Зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнөөдөр эхний байдлаар явагдана гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт өнөөдөр явагдаж байгаа аж. Хэвлэлүүдээр гараад байгаа төрийн нарийн бичгийн дарга нар томилогдсон гэх мэдээлэл ташаа гэдгийг ТАЗ-ын хэвлэлийн ажилтан мэдэгдэж байна. Төрийн албаны зөвлөлөөс нийтдээ найман яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд энэ сарын 27-ны өдөр хоёр яамны ТНБД нарын сонгон шалгаруулалт болох юм байна.
Мэдээллүүдээс үзэхэд Уул уурхайн яамны ТНБД-аар Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Г.Ганбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны ТНБД-аар О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан нарын нэрс яригдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 12, 2016 12:41:37 pm )
Сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан нь уг ажилд ордог юм биш үү,Тэр албанд тэр очино гээд очдог нь хэр шударга юм бол доо,Арай хуулийн дагуу ажиллах юм байх гэж энэ ЗГ-ийг ажиглаж байсан юмсан.
-
МАН ЗҮТГЭНЭ (September 12, 2016 1:32:43 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
-
zochin (September 13, 2016 9:15:56 am )
turiin albani shalgaltand haana yamar alban tushaal deer ochij bgaagas hamaarch shalgaltand ordog getel 1 gazar neg l hun shalgaltand yamar ursulduch bhgui ordog bolson yum bolowuu turiin alband ajillah mash olon zaluuchuud ug ni baimaar yum ursulduulgui shalgalt bol oilgomjtoi l doo
-
zochin (September 13, 2016 9:18:09 am )
arga ch ugui ldee olon hvn shalgaltand oroh sonirholtoi bhad MAN nam darsan yum bn
4 Comments