antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2016 11 comments

БАЯЛАГ ТОЙРСОН БАЛАГ

нийтлэсэн Admin

baigaliinbalagБаялгийн балаг эдийн засгийг ангалын ирмэгт түлхээд зогсдоггүй.

Кумтор ордын дуулиан хэдэн арван жилийг элээж байна. Кыргызстаны Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр хэдхэн сарын өмнө гар барьж, толгой дохилцсон. Гэвч дахиад саад, тотгор хүлээж байгааг уул уурхайн шинжээчид учирлаж байна. Кумтор бол алтны аварга уул. 700 тонн алт агуулж буй энэ орд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар бичигддэг. Харамсалтай нь, агуулж буй алтаараа дэлхийн шохоорхол төрүүлдэг шигээ баялгийн шоглоом болоод цөөнгүй жилийг үдлээ.

Ордын үүцийг анх 1990 оны үед задалсан. Даанч энэ цагаас хойш орд тойрсон талцал тасарсангүй, дуулиан ч дууссангүй. Энэ нь явсаар эрдсийн үнэ унаж эхэлсэн 2013-2014 онтой золгоодхов. Олборлолтыг олон янзаар шүүмжилж, хэдэн талаас нь хэмлэсээр уурхайн гарцыг гацаасан байдаг. Өнөөх л хэ улс төр, хэлбэрдсэн улстөрчид уурхайд дөнгө зүүж дөнгөсөн. Хэсэг нь жагсаж, хэд нь хэрэлдсээр. Ийнхүү боомилно гэдгийг гаргууд сайн харуулж, цэнхэр гарагт цөөн үлдсэн алтны аварга ордыг ажиллагаагүй болголоо.

Төд удалгүй таваарын үнэ ч мэдэгдэхүйц уруудав. Уул уурхайд тулгуурласан Кыргызстаны татварын орлого ч бүрдэхээ больж, төсөв санхүү нь хүндрэв. Зэрэгцээд улс төрждөг, амлалтаасаа ухардагийг нь илчилж, хөрөнгө оруулагчдыг үргээдэг гэсэн мессэжийг Кумторын хөрөнгө оруулагчид хайр найргүй нисгэж, олон улсад болгоомжлол төрүүлсэн. Төв Азийн зүүнтээ орших энэ улсыг зүглэх мөнгөний урсгал улам саарав. Хөрөнгө оруулагчдын сонирхол ч буурлаа. Үржихийн хүрдээр өсөж байсан эдийн засгийн үзүүлэлтүүд нь нүд ирмэхийн зуур уналтаар дүүрч, өсөлтийн хурдаар дэлхийд дээгүүрт бичигдэж байсан ДНБ-ий тэлэлт ч хормын зуур уруудав. Нэгэн цагт хоёр оронтой тоогоор өсөж байсан тус улсын эдийн засаг 2016 онд тав шүргэсэн хувиар агшсан улирал бий. Өнгөрсөн оны байдлаар тус улсын Засгийн газрын өр ДНБ-ийнх нь 50 хувийг давсан гэх мэдээлэл олон улсад түгсэн.

Балаг үүгээр дууссангүй. Улс төрийн маргаан, мэтгэлцээний халуун сэдэв боллоо. Улмаар улс төрийн тогооноос хальж, нийгэмд ч аянга шиг хагарал, бутрал үүсгэсэн түүхтэй. 20 жил өнгөрсөн ч Кумтор хуучраагүй сэдэв хэвээр. Хээл хахууль, хэрүүл гээд бараан бүхнийг энэ ордтой холбоно. Нийгмийг нөмөрсөн талцал, маргаан хэдэн жилийн өмнө үүссэн. Хувьсгалд дуудсан тохиолдолд ч бий. Маргаан болоод зосгохгүй эмх замбараагүй байдал руу нийгмийг хөтлөх дөхөж байсан түүх бий. Сүүлийн хэдэн жилд өрнөж буй энэ түүх өмнөх зууны өрнийг эрхгүй санагдуулна. Одоо ч Кыргызстаны эдийн засаг дорой хэвээр. Олон нийтийн зан авир ч омголон хэвээр байна.

