 оюутан, 9 дүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарлаа.
Манай иргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байгаа юм.
Холбоотой мэдээ
-
зочин (September 17, 2016 4:18:50 pm )
өмхий хятадууд тэгж байгаа бол манай улс ч хуулиа тийм болгох хэрэгтэй хууль зөрчиж сууж байгаа муусайн луухаануудыг бүгдийг нь барьж торгууль тавьж мөнгийг нь авч хөөж гаргах хэрэгтэй
-
Anonymous (September 17, 2016 4:31:26 pm )
Манайх бас хуулиаа чангалах хэрэгтэй
-
Anonymous (September 17, 2016 6:39:04 pm )
Манай хууль ч бас дутахааргүй шүү.Одоо харласан хятад цөөн болсон.
-
арай ч дээ (September 18, 2016 4:15:23 am )
хятадын хүүхдүүд монгол ын иргэн болно гэхээр санаа амраад гараад яваа юу…..хүзүүгүй толгойгүй эбээдээ даатгаад явсан даа
-
-
эгэл (September 18, 2016 10:18:04 am )
Юундаа дандаа хятадууд бас гадныхан гэж байдгийн бэ Өөрсдөө бид сайхан амьдарч чадахгүй бөөн хэрүүл маргаан улс төр хуйвалдаан хог новш утаа жорлон дотор амьдарч байна шүү дэ тэгэхээр ялангуяа залуучууд бүгд аль аятайхан газар Солонгос Япон Америк Хятад руу өөрийн эрхгүй зүглэх юм байна шүү дэ Монголоо нэг сайхан болгож элэг бүтэн архигүй нам тайван соёл хөгжлийг цогцлоох боломж дүүрэн харагдах юм даанч нэг л аргаа олохгүй улс юм да бид
-
Монгу (September 18, 2016 12:30:54 pm )
Эх орон доо ч гадаадад ч хуулийг судал, монголчууд бид хуулиар амьдарч мэддэггуй шуудээ. Албан хаагчид хуртэл хуулиар хийх зуйлээ хийхгуй, томорч гуйлгэ, хачин юм болдог биздээ,!!!
-
Anonymous (September 18, 2016 1:03:49 pm )
Аа бас эрээнд зөвшөөрөлгүй биеээ үнлэгч монгол хүүхнүүдийг барьж хоривол таарна lol
7 Comments