Монголын баг тамирчдаас байт харваач Жанцангийн Гантөгс олимпийн наадмын салхийг хагалж, өчигдөр тэмцээнээ амжилттай эхлүүллээ. Ж.Гантөгс байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 664 оноо авсанаар амжилтаараа 24-д бичигдэж, дараахь шатанд өрсөлдөх шилдэг 32 тамирчны тоонд багтлаа.
Гараа сайн бол бариа сайн гэж монголчууд маань бэлэгшээдэг. Тэгвэл Ж.Гантөгс олимпийн наадмын тэмцээнээ ийнхүү амжилттай эхлүүлсэнээр Монгол тамирчдын хувьд Риогийн олимп амжилтаар эхлээд байна. Наймдугаар сарын 8-ны 21.30 цагаас Ж.Гантөгс 1/16 шигшээд өрсөлдөх юм.
Дашрамд сонирхуулахад, байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд Өмнөд Солонгосын Ким У Жин 700 оноо авч магнайлсанаар олимпийн дээд амжилтыг тогтоожээ.
Эх сурвалж: Шуурхай.мн, Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 06, 2016 11:31:45 am )
32-t uldehiin tuluu 41-t orson tamirchintai halz harvaa hiine 8-nd baih shuu
-
J (August 08, 2016 1:18:33 pm )
За АМЖИЛТ ХҮСЬЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕ
2 Comments