antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2016 57 comments

Д.Баттөр: Барилгын салбарт шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй

нийтлэсэн Admin

3_210.jpg.610x259_q85Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэлдэхүүн эцэслэн томилогдоогүй байгаа энэ цаг мөчид бид Монгол Улсын Гавьяат барилгачин “Жигүүр Гранд ХХК”-ын захирал Д.Баттөртэй тус салбарын талаар цөөн хором ярилцсан юм. Тэрээр 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл тус салбарт ажиллаж яваа нэгэн билээ. 

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж байна. Та барилгын салбарт сүүлийн 26 жил ажиллаж байгаа. Тус салбарын сайдад нэр дэвшигчийн талаар ямар бодолтой байна вэ?

Юуны өмнө шинэ УИХ, Засгийн газартаа ажлын амжилт хүсье. Барилга хот байгуулалтын сайдад Д.Өнөрболорыг нэр дэвшүүлснийг зөвхөн би төдийгүй манай салбарынхан маш талархалтай хүлээж авсан. Бид барилгын салбарын өрсөлдөгчид боловч салбарын ирээдүй, улс орныхоо ирээдүйн төлөө нэг л зүрх сэтгэлтэй яваа улс. Д.Өнөрболор бол барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг удирдагч. Олон Монгол хүнийг ажлын байраар хангаж, салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, тэргүүлэгч технологийг нэвтрүүлж ирсэн, хурдтай бүтээлч эмэгтэй. Д.Өнөрболорыг барилгын салбарын сайдын ажлыг хийх бүрэн бололцоотой, салбарынхаа жаргал зовлонг сайн мэддэг хүн гэдгийг онцолмоор байна. Барилгын салбар бол эрсдэл өндөр. Хүнээс асар их тэвчээр, зүтгэл шаарддаг салбар. Ийм хүнд салбарт нугаралгүй явж, хүчтэй өрсөлдөнө гэдэг эмэгтэй хүний хувьд маш хүнд даваа. Д.Өнөрболорын Монголд нэвтрүүлсэн технологи, туршлагууд ажлынх нь бүтээмж чанарын талаар хэрэглэгчид нь надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тийм болохоор Д.Өнөрболорыг барилгын салбарт шинэчлэл авчирч чадах, чадвартай мэргэшсэн хүн гэдэг үүднээс дэмжиж байгаа.

Нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн сувгаар багагүй явсан. Та тэдгээрийг уншсан уу? Ямар бодол төрсөн бэ?

Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан байдаг. Д.Өнөрболорыг хүмүүс сайн мэдэхгүй байж болно. Харин салбарынхан нь сайн мэднэ. Өөрийг нь огт танихгүй, мэдэхгүй, хамтарч ажиллаж үзээгүй байж элдэв янзаар дайрч доромжлох нь жудагтай үйлдэл биш? Мэдэхгүй бол мэдэх хэрэгтэй биз дээ. Үүрэг хариуцлагыг нь өгөөд ажлын нь үр дүнг хүлээж харж, дүгнэх эрүүл ухаан, хүлээц тэвчээр байх ёстой. Хийж бүтээе гэсэн сэтгэлээр нэр дэвшиж байхад нь түүн рүү нь ус цацах хэрэггүй. Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл бол гэр  бүл. Гэтэл гэр бүлийг нь хүртэл оролцуулж дайрч давшилсан нь зохимжгүй санагдсан. Д.Өнөрболор бол эх орноо гэсэн сэтгэлээр олон зуун Монголчуудыг ажлын байртай байлгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж яваа хүн. Энэ талаас нь харж байгаа хүн олон бий гэдэгт итгэлтэй байна.

Хэдий тус салбараас дэвшүүлж байгаа хүн ч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн асуудал тавигдаад байгаа. Үүнд ямар бодолтой байна вэ?

Мэргэжлийн Засгийн газарт салбарын мэргэшсэн хүн байх ёстой гээд байгаа. Тэгээд салбараасаа хүн дэвшүүлэхээр ашиг сонирхлын зөрчилтэй гээд байх юм. Үүнийг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Хэрвээ барилгын салбарт мэргэшсэн хүн дэвшүүлнэ гэвэл энэ салбарын бүтээн байгуулагчдаас, эсвэл дипломоо хуучиртал ширээнд суусан хуучны хүнд сурталчдаас л аль нэгийг нь дэвшүүлнэ. Тэгэхээр салбарын хүн дэвшиж болохгүй юм бол хуучны хүнд сурталчдаасаа л дэвшүүлнэ гэсэн үг биздээ.

