antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2016 50 comments

Хотын дарга зургаан орлогчоосоо татгалзлаа

нийтлэсэн Admin

146907867557905c93c46dbЭ.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зургаан хүнийг өөрийн орлогчоор ажиллуулсан. Төлөөлөгчөөр ажиллаж, давхар орлогчийн цалин, урамшуулал авдаг энэ байдал нь хэтэрхий үрэлгэн байна хэмээн тухайн үед шүүмжлүүлэхэд хүргэсэн байдаг.

Тэгвэл ээлжит сонгуулийн үр дүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Су.Батболд өчигдөр захирамж гаргаж зургаан орлогчоо чөлөөлсөн байна.

Ингэснээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргад Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад Т.Бат-Эрдэнэ, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

МАН нийслэлд цөөнхийн статустай байхдаа нийслэлийн Засаг даргыг олон орлогчтой байгаа нь төсөвт үрэлгэн хандаж буйн илрэл гэж шүүмжилж байсан юм. Тэд шүүмжилсэн шигээ байж, орлогчгүй эсвэл цөөн орлогчтой байх эсэхийг харах л үлдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

50 Comments

  • зочин (July 21, 2016 1:42:22 pm )

    2 орлогчтой байвал зүгээр байхдаа

    • зочин (July 21, 2016 5:35:39 pm )

      зөв зөв олон орлогч гэж зарлага гаргаж яах вэ

  • chimeg (July 21, 2016 1:49:35 pm )

    Zuv bn gexdee 2 bh ni zuv bhaa

  • зочин (July 21, 2016 2:30:08 pm )

    нийслэл том шдээ. орлогчгүй бол хүнд л байх даа. гэхдээ батболд дарга хүндээс айхгүй биз. 2 орлогч байвал болох болов уу. нэг нь санхүү хөрөнгө оруулалтаа, нөгөө нь нийгмийн хамгаалал, дэд бүтэц зэргээ хариуцаж болно. МАН зөв шийдэл олох байх аа

  • Зочин (July 21, 2016 2:45:50 pm )

    Тооний илүү гэж байхгүй чанартай 2 байхад болно оо

  • сайнаа (July 21, 2016 2:48:49 pm )

    2 нь болноо

  • ээгий (July 21, 2016 3:33:09 pm )

    чанартай 2 орлогч байх эсвэл хэлтсийн дарга нар сайн байвал орлогчгүй байж болно захирамж гаргах гэж баахан гарын үсэг зуруулах гэж гүйдэг мэргэжилтнүүдийн ажил хөнгөрчээ

  • Зочин (July 21, 2016 3:36:02 pm )

    Гарчиг нь буруу байна даа.Бас ” татгалзлаа” гэчихжээ. Оронд нь хүн томилох нь тодорхой шүү дээ.

  • Яргайтийн богино (July 21, 2016 3:36:35 pm )

    Нийслэлийн шинэ засаг даргын ажилт амжилт хусье яргайтийн богинод 1,6 км автозам барих ажил эхлээд яг Сар боллоо эхлээд Маш их эрчимтэй байлаа одоо харин сулрах шинжтэй бна энд зусж Агаар амьсгалж Алжаалаа тайлж ам булууд Маш их баярлаж хулээж байгаа юмаа Энэ сайхан ажлыг Улам эрчимжуулж хурданшийдэх арга авч огохийг хусж уламжилж байна Шороо торс дуу чимээ г бид хулцэн замтай болохийг хусж байна

  • Дажгуй шуу (July 21, 2016 5:26:43 pm )

    Хотын дарга харин дажгуй хун томилогдсон байнаа

  • Anonymous (July 21, 2016 6:40:32 pm )

    4н орлогч байхад болно доо 2 арай цөөднө

  • Банзрагч (July 21, 2016 7:03:05 pm )

    АН аас хотыг удирдахдаа газар хэлтсүүдийн мэрэгжилтнүүдийг хуу цэвэрлээд төрд нэг жил ажиллаж үзээгүй дарга ажилтангаар дүүргэж байсан.Одоо адилхан байхаас өөр аргагүй.2012 оноос хойш орсон улс дан хамаатан саднууд байгааг анхаараарай.