Бидэнтэй ойрсон, ижил тивд оршдог Кыргызстаны түүх ийм байна. Тив дамнавал ийм гашуун түүх цөөнгүй. Өмнөд Америкийн Венесуэл улсад гэхэд л баялгаас улбаатай хагарал үргэлжилж байна. Нэгэн цагт Өмнөд Америкийн хамгийн баян оронд тооцогдож байсан энэ улсад нийгэм, эдийн засгийн хосолсон хямрал нүүрлээд удлаа. Мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн. Тус улсын инфляцийн түвшин 2016 онд 800 хувьд хүрснийг “Trading-economics” цахим хуудсанд тэмдэглэжээ. Энэ өсөлт 2017 онд улам “галзуурна”. Тойм тоогоор 1500 хувьд хүрэх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид тооцоолжээ. Инфляцийн энэ өсөлттэй зэрэгцээд эдийн засаг агшина. Уналтын хувь нь 10 хувийг давах төлөвтэй. Ийм баргар таамаг, бүүдгэр дүгнэлтийг танилцуулаад байна. Мөнгө цаас болсноор худалдан авах чадвар доройтсон. Мөнгөнөөс үүдсэн хямрал нийгмийг тэр чигт нь нөмөрч, амьдралыг тэмцэл болгон хувиргалаа. Тус улсад өлсгөлөн нүүрлэж, гэмт хэрэг зөрчлийг өдөөгөөд байна.

Кыргызстаны хямрал эрдэс цаашлаад шар металлаас улбаатай. Харин Венесуэлийнх “шингэн” алт буюу түүхий нефтээс үүдэлтэй.
Мөчлөг сөрсөн бодлогоор хүндрэлийг гэтэлсэн түүх олон бий

Эдгээр улсын түүх зарим талаар уншигч танд танил санагдаж магадгүй. Цөөн хэдэн шинж тэмдгийг эс тооцвол уналтын шалтгаан хийгээд хугацаа манайхтай тун төстэй. Манай мега төслүүдийн хувь заяатай зарим талаар ижил дүр зургийг илтгэнэ. Хөдлөх гэж хэдэн жил эргэж хургасаар, урагшиллаа гэхэд удсан ч үгүй гацаачихна.

Арай ч Венесуэл шиг гудамжинд гараад жагсчихаагүй л байна. Гэхдээ л уул уурхайг хэт түшсэн гай, хэтийдсэн улстөржилтийн горыг бид ч амсаж байгаа нь үнэн. Баялаг тойрсон сэдвээр улсаараа ам уралдан хэлэлцэж, нийгмээрээ хэдэн хэсэг хуваагдчихна. Хамгийн хачирхалтай нь, нийгэм нөмөрсөн талцал маргаан улстөрчдөөс үүсэлтэй. Эх орончийн дүрд хувирсан улстөрчид ийм сэдвийг нийгэмд тэсэлж, өөрөө өрнөлийг үзэж суудаг. Эцэст нь хэдэн талаас хэрэлдэж, хэмлэсээр гацааж дөнгөдөг зүй тогтол хэмнэл шиг эргэсээр. Уул уурхай дагасан талцал, улстөржилт хэрээс хэтэрсэн. Томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг гацааж дөнгөдөг.

Баялаг тойрсон балгийн тухай ойлголт бараг зуун жилийн өмнөөс эхтэй. Арваад жилийн өмнөөс манайд сонсогдож эхэлсэн. Баялгийн хараалыг уг нь уул уурхай сэрж байсан 2000 оны эхээр сэрэмжүүлж байсан түүхтэй. Эрдэмтэн, судлаач, учир мэдэх хүмүүс хангалттай сануулж байв. Гэсэн ч уул уурхай руу шургаж ороод,
хальтирч уначихаад байна, бид. Монгол баялгийн хараал хүртсэн, эсэх нь одоо сонин биш. Монголын эдийн засагг хямрал нүүрлээд буй нь харин маргахын аргагүй үнэн. Эдийн засгийн ганц үзүүлэлтийг сөхөөд үзэхэд л нотолгоо болж дөнгөнө. Агшсан макро эдийн засаг, хэмжээнээс хэтэрсэн өр, төлбөр, хөдөлмөрийн зах зээл, мөнгөн тэмдэгтийн ханш гээд дурдаад байвал дуусашгүй үргэлжилнэ. Нүцгэн тоонууд бодит үнэнийг гэрчилнэ. Хамгийн айдас төрүүлмээр нь, баялгийн балаг эдийн засгийг ангалын ирмэг рүү түлхээд зогсохгүй, нийгмийг эрх замбараагүй байдалд хөтөлдгийг эргэн тойронд буй улсууд харуулж байна.

