
View of a sign outside the building where Panama-based Mossack Fonseca law firm offices are in Panama City, on April 4, 2016. A massive leak -coming from Mossack Fonseca- of 11.5 million tax documents on Sunday exposed the secret offshore dealings of aides to Russian president Vladimir Putin, world leaders and celebrities including Barcelona forward Lionel Messi. An investigation into the documents by more than 100 media groups, described as one of the largest such probes in history, revealed the hidden offshore dealings in the assets of around 140 political figures — including 12 current or former heads of states. AFP PHOTO/ Rodrigo ARANGUA / AFP / RODRIGO ARANGUA (Photo credit should read RODRIGO ARANGUA/AFP/Getty Images)
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас гаргасан тайланд дурдсанаар Италийн газрын тос, байгалийн хийн “Saipem” группийг Алжирын талтай гэрээ байгуулахад нь туслах зорилгоор хээл хахуульд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн асуудлаар Италид шалгагдаж буй 17 компанийн 12-ыг Панамын хуулийн фирм Моссак Фонсека байгуулсан байжээ.
Алжирийн цөлөөс Газар дундын тэнгис хүртэл хийн хоолой барих 10 тэрбум гаруй ам. долларын өртөг бүхий төсөлд Италийн компанийг шалгаруулахын тулд Франц-Алжир гаралтай бизнесмен Фарид Беджауи Алжирийн албан тушаалтнуудтай уулзаж 275 сая ам. долларыг хахуульд өгсөн хэмээн олон нийт хардаж байгаа юм.
Уг хээл хахуулийн хэрэгт Итали, Алжирийн прокурорууд шалгалт явуулж байна. Улмаар Италийн прокуроруудаас бизнесмен Фарид Беджауид холбоотой хэмээн үзэж байсан 17 компанийн 12-ыг нь Моссак Фонсека байгуулсан болохыг ийнхүү тогтоогоод байна. Хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилладаг болохоо мэдэгддэг “Saipem” группийн охин компанийг Алжирийн нэгэн компанид тоног төхөөрөмж нийлүүлэх асуудалтай холбоотой өөр нэг хэрэгт шүүхээс буруутан 2016 оны 2 дугаар сард торгуулийн ял оногдуулж байсан билээ.
Ер нь “Saipem” группийн Алжир дахь хээл хахуулийн асуудал бол тус компанийн анхных биш юм. Өөрөөр хэлбэл, Бразилийн Петробрас компанитай гэрээ байгуулахын тулд “Saipem” групп хээл хахууль өгсөн байж болзошгүй хэмээн 2015 онд Бразилийн прокурорууд үзэж байсан юм. Гэвч үүний дараагаар “Saipem” групп Бразилийн хуулийн байгууллагуудаас энэ асуудалтай холбоотой ямар нэгэн баримт аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн энэ оны эхээр олон тэрбум еврогийн өртөг бүхий хийн хоолой барих “South Stream” төсөлд “Saipem” групп ялалт байгуулаад байсан ч Оросын тал төслийг зогсооны дараагаар “Газпром”-оос 759 сая еврог тус групп нэхэмжлээд байгаа зэргийг дурдаж болох юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.