Та барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашдын гарц гаргалгааг юу гэж тодорхойлж байна вэ?

Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж удааширсан, ажил саармагжсан, хувийн хэвшлүүд хүндэрсэн зүйл бий. Гэхдээ бид үүнийг анх удаа туулж байгаа юм биш ээ. Миний хувьд ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ салбарт ажиллаа. Сайн муу юу эсийг л туулсан. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болоход манай салбарт бугшисан хоцрогдол, хүнд суртал, ойлгомжгүй байдал ихээхэн нөлөөлсөн. Тиймээс барилгын салбарт салхи оруулах цаг болсон гэж бодож байна. Энэ шинэчлэлийн үзүүрт Д.Өнөрболор бат зогсож, хувийн хэвшлиийн жаргал зовлонг мэддэг хүний хувьд хүнд суртлыг халж, эрчимтэй шинэчлэл хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ бид ард иргэдээ хямд, чанартай орон сууцаар богино хугацаанд хангахын төлөө ажиллах хэрэгтэй. Барилгын материалын импортын хараат байдлыг багасгаж, эх орондоо бүтээх шаардлагатай. Бас барилга барихад тулгардаг хүнд суртлыг багасгахгүйгээр барилгын өртгийг бууруулах, тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Тийм болохоор энэ салбарын хөгжлийг бодсон ч ард иргэдийн эрх ашгийг бодсон ч гарцаагүй шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.

 

Г.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • Anonymous (July 25, 2016 10:49:30 am )

    Салбартаа 30-аад жил ажилласан хүний үгийг шийдвэр гаргах нөхдүүд нь сонсох л хэрэгтэй дээ.

  • Монгол эр (July 25, 2016 10:52:20 am )

    Солонгос Хөгшинөөс нь мөнгө авсан уу. Эсвэл Зайсангаас газар авсан уу..Энэ Авгай хэзээ ч Монгол Төрд орох ёсгүй…Солонгос Хөгшинөө л Тэвэр…Тэгээд ичиж үх. Нөхөр нь яаж амьд явж чадаж майнаа.

    • zochin (July 25, 2016 11:15:00 am )

      чи одоо юу ч мэдэхгүй байж болиочээ

  • Монгол эр (July 25, 2016 10:53:13 am )

    Солонгос Хөгшинөөс нь мөнгө авсан уу. Эсвэл Зайсангаас газар авсан уу..Энэ Авгай хэзээ ч Монгол Төрд орох ёсгүй…Солонгос Хөгшинөө л Тэвэр…Тэгээд ичиж үх. Нөхөр нь яаж амьд явж чадаж байнаа.

  • zochin (July 25, 2016 10:58:17 am )

    Ene Battur uuruu said bolj boldguimuu .Shuluun shudarga hun shig sanagddag

  • Anonymous (July 25, 2016 11:03:49 am )

    ali neg uls turiin namd baigaagui olon jil salbartaa ajillaj bga tuluvshsun turiin alban haagch olon bga sh de ted naraas taviachee

  • Хотын иргэн (July 25, 2016 11:05:35 am )

    Итгэл төрөхгүй байнаа

  • Zochin (July 25, 2016 11:12:02 am )

    Үнэн ш дээ, шинэ, сайн менежер хэрэгтэй. Олон жил яам тамгын газар ажилласан, бодит нөхцөл байдлыг мэдэхгүй хүнд сурталтнуудаар яадгийн. МАН уг нь эхлээд зөв шийдвэр гаргасан ч монголчуудын тамын тогоо саад болж. Цолмон ч бас хэрэгтэй хүн. Мэдэхгүй зүйлдээ хүн дайсан гэж аргагүй үнэн үг!

