С.Эрдэнэ гишүүн АН-ын даргын суудалд сууж магадгүй гэх бор шувуу нисэх болсон. УИХ дахь АН-ын бүлгээ ахлаж байгаа түүнийг намаа удирдаад аваад явах хэмжээний ёсзүйтэй хүн мөн үү гэдэг дээр янз бүрийн л байр сууриуд сонсогдож эхэллээ. Баабар нэгэнтээ түүний талаар хатуухан үгс хэлсэн нь сошиалаар ч нэлээд өндөр авсан харагдана лээ. Чухам тэгээд АН-ынхан булт олноороо хэлэлцэж байгаад шийдвэрээ гаргах нь дамжиггүй. Ер нь бол С.Эрдэнэ гишүүний тухайд өнгөрсөн хугацаанд чамгүй асуудлуудад нэр холбогдож ирсэн гэхэд болно. Тэрчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг асуудал дээр байр суурь нь 360 градус эргэсэн нь хэвлэлийнхний анхаарлын гадаа үлдсэнгүй ээ. Тэр нь юу гэхээр иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авахыг боловсон дээрэм гэж үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан хэлж ярьдаг байсан тэрбээр сая сонгуулийн өмнө Засгийн газар иргэдээс хувьцааг нь худалдаж авах үйл ажиллагаа явуулахад сайдын хувиар үйл хэргээрээ оролцож байгаа харагдсан билээ. Ингээд илүү олныг нуршилгүйгээр С.Эрдэнэ юу өгүүлж байсныг эргэн сануулъя.
2012 оны 12 сарын 26-нд news.mn news.mn сайтад “С.Эрдэнэ: Дээрмийн ажиллагаа явуулахгүй” гэсэн гарчигтай тодруулга нийтлэгдсэн байдаг. Тэрхүү тодруулгад сэтгүүлчийн зүгээс С.Эрдэнэд хандаж “-Хувьцаагаа мөнгөжүүлж нэг сая төгрөгийн мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан иргэд олон бий. Тэдэнд мөнгийг нь хэзээнээс олгох юм бэ?” гэсэн асуулт тавьсан байдаг. Харин С.Эрдэнэ:
-Энэ мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар олгохгүй, түрүүчийн Засгийн газрын бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Ялангуяа би гишүүн байхдаа түрүүчийн Засгийн газрын сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахыг боловсон дээрэм гэж нэрлэж байсан. Тиймээс боловсон дээрмийн ажиллагааг бид зогсооно. Та бүхэн мэднэ. Хөрөнгийн бирж дээр хувьцааг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлдог болохоос биш манайх шиг Засгийн газар нь хувьцааны үнийг тогтоодог улс байхгүй. Хувьцаа бол арилжааны хэрэгсэл шүү дээ. 1990 онд цэнхэр ягаан тасалбарыг тухайн үеийн нөхдүүдийн зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаагаар шил архи, гарын савангаар дээрэмдээд авсан. Түүний уршгаар цөөн тооны нөхдүүд хагартлаа баяжаад дийлэнх нь хувьцааны үр дүнг үзэж чадаагүй. Ухаа худаг Энержи ресурсын нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 4000 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүнд ногдох 1072 ширхэг хувьцаа чинь хэрвээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаад хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлын хувьцаа 16 сая төгрөг болно. Гэтэл үүнийг дөрөвхөн сая төгрөгөөр авах гэж байсан. Энэ бол дээрмийн үйл ажиллагаа. Энэ бол иргэдээр дамжуулж Тавантолгойг булааж авах гэсэн бодлого. Тийм учраас ийм бусармаг ажиллагаа явуулахгүй. Харин энэ Засгийн газраас хийх гэж байгаа ажил бол Тавантолгойн IPO-г яаралтай хийж хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Хувьцаа арилжаанд ороод ирэхээд хувьцааны үнэ зах зээлийн жамаар тогтоно. Тэр үед нь зах зээлийн жамаар хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд өөрсдөө хувьцаагаа борлуулах ажиллагаанд орох нь илүү өгөөжтэй.” хэмээн хэлж байсан байх юм.
Тэгвэл С.Эрдэнэ гишүүн сонгуулийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэвлэлийнхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувиар мэдээлэл хийх үеэрээ “Иргэд хувьцаагаа худалдахын тулд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж, маягт бөглөн, гарын үсэг зурах учиртай. Хувьцаагаа зарах хүсэлт гаргаснаас нь хойш долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд мөнгийг нь шилжүүлнэ. 1072 хувьцааны 30 хувийнх нь үнэ болох 300 мянгыг иргэдэд гурав хуваан олгоно.” хэмээн өөрийнхөө амаар хэлсэн байдаг.
Тэгэхээр түүний энэ мэт зөрүүтэй байр сууриас үзэхэд С.Эрдэнэ гэж хүн нэгэн цагт боловсон дээрэм гэж үзэж явсан зүйлээ хүлээн зөвшөөрсөн байгаа харагдана. Чухам тэгээд байр сууриа өөрөө илэрхийлнэ биз дээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 21, 2016 9:53:18 am )
bayngol dvvregiig ah dvvs amrag sadangaaraa aalznii tor met bvrhsen hvnshvv dee aimaar aa aimaar
-
zol (July 21, 2016 9:57:50 am )
энэ нөхөр ёс зүйгүй. салбартаа архидалтыг өдөөсөн. нийгмийн асуудлыг орхигдуулсан. Үйл ажиллагаа нь З.Энхболдоос огт өөрчлөгдөхгүй
-
-
оги (July 21, 2016 10:14:19 am )
Луйварчин, хахуульчин, гэр бүлийн хүчирхийлэгч хүн шүү дээ, АН ийм хүмүүсээсээ хурдан салахгүй бол хэзээ ч өөдлөхгүй.
