Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нар Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Элэг судлалын “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа манай улсын тухайд элэгний өвчлөл гамшгийн түвшинд хүрээд байгааг тодорхой баримтаар дурдав. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас жилд 2800, өдөрт дунджаар 7 хүн нас барж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь хүн амын нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэмтдийн тооцоогоор 400 мянга хүн элэгний В, С вирусын халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг.
Харин сүүлийн үед манай эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид эдгээр вирусын эсрэг үйлчилгээтэй орчин үеийн эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд анхаарсны үр дүнд одоогоор 40 мянга орчим хүн элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байгаа. Түүнчлэн 5000 хүн вирусын эсрэг эмчилгээнд орж, 4000 гаруй хүн эмчилгээг эхлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой болсныг тэрээр дурдав.
Мөн тус төрийн бус байгууллага “Элэг бүтэн монгол хүн” хэлэлцүүлгийг зургаан удаа зохион байгуулж, элэгний өвчлөлийг бууруулах асуудалд анхаарч мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхийг улс төрийн намуудад уриалахад МАН энэ асуудалд ихээхэн анхааралтай хандаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой заалт оруулсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Дараа нь уулзалтад оролцсон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Я.Дагвадорж, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, доктор, дэд профессор Г.Зулхүү, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, клиникийн профессор Д.Батдэлгэр, гүйцэтгэх захирал, доктор Д.Энхтүвшин, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Оюунчимэг, “Нэг монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Гантогтох, “Оном” сангийн Урьдчилан сэргийлэлтийн багийн ахлагч Э.Эрдэнэбилэг нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан элэгний өвчлөлийн эсрэг санаа тавьж эх оронч санал, санаачлага гарган ажиллаж байгаа иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж буй гепатитын өдөр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт элэгний халдварт В, С вирусын голомтыг бууруулах, цаашид бүрэн устгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд иргэн бүрийг хамруулах зорилт дэвшүүлсэн.
Иймээс “Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх, энэ асуудалтай уялдуулан салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, өнгөрсөн жилүүдэд батлагдсан эрүүл мэндийн салбарын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихад тус байнгын хороо анхаарч, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарын хамт олонтойгоо нягт хамтарч ажиллах болно гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ
-
Zochin (July 29, 2016 11:52:19 am )
MOngol ulsad elegnii B. C virusaar 400,0 hun evdsen bol tedgeer husuusiin emchilgeenii zardliig daatgaliin san daahgui, herev uneheer ene evchlel socialism-iin uyes eehtei, zuu tariuraar havdvarlan tarhsan esvel suuliin ueiin huviin bolon huvsgaliin emnelguudiin tonog teheeremjiin ariutgaliin muugaas ingej tarhaj baigaa bol, ene asuudal Mongol ulsad suirel avchirch baina.Mongol uls 2020 on hurtel elegnii evchleltei temtseh tusgai hetelber gargaj munge tesev bii bolgoj ene humuusee emchleh heregtei baina. Ternees bish daatgaliin san elegnii evchleliin emchilgeenii zardliig yagaad diilehgui hoosroh bolno,Delhii dahind elegnii B,C virusiin evchlel bolon DOX metiin evchnuudiig EMD-d hamaaruuldaggui,tiim uvchtei humuusiig daatgald hamruuldaggui.MU-iin zasgiin gazar tusgai bodlogo hetelber bolovsruulj temtsehgui bol yaduu humuus emee avch uuh, emchluuleh sanhuugiin bolomjguigeesee bolj elegnii evchleleer nas baragsdiin too oiriin jiiluuded nemegdeh bolno.
-
Tanhai (July 29, 2016 2:15:27 pm )
Elegnii obchin mongold edger when Magdlal n95 hubi uuniig amdral deer batalcan odoo minii emchilcen hun elgeeree obchilohgui gej bi 99 hub batalj bna
-
Зочин (July 29, 2016 5:47:18 pm )
Ене бол деер уеийн дахин ашигласан зуу тариураас мун 90 еед оноос одоог хуртел Хятад улсаас орж ирж буй хунснеес ялангуяа жимс ногоо уур бас бус хунсний зуйл тбал тахианы мах ундуг гех мет ямар ч баталгаагуй хунс хилеер ил далд янз бурийн хелбереес орж ирснеес болж буй !!! Иймеес елегний увчлулуур нас барж буй хун маш ургун цар хуреег хамарч байгаа шуу дее!! Ене бол аймшиг . Маш цуухун хун амтай орныг хунсний дайнаар устгах дотор арга Ене бол !!!!!!
-
Anonymous (July 30, 2016 3:20:09 pm )
Harmoni emiig daatgald khamruulbal nileed olon khuniig avrakg bolov uu
-
Anonymous (July 31, 2016 3:55:37 pm )
хятад улсаас орж ирж байгаа химийн хортой мандрин мандрин алим цагаан будаа гурил гоймон төмс байцаа мөн гадаад гэх бараанууд нь хадгалалтын журам алдагдаж монголд оруулж ирж монголын ард түмэнг в ц вирусээр өвчлүүлж хорт хавраар өвчлүүлж үхүүлж б айгаад хүнс хариуцсан байцаагч нар ажилаа хийж мэддэггүйгээс болж энгийн иргэдийн амь нас хохирч байна
-
Zochin (July 31, 2016 10:57:24 pm )
Gadnaas orj irj bgaa hunsendee anhaaral tavih estoi. Tegeegui tohioldold 1000 yariad nemerguiee. Importoor orj irj bgaa hunsendee anhaaral tavih tsag ni bolsoon. Hil hyazgaaraa changatgah heregtei
6 Comments