Маргасан, маргаагүй, нуусан, нуугаагүй, баялаг тойрсон балаг биднийг дайрчээ. Одоо ганц асуулт. Балагтаа улам шигдсээр байх уу. Агшсан эдийн засгийг эмнэх шалгарсан арга дэлхийд бий. Энэ бол мөчлөг сөрсөн бодлого. Энэ бодлогоор мөнгөний урсгалыг эрчимжүүлж, хүндрэлийг гэтэлгэсэн түүх олон. Үүний тулд ам.долларын урсгалыг Монгол руу эргүүлэх. гадаадын хөрөнгө оруулалт татах, нүх сүв бүрийг ашиглах шаардлагатай болохыг ч эдийн засагчид зөвлөдөг. Гэхдээ Тавантолгой төслийг гацаасан түүх шиг талцсаар байвал мөнгө яав ч Монгол руу эргэхгүй нь ойлгомжтой. Мега төслийн хэлэлцээр цэг биш таслалаар үргэлжилсээр байвал бид ч балагтаа үлдэх энгийн гаргалаа бий.

Ингээд эдийн засгаа сэргээчихвэл, өмнөх алдаанаасаа суралцаж, баялгийн хамаарлаа бууруулж болно. Өөрөөр хэлбэл. ангалаас гарах, алдаагаа засах боломж, хугацаа бидэнд байна. Эс бөгөөс баялаг тойрсон балгаас улбаатай хямрал зөвхөн эдийн засгийг гэмтээгээд зогсохгүй, эрүүл нийгмийг ч эмх замбараагүй байдал руу хөтөлдгийг улс дамнасан, тив алслан оршдог орнууд баталж буй.

Г.Байгал /ЗГМ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (September 01, 2016 3:44:36 pm )

    ЗӨВӨӨ ЗӨВ ДҮҮ ХҮҮ. НААШАА ГЭСЭН БОЛГОНЫГ НЬ ТЭНГЭР ХАРУУЛААД ЯВУУЛ.ХАРИН СУУНА ГЭЭД ТЭНЭГТВЭЛ ЧИ НААД ҮГЭЭ ТЭР ХЭЛДЭГТЭЭ Л ХЭЛ ГАНЦ ТЭГҮҮЛСНЭЭ ЮУ ГЭЖ БОДООВ ГЭЖ ХЭЛ. ХАЙРАН САЙХАН ВИТАМИНЭЭ ӨГЧИХӨӨД. ЧИНИЙ НАСАН ДЭЭР БИ ОРОЙ АРВАН ЦАГТ ХҮҮХЭН ДЭЭР ГАРААД ӨГЛӨӨ АРВАН ЦАГТ ХӨӨГДӨЖ БУУДАГ БАЙЛАА. ККК

    • Ацаа үхээч (September 01, 2016 4:30:40 pm )

      Тавьж чаддаггүй сда юугээд хуцаад байна аа.Нохойн явдалаа жингэр хүүхнүүддээ ярь.Хайран витамин ч гэх шиг.Өвчтэй шингэнээ энд тэнд гоожуулж явахаас өөр эрдэмгүй ац вэ

  • zochin (September 01, 2016 5:02:26 pm )

    nohoin yavdaltai hun uu,,,,,, muu amid yavhaar sain uh gedeg dee….. setgegdel bichihdee duu nar, ur hoichoo bainga sanaach momgolchuud minee

  • DEEHI ATSAA UHEECH GEJ SETGEGDEL BICHSEN HUN BAASTAI TOLGOIGOO WOOKDOOD SAIN UGAA (September 02, 2016 12:07:43 am )

    DEERHI SETGEGDEL BICHSEN ATSAA UHEECH GEDEG HUN YOS SURTHUUNII TUNCH IH DOROITOLD ORSON MAL BN ICHIH BULCHIRHAIGUI UMHII AMTAI HUN GEHED HAASHAACH AMITAN YUMBEDE BALARIIN TYI TYI TYI

  • ZOCHIN (September 02, 2016 12:15:17 am )

    SAIHAN DUULDAG ZALUU BN AMJILT HUSIE

  • ZOCHIN (September 02, 2016 6:35:26 am )

    saihan duuldag zaluu bn yostoi goya duu bn

  • zochin (September 02, 2016 6:13:43 pm )

    yu ni saihan zaluu bgaan shaal teneg huuhen shig l yum bn

  • chaavsda (September 02, 2016 11:24:23 pm )

    Chaavsdaaa

  • chaavsda (September 02, 2016 11:27:30 pm )

    Sh chaavaasda heneerei bichuulsiim boldoo enenii hajuud mini hoshnog duulndoo

  • undral (September 02, 2016 11:32:34 pm )

    Uru uriiguu onig shgaal yvhiimda

  • chaavsda (September 02, 2016 11:33:36 pm )

    Uru uriiguu onig shgaal yvhiimda

antalya rent a car