Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн “Алдрын од”-ын дурсгалын самбарыг байршуулан, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгөөр “Алдрын Од”-ын эздийг шагнаж урамшуулсан юм.
Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.
“Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад Харанга хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт “Алдрын од” одонг 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгөх бөгөөд энэ үдэш Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болж, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгийг гардуулж өгөх аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 21, 2016 12:15:58 pm )
Эх орны хөгжилд хувь нэмэр оруулсан , цаашид ч оруулах Оюунлаг залууст өгөхгүй, өөрсдөө тоглолт хийгээд 100 саяыг өлхөн олчихдог урлагийнханд өгөөд байхдаа яахавд, Соёл Эрдэнэ бол өөрөө.Салга амбан Бат-үүлийн хэмжээ ,цар хүрээ нэг иймэрхүү.
-
Зочин (July 21, 2016 2:59:09 pm )
Угух ёстой шуу дее!! Яагаад угч болохгуй геж . Ене чинь рок поп урлагт жинтей хувь немер оруулсан ех орны нерийг гадаадад цуурайтцуулсан, алдар нер нь од болох хемжеенд хулеен зувшууругдсун хамтлаг дуучдад олгох нь зув шуу дее!! Салбар салбарт нь уур шуу дее!! Урлагийн салбарыг уур салбартай хольж болохгуй шуу дее!! Дараа жил дуучдаас Сараад угух херегтей. Монгол улсын нерийг рок попынхноос хен ч авч чадаагуй шагналыг авчирсан. Нер алдар нь домог болох хемжеенд, урлагийн салбарт оруулсан хувь немер жинтейг дарна гедгийг хенч маргахгуй байх аа!! Ийм шагнал байх ёстой. !!
-
зочин (July 24, 2016 9:04:53 pm )
шагнаж болноо хамгийн гол нь ямар номинациар, бусад хамтлагуудаасаа юугаараа тодорсон,, шагнаж урамшуулахдаа үзэгч фэнүүдийнхээ дунд санал асуулга явуулсан бол энэ шагналын үнэ цэнэ байлаа шүү дээ, Цаана нь ӨРГӨӨ, ХУРД, НИСВААНИС, ИНЭЭМСЭГЛЭЛ , АХМАДЫН ЗОЛБОО гэх мэтчилэн хамтлагуудаасаа ХАРАНГА хамтлаг энэ шагналыг хүртэх шалтгаан нь юу байв гэдэг сонин, хамгийн гол нь ШУДРАГА л,,,,,,,,,,,,,,
-
-
zochin (July 21, 2016 9:05:32 pm )
bvteedeg setgedeg barij bosgodog jinhene ajilchin ard irged zaluus daa ugdug boloosoi doo chaawas awjiigaa ni ch ugj bgaa ni ch
-
зочин (July 21, 2016 9:11:16 pm )
өвөө нараа үдэн баярлуулж байгаа юм биз дээ,
-
гончиг (July 21, 2016 9:25:44 pm )
Ард түмний мөнгийг Бат ҮҮЛ гуай иймэрхүү байдлаар үрэн таран хийлээ
-
Сараа (July 21, 2016 11:58:44 pm )
Яг үнэн шүү өөрсдөө тоглолт хийгээд мөнгө олдог хүмүүст ийм их мөнгө яасан гэж өгч байгаа юм бол сая тоглосон үеэ өнгөрөөсөн сайн тоглолт болоогүй одоо тэр мөнгө ихтэй хүмүүст 100 сая яасан гэж өгч байгаа юм бол доо бүтээлч юм хийж байгаа хүмүүст өгдөг болмоор юм даа
-
Zochin (July 22, 2016 6:49:27 am )
Haranga goyo xamtlag shuu,oyutan baixdaa uzdeg bailaa.Manan,Ene Bol durlal bish duunuud ni ix goyo
-