  • zochin (July 25, 2016 11:13:10 am )

    zov zov . demjeed ogoorei . zaluu ajil hiij sursan calbariig avaad yvchih hun shuu

  • Zochin (July 25, 2016 11:21:56 am )

    Arai dendenee Battur chi ch bas adilhan ed nar negiigee demjij gargaad niilj ene salbariig samrah gej bgaa yum bna ta nar ard tumniig dandaa ingej basaj bh yum daa

  • Зочин (July 25, 2016 11:22:35 am )

    Салбартаа тэргүүлэгч шинийг санаачлагч шинэлэг менежменттэй шинэ манлайлагч болох Д, Өнөрболорт итгэл үзүүлж барилгын салбарыг хямралаас богино хугацаанд гарах нь чухал шүү дээ,

  • demjigch (July 25, 2016 11:22:58 am )

    Mergejildee sain baisan ch sain menejment hiij chadku bol ter salbar uragsh ahihgui ee.sain menejment hiij chadah sain menejer bol Unurbolor gej bodoj bna. yadaj l Solongoschuudiin hurungiig tataj mongoldoo hurungu oruulalt hiij mongoldoo uldeej baival bidend l heregtei yum bishuu. Solongoschuud yumiig yadaj l chanartai hiine

  • Сэтгэгдэл (July 25, 2016 11:33:25 am )

    Салбарын хүн нь бодит үнэнийг зөв хэлжээ. Барилгын салбарт шинэ хүн шилдэг менежер хэрэгтэй.

  • Zochin (July 25, 2016 11:41:48 am )

    Uu huurhii bas mungu avchij yamar ih munguur tigloj bnaa ene MAN iunhan chini

  • dorj (July 25, 2016 11:42:38 am )

    Battör ööröö gazraa gaigui avsan yum baina.ter avgai barilga högjuulne gedeg MAN iin mergejliin ZG baiguulna gedegtei adil ulger!!!

  • Zochin (July 25, 2016 11:43:50 am )

    orchuulagch gej medeh yum bn estoi hachirhaltai yum bolj bh shivdee

  • zochin (July 25, 2016 11:49:14 am )

    ene emegtei yamar zorigtoi baina mundag yum ingej temtsekh chadvarta khun mongoliin tord kheregtei shuu bitgii buuj uguurei uragshaa busgui min

  • Би (July 25, 2016 11:49:47 am )

    Бид нэгнийхээ хэлснийг сонсож, хүлээж авч сурах хэрэгтэй. Ялангуяа салбарт нь удаан ажилласан туршлагатай хүний үгийг.

  • Anonymous (July 25, 2016 11:51:24 am )

    Барилгын салбарт хэт их үйлдвэрлэл явагдсанаас нийлүүлэлт нь ихдээд зогсонги байдалд орсон. Бусад гаднаас валют олдог салбаруудыг хөгжүүлэхгүй бол барилга цааш явахааргүй болоод байна

  • zochin (July 25, 2016 11:52:29 am )

    orchuulagchaas ene khurtel chadlaara yav a gedeg good nasaara orchuulag khiikh yostoi yu khun khogjdogiin jishe

  • zochin (July 25, 2016 11:55:45 am )

    Turiin alba hashij sursan, buten udur office dotor tasraltgui ajillaj uigagui baij chaddag, togtvortoi setgehuitei, hariutslagatai hun heregtei shuu. Said bol aldar ner bish.

  • зочин (July 25, 2016 12:05:09 pm )

    чамд хэрэгтэй байж дээ

  • Zochin (July 25, 2016 12:10:35 pm )

    Za zuv l hvnee tavsan bol boloo chuhal ni ajil hii mkv chuluulj 80-mkv deeshiig 5-8% yaraltai hamaruulj ard olnoo yalgaj hyasan an -luivarchidiin ajiliig zasaj zalaruulaarai 1,8%zeeltei irged chin suhurch bnadaa

  • Zochin (July 25, 2016 12:26:16 pm )

    Battur zuvkhun uurtuu uilchluulekh gej demjij baigaa yum baina. Barilgiin salbariin ireeduig bodoltsvol Unurboloriig saidaar tomilj ogt bolokhgui.7

  • Hurdlaacheee (July 25, 2016 12:41:09 pm )

    naad hunee hurdan ajild n oruulaacheee,

  • зочин (July 25, 2016 12:49:24 pm )