  • sonom (July 21, 2016 8:11:08 pm )

    gantomor gej neg aimar tos daasan buduun baas shig maligaa yoo bolio naana chine harin tsarai zustei yum oldoh n uu?

  • чулуудай. (July 21, 2016 8:32:42 pm )

    их идсэн дээ.

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 21, 2016 9:05:03 pm )

    6 orlogch shuu estoi solioruulj baisan shuu cham shig bolbsrol medleg chadbartai zaluu hund saya garuihan huntei hotig orlogchgui udirdah yu ch bish hamgiin turuund hotin umhii uneriig hogiig zolbin nohoig abtin oslig arigaj egeerei gej husie

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 21, 2016 9:09:14 pm )

    Hun harahnaa ch nudend dulaahan zaluuhan chadaltai saihan dargatai bolson shuu amjilt husie

  • Зочин (July 21, 2016 10:43:34 pm )

    Ганцаараа хусахад амар байхгүй юу. Хяналт байхгүй

  • zohin (July 22, 2016 12:03:22 am )

    orlogchgui ajillah bgui dee MAHiinhan orlorchtoi bh durgui gsen harj l baiy gantsaaraa ideh gj bgui yu doo

  • Батитгэл (July 22, 2016 4:15:27 am )

    Маш зөв ,1 орлогч байх хэрэгтэй байхаа Санхүү хариуцсан . Бусадаар бол болж байна 2 хүн идээд юу шальдаг юм .Хотойж мэдэгдэхгүй Батболд дарга зөв сэтгэж байна

  • Батитгэл (July 22, 2016 4:15:27 am )

    Маш зөв ,1 орлогч байх хэрэгтэй байхаа Санхүү хариуцсан . Бусадаар бол болж байна 2 хүн идээд юу шальдаг юм .Хотойж мэдэгдэхгүй Батболд дарга зөв сэтгэж байна

  • Сүрэнхүү (July 22, 2016 4:25:03 am )

    Ер нь тэгээд олон орлогч хэрэггүй шүү дээ Олон толгойтой могой шиг ,нэг их олон санаа нь гацчих нь ,Батболд дарга аргаггүй буйртай хүн шиг загнаж байна Харицлагаа ганцаараа үүрнэ гэдэг чинь маш зөв бодол ,олон хүн рүү алдаагаа чихгүй ,естой зөв ямар нэг асуудал хурдан шийдэгдэнэ Харин “САНДУЙ” гуай л Батболд дарга шиг байгаасай Даа бүү үзэгд

  • зочин (July 22, 2016 7:46:31 am )

    АХИАД 6 БОЛНОО МАН -Д ИТГЭЛЭЭ ЮУ

  • zochin (July 22, 2016 8:10:02 am )

    ЕР НЬ ОЛОН БАЙХ ТУСМАА АЖИЛ ЦАЛГАРДАНА ЧАНАРТАЙ АЖИЛ ХЭРЭГЧ 2 ЮМ УУ ЭСВЭЛ ХЭЛТСИЙН ДАРГА НАР НЬ САЙН ЧАДВАРЛАГ БАЙХАД ОРЛОГЧИЙН ХЭРЭГГҮЙ

  • зочин (July 22, 2016 9:06:05 am )

    мэдээж батүүл шиг ажил хийж чадахгүйгээс хойш орлогчоор яах вэ дээ . тэгэхээр ажил хийхгүй сандуйтай хамтран албан тушаалаар мөнгө босгох л ажил үлдлээ дээ ойлгомжтой

  • зочин (July 22, 2016 9:08:21 am )

    Батболд нүдэнд дулаахан ч гэх шиг рекламдах юмаа олж ядах юмаа Сандуй нүдэнд хүйтэн ш дээ тэгээд одоо яах уу

  • Anonymous (July 22, 2016 9:33:44 am )

