antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2016 15 comments

З.Нарантуяа: 576 тэрбум төгрөг урсгал зардалд зайлшгүй  шаардлагатай эсэхийг харж байж цалингийнхаа хяналтыг ярих хэрэгтэй

нийтлэсэн Admin

54c1d34c7da99b8b07f598f998275178_1200

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг олох нь гарцаагүй хүлээсэн үүрэг нь. Гэхдээ сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гээд иргэдийнхээ ирэх олон жилийн амьдралын нөхцөл байдлыг бүр хүндрүүлж болохгүй. Энэ ч бас үүрэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэрчлэн засгийн зүгээс төсвийн тодотголоор дамжуулан эдийн засагт арга хэмжээ авна гэж байгаа ч, тусгаад байгаа аргууд нь өөрөө буруу байгааг хэлэх эрхмүүд цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ  “Төсөв хүндрэлтэй, төсвийн орлого бүрдүүлэлтэд асуудал байгааг  ойлгож байгаа. Хамгийн гол нь төсвийн орлогын бууралтыг нөхөхийн тулд шууд аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татвар руу дайрч байгааг буруу гэж үзэж байна. Олох ёстой төлөвлөсөн орлогуудаа цуглуулах тал дээр Засгийн газар үлдсэн дөрвөн сард сайн ажиллах ёстой. Орлого олох суурь боломжуудыг нэмэх хэрэгтэй. Нийт төсвийн орлогын бүрдүүлэлтийг татварын ба татварын бус орлогоор нэмж байгаа. Татварын орлого дотор хүн амын орлогын, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд цөөхөн орлогоор төсвөө бүрдүүлж байна. Гэтэл  орлого бүрдүүлэх бааз суурийг нэмэгдүүлэх өөр олон боломж байна. Үүнийг Засгийн газар олж хараасай гэж хүсч байна.

Төрийн өндөр албан тушаалтан, шүүгчдийн цалин, урамшууллыг бууруулах, нөгөө  талд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа тэнцвэрийг харахад өчүүхэн бага зөрүүтэй байгаа. Тиймээс урсгал зардлын 576 тэрбум төгрөг дотроосоо асуудлаа эхэлж яримаар байгаа юм. Үнэхээр 576 тэрбум төгрөг урсгал зардалд зайлшгүй  шаардлагатай эсэхийг харж байж цалингийнхаа хяналтыг ярих хэрэгтэй.Тоймоор харахад 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Засгийн газар заавал иргэдийн халаас руу орохгүй, бодит амьдралынхаа төвшинг дордуулахгүйгээр өөр олон арга хэмжээ хэрэгжүүлэх гарцыг хайх хэрэгтэй. Тийм гарц  бий.” хэмээн хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (September 01, 2016 2:41:28 pm )

    Ene huuhen chin harin ovoo gaigui ug duugarch baih chin ee ovoo shdee Bas iim hun baidag baih ni eden dotor

  • зочин (September 01, 2016 4:39:24 pm )

    санхуугийн зохицуулах хороон дарга байсан боловсрол ондор сайн хун зов дуугараад л байгаам даа энэ нь амьдралд ойрхон оороо их юм хардаг байх туслахын угээр явдаггуй оороо нудээ нээдэг л хуний уг шиг дуулдаад байгаам даа

  • Зочин (September 01, 2016 4:42:59 pm )

    Энэ гайгүй үг хэлжээ. Орлогоо олох хэргтэй. гэхдээ барьцтай юмнаасаа эхлээд хийх хэрэгтэй. Цаашдаа орлого олох их боломж байна даа. малын хөлийн татвар, намрын самрын орлого, сард 10000 мянган төгрөг төлдөг баячууд зөндөө байна ш дээ. Монголчууд үйлчилгээний салбараа анхаарахгүй тэнд баячууд байнаа олж хараарай

  • зочин (September 01, 2016 4:44:08 pm )

    даруухан эмэгтэй шүү, амжилт

  • irgen (September 01, 2016 4:48:34 pm )