-
ahmad (July 21, 2016 10:15:04 am )
Bayangol duurgiin niigmiin daatgaliin ajiltnuud n tetgever togtoolgoh humuust mash ih hund surtal gargadag gj olon hunees sonsson. Niigmiin daatgalin darga tedniig taraan selgeh heregtei
-
зочин (July 21, 2016 12:09:48 pm )
Идэхийн хувьд бүгд л савныхаа хирээр идсэн, хүмүүсийн төлөө ирээдүйтэй, амьдралд нь үнэнхүү тус нэмэр хийсэн хүн бол Эрдэнэ шүү, 20гаруй жил хэн юу хийв, өгөв? ялангуяа Баабар юу хийв/,хэрүүл, хагарал, өөртөө бол өчнөөн доллар….би л лав Баабарыг биш Эрдэнийг өмөөрнөө.
-
зочин (July 21, 2016 12:15:02 pm )
АН энэ С.Эрдэнэ гэдэг хүнээс салаагүй цагт шинэчлэл гэж яриад огт хэрэггүй, шударга шүүхтэй улсад бол энэ шоронд байх хүн дээ
-
зочин (July 21, 2016 12:21:20 pm )
АН-хан доторхи зөрчил гадны хагалан бутаргалтаас болон З.Энхболдын буруугаас ялагдал хүлээсэн. Гишүүдийнхээ үгииг сонсож удирдлагуудаа луйварчид эрүүгийн элемэнтүүдээ зайлуулах цаг чинь ирсэн түүнийг чинь ард олон хүссэн шүүдээ .Тэгэхээс та нарт хийсэн сайн зүйл амжилт бүтээл их байгаа удирдлагын харалган арчаагүй байдлыг өөрчлөх хэрэгтэй
-
Irgen (July 21, 2016 12:25:53 pm )
Eniig yun olon baingiin horoond oruulaab dee. Tuundee sagsuuraad bgaan. Ene huniig AN-han ni huleen zubshuurduggui um bnaa aa
-
Монгол эр (July 21, 2016 12:35:07 pm )
Шоронгийн хулгайч шүү дээ. Монгол Энэ Хүнээс сая Салах хэрэгтэй Байсан юм
-
Anonymous (July 21, 2016 1:30:16 pm )
ийм хачин хүн дарга нь болвол АН тэгээд бүрмөсөн дуусах байх дөө
-
АН-ЫН ГИШҮҮД ЭЭ (July 21, 2016 2:42:14 pm )
БААБАРЫГ АН-ЫН ДАРГААР ТАВИАД ЭРДЭНИЙГ ЕРӨНХИЙ Н/Б-ИЙН ДАРГААР ТАВЬЖ БАЙЖ Л САЯ АН ЖИНХЭНЭЭСЭЭ ХӨГЖИНӨ ДӨӨ
-
Иргэн (July 21, 2016 2:43:59 pm )
Ийм л хогийн нөхдүүд энэ намыг толгойлоод ирэхээр яаж өөдлөх вэ ээ?! Хүн алж шоронд орж байсан сайн эр гээ биздээ. Яавч хогийн эр гэдэг нь тодорхойшдээ!
-
иргэн (July 21, 2016 3:02:09 pm )
Эрдэнээ АН-ыг толгойлвол Ардчилал сөнөнө. Эрдэнэбат бол шударга хүн шүү харин
-
Монгол. (July 21, 2016 5:20:16 pm )
АН уруудаа л ,буруудаа л байх юм.Өөрсдөө мэддэггүй бололтой. Тэг тэгсээр хөөрхийс, гудамжны нам болж хувирах вий дээ. Залуусаа хэмх дарна. Хэдэн том гэдэстнүүд л толгойлно.
-
Бичээч (July 21, 2016 6:15:58 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
-
Anonymous (July 21, 2016 6:36:43 pm )
АН ын хувалзнууд хагартлаа луйвардсан юу бүтээв өөрсдийгөө л бүтээсэн байх ЭРДЭНЭ д хувьцаагаа шахая нэгж хувьцааг 4000 р
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 21, 2016 9:29:51 pm )
Bold ni shudarga shuu
-
зочин (July 21, 2016 10:08:08 pm )
Нийгмийн даатгал ,нийгмийн халамж Эрдэнээгийн гар хөл,жинхэнэ үүрэлсэн аалзний тор,идсэн уусан,луйвардсан бүрийг үндэс угаар нь шалгаж, бүгдийг цэвэрлэх хэрэгтэй.
-
Erdene huvalz (July 22, 2016 8:03:35 am )
Ард түмний мөнгийг ч сайн угааж байгаа хувалз дааааа
ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа -
baynaa (July 23, 2016 7:52:22 pm )
Neeree Ene Huniig Darga bolgoj bgaa bol AH hezeech shinechlegdehgui um bn duu
-
зочин (July 25, 2016 9:49:54 am )
ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй ийм тэнэг архаг луйварчингуудаар дүүрэн байхад яаж шинэчлэгдэх вэ дээ Эднийгээ авч хаяаач ээ Баабар хэлдэг зөв шүү дээ Хэзээ нэгэн цагт энэ хүн шоронд орно ардчилсан нам намаараа энэ луйварчинг эргэж очно гэж үү
21 Comments