    6 n p daa baisiimuu an namiin novshnuud arai denduu bje.neg l hun boliishde

  • zochin (July 22, 2016 9:40:56 am )

    Нийслэлийн шинэ удирдлага өмнөх удирдлагын хийсэн ажлаас илүү ажиллаарай. Үнэндээ Нийслэлийн өнгө төрх хотын соёл шал өөр гоё болсон байгаа шүү үүнээс нь битгий л дордуулчаарай да харин ч илүү ажиллаарай да. Бат-Үүл Баттулгын АН-ын баг өмнөх 4 жилд Нийслэлд маш сайн ажилласан. Наад захын жишээ хэлхэд зам гүүр гарц автобусны буудлууд их гоё болсон, автобус нийтийн тээврийн хэрэгсэл такси 1-р эгнээгээр яваад хэвшсэн, жолооч нар дүрэм журмаа маш сайн хэрэгжүүлдэг болсон, замын цагдаа нар маш сайн ажилладаг болсон, явган зорчигчид гарцаараа гараад хэвшсэн, хүмүүс хотод ил хогоо хаяхаа больсон, зорчигчид автобусанд картаараа яваад хэвшсэн гээд олон сайхан жижиг гэлтгүй хийж хэрэгжүүлсэн ажлууд бий шүү. Нийслэлээ улам гоё хот болгоорой

  • Зочин (July 22, 2016 10:32:06 am )

    Маш зөв зөв шийдвэр гаргасанд баяр хүргэе Одоо дүүргийн орлогчдыг халах нь зөв

  • найз (July 22, 2016 3:06:43 pm )

    яг зөв байна

  • зочин (July 22, 2016 3:38:06 pm )

    зөв бна

  • zochin (July 22, 2016 6:03:14 pm )

    adilhan 6 orlogchtoi baihgui yasan yum be hen ni iluu ih idej uuh estoi yum be

  • зочин (July 22, 2016 6:15:01 pm )

    4 орлогчтой байх нь зохистой байх аа, Хэт цөөрүүлбэл ажил явахгүй удаашрана, Хийх ажил их байгаа шүү

  • Давка (July 22, 2016 7:48:01 pm )

    Батүүл долуулаа идэж байж .Би тэгэж л ойлголоо

  • зочин (July 22, 2016 9:36:18 pm )

    Зөв шийдвэр гаргажээ баяр хүргэе. 2 орлогчтой байх хэрэгтэй. өнгөрсөн 4 жилд маш их том жижиг дарга нар нэмэгдсэн. Мөн төрийн байгууллагын орон тоо маш ихээр нэмэгдсэн байгаа хянаж шалгах хэрэгтэй.

  • YADARSAN ARD (July 23, 2016 12:07:56 am )

    OYUN UXAANII TSARAAGAARAA BATBOLD DARGA 6 ORLOGCHOOS XOL ILUU XUN. ABBAL GANTS L DARGA ABAARAI ABAAD CH BARAG XEREGGUI DEE

  • bi mongol hvn (July 23, 2016 2:27:15 am )

    batvvlin hiisen ajliig ard tvmen ylgaj salgaj baigaa mungu baibal ene bitgii ajil hiih bolomjtoig irged oilgoj baigaa haramsaltai ni batvvl ajil hiij vzeegvi ih j haragdsan biqelshgvi zvil ih yrisan zubhun l uls tur hiictict geed ih l zobson doo ene ni uls turuus uur ajil hiij vzeegvin gai qm

  • zorigoo (July 23, 2016 6:56:41 am )

    ene gei chadahuu

  • bazraa (July 23, 2016 7:57:46 pm )

    tehdee l dansandaa 80 terbumtai hvleelgej ogson shvv dee

  • зочин (July 23, 2016 8:40:47 pm )

    Яг үнэн Батүүл шиг ажил хийж чадахгүйгээ олон орлогчоор яах вэ?Орлогчоор байх бол хуучин хүмүүс үлдэх ёстой МАН ынхан юм л бол төрийн албан хаагчдыг халлаа гээд гээд л байсан.Одоо олон хүн хараад байхгүй байх байлгүйдээ.