    ИНЖЕНЕР ХҮН ХЭРЭГТЭЙ . ЭСВЭЛ “ТИС” СУРГУУЛИА ХААЧИСАН ДЭЭР

  • зочин (July 25, 2016 12:59:07 pm )

    Баттөр ингэж хэлээд байхдаа яахав дээ

  • Зочин (July 25, 2016 1:25:24 pm )

    Салбараа дэндүү сайн мэддэг Өнөрболор нь дээр шүү дээ

  • Anonymous (July 25, 2016 1:55:46 pm )

    Баянсэлэнгээс доор ч бна гэж л байхгуй дээ ? Маш сайн сайд ч болох ч юм уу эс мэдлээ!

  • Tuk (July 25, 2016 2:08:14 pm )

    Battur guya mash zuv heljee. Demjij bna tamiin togoonii ulger geech l bolloo. Ug ni said bolvol ih yum hiiheer Hun shuu. Emegteichuudee shiidver gargah tuvshind olnoor oruulah ni ih chuhal shuu Tsolmon Unurbolor 2-g ahiad gargaad tomiloosoi!!!!!!!

  • УНШИГЧ (July 25, 2016 2:39:18 pm )

    ЖИРИЙН ИРГЭН, ЯМАР Ч НАМГҮЙ, ТЭТГЭВРИЙН БИ ХҮРТЭЛ БАРИЛГЫН САЛБАРЫГ БАРИЛГА, АЖИЛЛАГЧАА МЭДДЭГ ХҮН ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГООД БАЙХАД, ХУДЛАА УЛС ТӨРЖӨӨД САЙД ДАРГА БОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС БҮГД Л АРДАА ХУВИЙН КОМПАНИТАЙ БҮГД Л ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ШОУ ХИЙХГҮЙГЭЭР ТАВИХ ХЭРЭГТЭЙ, УЧИР НЬ САЙН МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТТЭЙ БОЛ САЛБАРЫГ АВААД ЯВАХ САЙН МЕНЕЖЕР БАЙЖ ЧАДНА ГЭСЭН ҮГ, ЭНЭ НЬ БАРИЛГЫН САЛБАРТ ХЭРХЭН АЖИЛЛАСАН НЬ ХҮРТЭЛ ХАРАГДАЖ БАЙНА

  • Ц.Нямдорж (July 25, 2016 3:22:06 pm )

    Зайсангийн газраас хамгийн их газар авсан нөхдүүд Жигүүр Гранд, Мантууш 2 бие биеээ их магтаж байх шив.Та нарын ясыг чинь цайлгаад өгнөө. үүнд нам ямарч хамаагүй шүү

  • Барилгачин (July 25, 2016 3:50:27 pm )

    Монголд барилгын инженер, барилгын мэргэжлийн ажилчид бэлтгэх хэрэггүй болждээ. хэдэн хүүхнүүдээ солонгос хүнтэй суулгаад л , хятад барилгын ажилчид оруулж ирээд л өндөр үнээр барилга байшин зараад Монгол сайхан хөгжиж байна гэж ориллолдож байх л үлдлээ.

  • irgen (July 25, 2016 4:21:34 pm )

    Barilgiin salbar buren huvid shiljsen deer n Barilgiin yam bodlogo bolovsruuldag bolohoos management hiideggui Ingej busdiin tolgoig buu erguul. Huvildaj hamtdaa joohon mongo l husah geegui bol iim teneg yum bitgii yarij bai.

  • Зочин (July 25, 2016 4:37:39 pm )

    МОНГОЛ ТӨРИЙН БОСГО ХАТУУ ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВДАГ , ГЭР БҮЛИЙН ТАЛААР АСУУДАЛТАЙ ХҮНД БОЛ ЗҮГЭЭР Л ТЭР ӨӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙГ ГЭЖ ХЭЛМЭЭР БНА. МУНДАГТАА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЧИХААГҮЙ. ХӨГШИН СОЛОНГОС НӨХӨРТ ОРЧУУЛАГЧ ХИЙЖ БГААД ТҮҮНТЭЙГЭЭ СУУСАН ГЭЭ БИЗДЭЭ. ТЭГЭЭД Ч ТӨРД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ БАРИЛГЫН САЛБАРЫН МЭДЛЭГГҮЙ МӨНГӨТЭЙ МӨНГӨӨРӨӨ БАЙШИН БАРИУЛДАГ БОЛГОН САЙД БОЛОХ АЛБАГҮЙ.

