antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2016 2 comments

“Харанга” маргааш “Алдрын од” хүртэнэ

нийтлэсэн Admin

haranga

Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм.  Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS  телевиз шууд дамжуулах аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (July 29, 2016 5:50:49 pm )

    Харанга зув хамтлагт угсун !! Харин дуучдад угух болбол Сараад маргаангуй угух херегтей!! Одоогоор туунтей дуйцех ахмад болон залуу одоогийн дуучдаас хен нь Сараагийн амжилтын дайнд хуреегуй байгаа шуу дее!! Ене бол тодорхой

  • Anonymous (July 31, 2016 5:56:08 am )

    Saraa yu xiisen yuЭнд сэтгэгдэлээ бичнэ үү

antalya rent a car