  • Zochin (July 23, 2016 10:01:26 pm )

    Bat -uul uuriiguu sain ajillasan ih buteen baiguulalt hiisen ikh ur dun garsan gej tunhaglaad bdag Yag unendee bol urd umnuhuusuu heden arav dahin ih bur mash ih mungu hurungu zarsan ter ih hurunguur ene zergiin buteen baiguulalt hiilgui yahaw / ugaasaa bugdiig ni gazart bultsihaagui l bol / harin ch enenees hed dahin ih buteen baiguulalt hiih hurungu mungu baisan tal iluug ni uursduu idsen Tegeed ard tumniig tenegt ni bagtaaj ta nar har bi ih yum hiisen bgaa bizdee geed bgaa yumaa Er ni bol mash ih luivar hiij idsej uusaniig ni niisleliin ard irged medeed tuund dung ni tawisan shuu Tuuniig ta tungaagaarai

  • зочин (July 24, 2016 5:00:12 pm )

    1 хүний захиргаадалтын эхлэл дээ

  • ИРГЭН (July 24, 2016 6:57:27 pm )

    орон сууцны доторхи нийтийн талбайг хэн цэвэрлэх ёстой вэ? Сонгулиас хойш нэг ч цэвэрлэсэнгүй. ОХУ-ын элчингийн баруун талын 40 мянгат. Элдэв янзын хог хөглөрөөд өвчин гарлаа. ХӨӨЕ,Хариуцдаг эзэн байна уу? МАН гарахаа ажил муудаад явчихлаа гэж хүмүүс шивэр авт\ир ярих боллоо.

  • Zochints (July 25, 2016 5:06:27 am )

    Hiigem,Dedbutets,Tusuv hurungu oruulalt geed 3 orlogchtoi baih ni zuv.

  • би (July 25, 2016 6:09:27 am )

    С.Батболд хэдэн хүний шахаанд орж байгаагаас л шалтгаалж орлогчийн тоо гарна даа

  • би (July 25, 2016 6:12:30 am )

    мэдэхгүй юм хийсэн нь маш тодорхой байгаа учраас харлуулах гээд ч чадахгүй оролдоод л байх шиг юу ч хийгээгүзй хүн огт шүүмжлэлд өртөхгүй байх магадлалтай Зочинд хандав

  • zuv zuv (July 25, 2016 8:38:26 am )

    mun olon ded said hereggui baimaar um ..! neeh olon ded said ..! ! !

  • Цэрэн (July 26, 2016 2:53:43 pm )

    Хот маань жаахан зангарга муутай л даргатай боллоо доо. За тэгээд өөр хэнийгээ ч тавих вэ дээ

  • иргэн (July 26, 2016 5:16:56 pm )

    Өмнөх 4 жилд хот дүүрэг хорооны орон тоо арай дэндсэн шдээ хороо гэхэд 7-с дээш хэсгийн ахлагч бас нийгмийн ажилтан халамжын байцаагч иргэний бүртгэл зохион байгуулагч гээд 6-7 хүн юу хийж бгаа нь иргэдэд ойлгомжгүй хариуцсан ажилаа ч мэдэхгүй хүмүүс хороонд дүүрэн эдгээрийг сайн цөөрүүлэх хэрэгтэй шүү

  • иргэн (July 26, 2016 5:30:55 pm )

    төрийн ажил эрхэлж байгаа хүн бүрийн ажил үүргийн хуваарь тодорхой иргэдийн нүдэн дээр ил тод бичиж байрлуулах хэрэгтэй шүү хэн юу хийх нь тодорхойгүй ихэмсэг бас чадваргүй хүмүүс иргэд бидэнд асар чирэгдэлтэй байдгыг хотын дарга минь анхааралдаа аваарай гэж захия

  • Зочин (August 02, 2016 11:18:18 am )

    Батvvлийн тендерийн будлиан хариуцан хийдэг орлогч Очирбат байсан

antalya rent a car