  • Зочин (July 25, 2016 4:44:14 pm )

    ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗРЫГ ДЭЭРЭМДСЭН , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР АВЧИХААД ТҮҮН ДЭЭР БАРИЛГА БАЙШИН БАРЬЖ ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨД ТЭГЭЭД БАС НЭГ ИХ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ ШИГ ААШЛААД МОНГОЛ ТӨРИЙН САЙД ХИЙНЭ ГЭЖ ЯАЖ БОДОЖ ЧАДАЖ БНАА. ИЙМ ХҮН ТӨРИЙН САЙД ХИЙЖ БОЛОХ УУ. ӨӨР ОРОНД БСАН БОЛ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ.

  • Шудрага бай (July 25, 2016 4:59:15 pm )

    Өнөрболор гэж зальт үнэг баахан мөнгө цацаж өөрийгөө рекламдуулах боллоо.Я г үнэндээ бол Солонгосуудын гар хөл болсон урвагч шүү дээ

  • zochin (July 25, 2016 7:16:45 pm )

    Ene bol mungutei hunii l zohion baiguulj baigaa lobbi sh dee.Battur guai jaahan tulhtai handmaar yum.Suljeend orson gazar,mungu,hurungiin biznessiin hamtran zutgegch nar hamag yumaa delgej baih shigev dee.Oilgoj baina ta nuhdiig ingehees ch uuruur yaahav.Uruvdultei ch yumaa huurhii.Unurboloriin asuudal yarigdaj heltsegdeed duussan.Bayartai Battur guai…

  • Anonymous (July 25, 2016 7:34:59 pm )

    Энэ хүүхэн сайд болох гэж ямар их зүтгэнэ вэ? Өөрийгөө их олон хүнээр коммент бичүүлээд. Үхэх нээ

  • Anonymous (July 25, 2016 7:39:03 pm )

    Энэ хүүхэн сайд болох гэж яасан их зүтгэнэ вэ? Одоо өөр арга барил хэрэглэе гэж бодож дээ. Нөгөөдүүл нь дэмжиж гүйж өөрсдиыгөө гутаацгаагаад. Өрөвдмөөр юм

  • Anonymous (July 25, 2016 7:42:54 pm )

    Баттер бол яг одоо хэдэн тэрбумын ертэй барилга нь борлогдохгуй баларч байгаа хун хэдэн юм авч луйварчин енерболорыг дэмжиж байдаг чааваасдаа

  • zochin (July 25, 2016 9:41:10 pm )

    BATTUR GUAI TA ICHDEE TANII ZALIIG ARD TUMEN MEDEJ BNSHDEE YAH GEJ TA ENE AWGAIG ULAIRAN DEMJEED BNA TA MONGOLIIN ARD TUMNIIG HETERHII BASAMJLAN DOROMJILJ BN SHUU

  • zochin (July 25, 2016 9:57:42 pm )

    Assotsiatsiin heden oligarhuud estoi amia tavih gej baihshigev dee.Ene orchuulagch avgai barilgiin salbariin talaar yuu medej yuu hiihev dee.Alivaa yumand hev hemgee, bodit unelemj baidgiig meddeggui l yum baih daa.MAN-d heden terbumiin handiv ugchuhuud hoinoos ni ingej balaitaj baigaa bol hohichinee.Munguur buhniig shiidej,bulhai luivar hiihdee l sain baih.Enenii sain menejer gej yuu baihav dee.Ichih bulchirhai ajillahaa bolichihson novshnuud…

  • MAN NAMIIG DEMJIGCH (July 25, 2016 10:01:55 pm )

    BID MAN NAMD ITGEL HULEELGEJ SONGOSON GETEL ENE SONGOSON SAIDUUDIIGNEE MAN MERGEJIIN ZASGIIN GAZAR BGULAH AMLALT YU BOLSON BODOHOOS DOTOR MUUHAI ORGIMOOR YUM

  • zochin (July 25, 2016 10:08:33 pm )

    mongoliin zasgiin gazart menejer heregtei bga yumuu mongold sain menejerud zunduu bn saiduudaa bugdiig n menejereer songochih tegwel mongol uls yu boloh bol? yerunhii saidaa?