    Tegej l ih meddeg yum bol SZH-ny darga hiij yavahdaa helj yarij yavahgui,yu hiij daldaganaj yavsan shaar ve

  • Монгол (September 01, 2016 6:55:04 pm )

    Олон боломж байгаа юм бол тийм тийм боломж байна гээд санд бодлоо хэлээд өгчилдөө
    Сангийн яамныхан санаа аваг,

  • Ard (September 01, 2016 8:59:32 pm )

    Ene emegteig ih medlegtei dajgvi hvn garchee gej haraad bga yumdaa nvdend dulaahan dulguun ih zub vg dugarchihdag emegtei gej haraad bga yumdaa ard tvmendee amidraldni heregtei yil ih hiigeerei gantsaardahgvi emegtei amjilt hvse

  • zochin (September 02, 2016 8:05:30 am )

    Horoonii darga bhdaa ch ih uigagui hudulmurludug shunu oroi hurtel gantsaara suuj l bdg ih guriij yumaa hiideg mundag daichin emegtei. horoond ajillaj bhdaa ymar ch bsan mini nudeer iim l mundag bolovsroltoi daichin emegtei haragdsan.

  • зочин (September 02, 2016 9:11:04 am )

    Өндөр цалинтай хэдэн хүний цалинг хямралын үед хасаж болно ш дээ, ямар ядарсан ард түмний цалинг нийтээр нь хасах гэж байгаа биш, Ингэж байж АН-ын унагаасан эдийн засагаа болсгож авахгүй бол болохгүй байхаа, АН-ынхан д бол худлаа ажилд нь саад болж байвал болоо гэж хандаж байна даа, бүгдээрээ, ард түмэн сонгоогүйн хариуг сүйтгэж авах гээд байна уу, малнууд

  • Zavhanii bagsh (September 02, 2016 9:25:21 am )

    Hun boloh bagaasaa huleg boloh unaganaasaa gej unen yum daa. Narantuya Zavhanii Eldev -Ochiriin neremjit 10 jiliin surguulid Pagma bagshiin angid hicheel surlagandaa sain,daruu tuluv chambai, alivaag bur undseer ni oilgodog, hun buhend hundetgeltei handdag sain ohin baisan yum. Yamar ailiin huuhed iim saihan tuluvshdug yum boloo gej boddog bailaa.Ooriinhooroo baij, gishuun baih hugatsaandaa tur tumendee heregtei zuil ihiig hiigeesei gej husej baina.

  • emch (September 02, 2016 9:45:32 am )

    Энэ эмэгтэй зөв яриад байдаг юм. Сөрөг хүчин гэдэг өнцгөөс битгий хандаасай. Орлого олох олон гарцаа хэлэх хэрэгтэй. Ажил хийж байгаа хүмүүс санаа авна ш дээ. Ард түмэн та бүгдийг өөрсдийнхөө төлөөлөл гэж сонгосон шүү. Шүүмжлэгчийн байр суурьнаас битгий хандаарай гэж дахин дахин гуйя.

  • Anonymous (September 02, 2016 10:22:24 am )

    шүд ам нь зуурсан амаа томхон ангайж ярьж сураасай

  • bor (September 02, 2016 10:39:56 am )

    medleg chadvartai mundag huulich ediin zasagch shuu amjilt

  • Anonymous (September 02, 2016 2:50:40 pm )

    энэ янзаараа бол орон нутгийн сонгууль болон ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн муу дүн тавих бх даа. ард түмэний нүд хурц, ухаан цэлмэг бгаа шүү.

  • ZOCHIN (September 05, 2016 11:04:48 am )

    ENE ABGAI AN aa DANDAA EMEERCH YG L ERDENEBAT, ERDENE, PUREBDORJ nAR shig yridag abgai shuu. TER ZABHKANAA L HKEGJUULJ BAIBAL BOLOO SH DEE DANDAA ZG, n esreg yridag abgai

antalya rent a car