Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболд Намбарын хүүг дагахаар шийдэн, МАХН-ыг зорин очсон ч, тус намаас хөөгдөж гарсан нь саяхан билээ. МАХН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, нарийн бичгийн даргын алба хашиж байсан тэрбээр нам дотор хаалттай хэлэлцсэн нууц асуудлуудыг гадагш задалсан, мөн орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө бус эсрэг намын төлөө ажилласан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдан хөөгдсөн юм. Тиймээс ч өдгөө түүнд улстөрийн талбарт итгэл үзүүлэх хүн бараг үлдээгүй гэхэд болно. За тэгээд улстөрөөр явж дийлдэггүй юмаа гэхэд бизнесмэний хувиар урагшаа зүтгэе гэхээр бас л бараан намтартай.
Учир нь тэр бол оффшортонгуудын нэг гэдгийг сануулахад гэмгүй байх. Монгол төрийн сайд хүн гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудлын тоо дахиад нэмэгдсэн нь У.Барсболд байсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн аралд Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээжээ.
Тэгэхээр Хөшөөтийн уурхайгаар гараа угаасан гэгддэг У.Барсболд эрхэм идэж ууснаа урсгах чиглэлээ сайд байхдаа сайтар тодорхойлсон бололтой юм. Тэрээр хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой байдаг. Учир нь Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг.
Тэрээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,
-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань
-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань
-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань
-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байж. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч өдгөө стратегийн орд болгох учиртай гэгдэж буй Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрээр өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулагджээ.
Уг нь эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч, У.Барсболд ямар арга чаргаа хэрэглээд байдаг юм бэ гэмээр эрх чөлөөтэй гараа савчин алхалж явна.
Мөн У.Барсболдтой холбоотой хуудуутай асуудлыг өгүүлэхэд тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч, уг хэрэг “Түмэнхүү”-гийн хэрэг гэгдэн өөр нэгэнд тохогдоод дуусчээ. Түмэнхүү гэдэг нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах аж.
Тэгэхээр Монгол нутгийн газар шороо, баялгийг дур зоргоороо зарж хүүдэгнэдэг У.Барсболд мэтийн нөхдүүдийн балгийг засах ажлыг төр засгийн зүгээс хийх ёстой болоод байгааг энд тодотгоё. Хэрэв манай талаас стратегийн ордын жагсаалтдаа Хөшөөтийг албан ёсоор багтаачихвал Хөшөөтийн ордыг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг “Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын хувь эзэмшлийн асуудал ч албан ёсоор босч ирэх юм.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (September 02, 2016 2:38:36 pm )
Монголд бас нэг даварсан нөхөр байнаа. Монголын Цагдаа, шүүхийг ноён доллараар амыг хаасан нөхөр Барсболд. Ёстой босоогоороо эр дээ. Ах нь Барсболд гэж хэн бэ? Уул нь эдний амьдрал хоногийн талхнаасаа хэтэрдэггүй байлаа Барсбод төрд оросноор энэ амьдралаасаа суг тасрав.
-
Банк (September 02, 2016 2:57:17 pm )
ийм заваан нэр гутаасан хумуусийг утэр тургэн хариуцлага хулээлгэх хэрэгтэй
-
Барсболд (September 02, 2016 4:09:55 pm )
мэдээд байгаани бол бариад хорьчооч чадахгүй байж хуцалдаад байхын
-
Зэвзэв (September 02, 2016 5:36:03 pm )
Н энхбаярын эхнэр цолмонгийн хайрт дуу буюу нууц амраг бсан шуу дээ
-
Anonymous (September 04, 2016 6:40:27 pm )
Унтдаг байсан юм байх даа
-
-
Зочин (September 02, 2016 7:50:28 pm )
Хүн ядрахаар төрлөө, тураг ядрахаар уулаа гэж сүүлд МАХН-д очоо биздээ. Энхбаярын хамаг л авилгалыг хийдэг гар байсан юм байналдаа. Муу сүгнүүдийг одоо төрд нэг ч алхам ойртуулж болохгүй. Энхбаярыг ч ялгаагүй.
-
болд (September 02, 2016 7:55:56 pm )
ЭНЭ НӨХӨР ҮНЭН ГАЖ . ЯАМНЫХАА ХЭЛТСИЙН ДАРГЫН ЭХНЭР ХУСДАГ ХҮҮХНЭЭ ГЭРТЭЭ АВААЧААД ХУСАЖ БАЙХДАА ГАДНААСАА ЖОЛООЧООРОО ТҮЛХҮҮРДҮҮЛЭЭД НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ САНДРААД БОСОХ ГЭХЭД НЬ ДАРЖ ТЭВХЭДЧИХЭЭД СОНИН СОНИН ИНЭЭГЭЭД КАЙФ АВДАГ ГАР ГЭЖ ДУУЛСАН . БОДВОЛ ЖОЛООЧ НЬ ЯРЬСИЙМ БАЙГАА БИЗ ДЭЭ .