Anonymous (July 22, 2016 8:58:31 am )
харангынхан татгалзах байлгүй дээ. араай чдээ. батүүл хулигаан балалж дуусаагүй юү
-
зочи (July 22, 2016 11:08:23 am )
одоо тэгж зориг гаргаж энэ их мөнгөний шагналаас татгалзах хүн гарах –уу, ШАГНАЛ ч гэж дээ гоё нэртэй үнэ цэнэгүй, хэл ам дагуулсан шагнал дөө, хэдхэн нөхдүүд ширээ тойрч суугаад тодорхойлдог манайхаас өөр орон байхгүй шүү дээ, Хамгийн үнэн ч ШҮҮГЧ нар үзэгч фэнүүд нь шүү дээ, Уг нь тэдний дунд санал асуулга явуулж байж ялгаварлалгүйгээр ямар хамтлагаа шагнахаа шийдэх байсан юм биш үү, ХУРД энэ тэр гээд өрсөлдөх хамтлагууд зөндөө л байгаа ш, дээ, Наад шагнал чинь АМБИЙЦ хөөсөн шагнал байна дөө,
-
зочин (July 22, 2016 11:25:56 am )
энэ шагнал ч дээ ёстой л өвгөн Долгионоор толгойлуулж ширээ тойрч суугаад Социализмийн үеийн Соёлын яамны аргаар шийдсэн юм байгаа биз дээ, Өвөгчүүл өвөгчүүлээ тодорхойлоод уул шугамандаа шагнаж л дээ Уг нь хамтлагуудад өгдөг шагналын номинаци нь гоё байдаг ш дээ, ямар хамтлаг хэдэн удаа тоглолт хийв, хэдэн диск гаргав, нэг удаагийн тоглолтондоо нь хэдэн мянган үзэгч цуглуулсан гээд шалгаруулдаг биз дээ,
-
иргэн (July 22, 2016 11:40:08 am )
шүүж байгаа юм бол ШУДАРГА байл даа, ХУРД, НИСВААНИС хамтлагуудыг яагаад өрсөлдүүлээгүй юм вэ, энэ 2 хамтлаг олон жил Монголын РОК ПОП-д хүчин зүтгэж хувь нэмэрээ оруулсан ш дээ, Ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан юм уу
-
зочин (July 22, 2016 12:40:00 pm )
Бат-үүл хотыг ийм үрэлгэн маягаар үр ашиггүй ,энэ мэт юманд их мөнгө цацсандаа, шээдэг гүүр, хогийн ногоон уут, одоо ул мөр чгүй цэцэгнүүд, Даншиг ч гхшг ,хэнд ч хэрэггүй үргүй зардал…. ,аргагүйшд, ажил хийж ,их мөнгө атгаж үзээгүй өлөн бөөснүүд хэмжээгүй мөнгөнд умбангуут ингэдэг л байхгүй юу, очиж очиж Харангынханд байхдаа яахавд,Дэлхийн хэмжээний Ариунбаатар энэ тэрд бол өөр хэрэг ,,рок поп гээд жалганы хэдэн урансайханчдад яршиг л байна, хайран мөнгө, бүтээн байгуулалт хийсэн бол Ок байхгүй юу, эргүү амьтан,ашгүй далд орж нэг амарлааа.
-
Zochin (July 22, 2016 2:56:36 pm )
Harangiin uvguchyyl ch heden haltar mungu karmaalah l ym b/na daa.
-
иргэн (July 22, 2016 4:24:48 pm )
шагнаж , шагнуулж байгаа нь зөвхөн хэдхэн хүний асуудал болоод хувирчихсан хоцрогдсон арга барилаараа тодорхойлж дээ, Монголын РОК ПОП дотроо шинжлэл өөрчлөлт хийж өвөө Долгион гэх бас бус хэдэн өвөө нарын арга барилаар явах юм бол цаашдаа РОК ПОП-ынхон гэдэг энэ том айлын хөгжил урагшилахгүй ээ, Залуучуудаа бэлтгэдэг ганц байгууллага нь UBS телевиз Балхжавын зөв менежиментын бодлогоор бэлтгэгдэж байгаа, Рок ПОП-ынхон хүрээлэл дотроо салхи агаар оруулах цаг болсон, Залуучуудаа дэмжиж ажиллдаг тийм л удирдлага хэрэгтэй,
-
зочин (July 23, 2016 8:39:02 pm )
Энэ арга хэмжээгээ “Хонхны дуу” клубээр нь эрхлүүлээд, нийслэлийн Засаг дарга оролцох хэрэггүй.
16 Comments