Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал зүүн хөлийн гэмтлийн улмаас нөгөөдөр эхлэх Аки башёд барилдахгүй байж магадгүй байгаа гэнэ. Нагоя башёгийн ес дэх өдөр Икиоитой барилдахдаа Хакухо гэмтэл авсан ч ёкозүнагийн хариуцлагаа мэдэрч, үргэлжлүүлэн барилдсаар тэмцээнээ дуусгасан юм.
“Зүүн хөл нь гэмтсэн. Сүүлийн хэд хоног бэлтгэл хийхдээ гэмтлээ сэдрээчихгүйг хичээсэн. Гэвч гэмтэл нь мэдрэгдээд байлаа. Зүүн хөлөндөө гэмтэл, зовиур мэдэрч буй эсэхийг хэдэн хоногийн өмнө асуухад “Тийм ээ” л ганцхан үгээр надад хариулсан. Шатаар өгсөхдөө зовиур мэдрээр байх шиг ажиглагдсан. Хэрвээ эмчлүүлэх шаардлагатай бол бүрэн 100 хувь эмчлүүлж, эдгэж байж барилдах нь зөв. Хэрвээ энэ башёгоор барилдаад гэмтэл нь сэдэрчихвэл түүнээс ч муу шүү дээ” гэж Хакухогийн дэвжээний багш Миягино ояката өгүүлжээ.
Хакухо гэмтэл зовиур мэдэрч байсан ч гэсэн түүнийгээ ил гаргадаггүй, маш их тэвчиж чаддагаараа зартай бөх билээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.