-
Зочин (September 03, 2016 5:47:41 am )
Барсболдын хамсаатан нь сая их хуралд орсон Н,Оюундарь штээ, энэ хоёр Байгаль орчны яаманд хамтдаа шонхор шувуугаар хөлжсөн, энэ олон сүлжээ ресторан, баарны мөнгийг үүгээрээ босгосон, хүн бүгд мэднэ дээ Оюундарийн явдлыг, хүн зөв л нэр төртэй амьдрах хэрэгтэй, төр түмэн нүдтэй гэж…
-
Чука (September 03, 2016 7:48:40 am )
Монголд хууль гэж байдаг бол энэ новшийг барьж шоронд хийгээчээ.
-
Зочин (September 03, 2016 9:15:00 am )
Барсболд гэж эх орон газар шороогоо худалдсан новш юм даа. Түүнийг сайд байх үед БОЯ-ны Гадаад хэлтсийн дарга байсан Оюундарь хаанаас олсон их мөнгөөр УБ-ын 1-р бүсийн газар МУИС-ийн 2-р байрны үүдэнд 10-аад давхар барилга бариулж, МАН-ын УЗ-ийн гишүүн болж, өвөө Наваанюндэнгээр рекламдаж НИХТ, Бээжин дэх төлөөлөгч, ГХЯ-ны дэд сайд, одоо УИХ-ын гишүүн болдог бна. УИХ -ийн гишүүд гэж зам мөр муутай голдуу улс байх юм даа чааваас.
-
алчих (September 03, 2016 4:43:04 pm )
ийм хөгийн юмнуудыг хужаа шиг баривчилаад байцаагаачдээ.шүүх нь эн новшийн өмнө бүүр хэвтээд өгчихсөн.яаж ч чадахгүй байгаа бол ард түмэнд даатгаа ч төрийн модон хүмүүс ээ
-
zochin (September 03, 2016 9:29:23 pm )
haha hujaa nar ta nariig erhendee awaad neg ugluu tsaazaar awnadaa yaj noirn hvrdeg bol noirni em uuj untdag bh gesgeeln medregdeed ehelj bgaa
-
zochin enhee (September 03, 2016 10:46:45 pm )
нархан хотхоны гомо мөнхжаргал гэдэг хүн монголын интернэтэд од болж дууслаа яацан хүн бэ янз нь банди нар шохоорхдог юм уу даа өөрөө эр хүн байж сүүлийн гурван жил нэтэд комментоор бичүүлж байна
-
zochin (September 04, 2016 10:34:19 pm )
Ulsiin tor barij bsan ulsiig hoosruulsan ter byh hymyysiig shalgaj idej uusan byhend ni hariutslaga tootsoj bas gadaadad danstai byh hymyysiin dansiig shalgaj idej uusan byh mongiig butsaaj tatah heregtei .Ulsiin mongiig idej uuchihaad ediin zasag doroitson gedeg shaltag yarih mon urid baisan zasag bygd adilhan sh dee bygdeeree ijilhen idej uuchihaad bue bue ee hemleh um .
-
zochin (September 04, 2016 10:41:51 pm )
Shudraga shyyh gej bdag l um bol ter hymyystei bygdtei ni tootsoo hiij gadaadad baigaa byh mongiig ni butsaan tataj /ene bol ynendee ulsiig hoosruulsan mongonii yysver shyy dee / uls orniihoo ireedyig baiguulah heregtei shyy.ynendee yaduu tarchig amidarch bgaa hyyhdyyd hych mohos hymyysiig ed nar l bii bolgoj bgaa .tiim uchraas huuliin baiguulaga ynen shudraga ajillah heregtei.
-
kek (September 05, 2016 11:28:10 am )
saihan banzal gardaa eniig hovdod ireh um bol zasna getsen zondoo hun bna lee
-
мөнхөө (September 06, 2016 7:09:11 pm )
Барсболд Оюундарь 2 ихээхэн юм идэж уусан луйварчид даа . Оюундарь яаманд газрын дарга байхдаа баригдах гээд хойшоо зугтааж алга болоод аргалж байсан нь саяхан .. Шалгавал материал нь шинээрээ байж л байгаа
17 Comments