  • zochin (July 25, 2016 10:18:50 pm )

    mungu ih ugsun humuusiig said bolgood baiwalch uls oron maani hetsuudehndee ene zasgiin gazraas bolowsroltoi hun haigaad oldohgui bn u

  • zochin (July 25, 2016 11:18:45 pm )

    ene hvvhniig hoolnii newtrvvlgeer orchyylach hiij bsniig ni l sanaj bn.baychyyd ni l owoohoi ni awsiin bzd.mongonii hvvhniig mongonii hamaaraltai hvmvvs ni gargah gj vhehnee.bidend yu hiichihsen bolood magtaad bgn.gadnii horongoor heniig bairtai bolgoson gj tend chin bidenshig hvmvvs amidardaggvin

  • Anonymous (July 26, 2016 1:12:13 am )

    Жигуур грандын эзнииг гэж овоо гаигуи нохор юм гэж бодсон чинь худлаа баиж, солонгос ажиимаа солонгосуудыаа толоо л ажиллана ,со-гуи юм баихаа больж,Заисанд эд нар яаж газар аваад барилга бариад баидгииг шалгах цаг болсон,Роял кастле,Скаи,емартгээд л бугд со эзэнтэи,туул голын дагуу со-нууд ногоо тариад л

  • E нараннаранd (July 26, 2016 5:59:40 am )

    barilga baridag hvn yamarch bolovsrolgvi baisan ch said boldog geh geed baina uu ene battor gegch ene hvvhnii baritsaand orjeedee mongo avsan yum baihdaa ene hvniig hvndetgej yabdag baisan chini iim hvn baijee

  • zochin (July 26, 2016 6:53:26 am )

    mungu ulaan nud tsagaan gej aimaaar yum ene humuus mungunii tuluu turd garahiin tuld yostoi neg uheldej bnaa ENE ZASAGT MONGOLIIN TULUU AJILLAH SETGELTEI HUN BHA U? UILIIN UR GEG NEG SURHII YUM BNSHDEE MUNGUNII TULUU UHELDEN ZUTGEJ BGA HUMUUS ODO UUNIIG OILGOHGUILDEE BUH ZUILD HEMJEE HYAZGAAR GEJ BDAG SHUU HUDAL YARIHAA BOLITSGOO SHUNALIIN TULAMNUUDAA

  • зочин (July 26, 2016 7:23:22 am )

    МАН нөгөө авилгачдаа буцааж тавихын тулд жүжиг тавьж эхэллээ дээ . энэд хэн итгэх юм

  • 41 (July 26, 2016 7:41:41 am )

    БАТТӨР ЧИ ЕР НЬ ӨН.ӨРБОЛОРЫГ ХЭД БАВСАНЫХАА ТӨЛӨӨ ДЭМЖИЖ ЭНЭ ТЭР, БОЛИОЧ ТА НАР

  • зочин (July 26, 2016 10:13:15 am )

    БХБЯ ТОГЛООМЫН ГАЗАР БИШ БАРИЛГАЧИДЫГ ЮУ ГЭЖ БОДООД ОРЧУУЛАГЧ, СУВИЛАГЧААР УДИРДУУЛААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ.

  • зочин (July 26, 2016 10:15:17 am )

    БХБЯ ирээд хүний нөөц хийвэл болох байх.

  • Зочин (July 26, 2016 11:37:46 am )

    Би Баттөр захирлыг ийм хүн гэж санасангүй.Өнөрболорыг өмгөөлж ийм тэнэг ярилцлага өгсөнд нь харамсаж байна.

  • zochin (July 26, 2016 8:30:12 pm )

    battur unurboloriig uhen hatan demjih n argaguildee ashigtai geree hiisen yum bga bizdee

  • zochin (July 27, 2016 1:41:18 am )

    baagii chi unurboloroos yu awaadhaw kkkkkk

antalya rent a car