antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 8 comments

Харилцагчиддаа халгаатай “Хаан банк”

нийтлэсэн Admin

Бид бараг цаг тутамд л “Хаан банк түмэнд итгэлтэй, таны итгэлт анд”  гэх сүржин үгтэй сурталчилгаа үздэг. Мянган худал нэг үнэн гэгчээр иргэд энэхүү “гоё” үгэнд итгэсээр “Хаан банк”-ыг монголын хамгийн том банкуудын нэг болгочихсон.

Олны танил болчихсон, гавьяа шагнал авчихсан хүмүүс “нэр хүндийг олж авах амархан, харин түүнийг дааж явна гэдэг бэрх” гэдэг. Үнэндээ ч тийм. Алдар нэрийг хоромхон зуур авч болдог бол тэрийг дааж явна гэдэг насан туршийн зүйл болдог. Харин “Хаан банк”-ыханд яагаад төр түмнийг итгэл, сэтгэл даагаад явах чадвар харагдахгүй байна вэ?
Орчин үед хамгийн найдвартай гэгддэг банк бол Интернэт банк. Монголчууд интернэт банкны хэрэглэгч болоод тийм ч олон жил болоогүй ч гар утастай хүн бүрт хэрэглэж болдог болохоор цаг заваа хэмнэх үүднээс сүүлийн үед ихээхэн хэрэглэх болсон. Гэвч энэ интернэт банкаараа “Хаан”-ныхан хэрэглэгчийн мэдээлэл нууц байх ёстой гэсэн хуулийг зөрчсөөр байна. Саяхан нэгэн танил маань нэлээд сонин яриа дэлгэв. Тэрбээр “Хаан” банкны интернэт хэрэглэгчдийн нэг. Нэг удаа интернэтээр банкныхаа үйлчилгээг авчихаад сууж байтал утсанд нь нэлээд олон мессеж иржээ.

Хэрэглэгчийн нэр, нууц дугаар данс гээд нэлээд олон хүний мэдээлэл ирсэн аж. Гайхсан мань хүн “Хаан банк”-ны лавлах руу нь залгаад ийм мессэж, ирлээ гэтэл банкны ажилтан нь “Та хаачих, би эндээс хаачихъя” гэсэн гэнэ. Хамгийн гол нь ямар хүн, хэн гэдгийг нь асуулгүйгээр шууд та хаачих, би эндээс хаачихъя гэсэн нь ундууцлыг нь хүргэжээ.

Тийм олон хүний чухал мэдээллийг мессэжээр илгээчихээд зүгээр л та хаачих, би бас хаачихъя гээд юу ч болоогүй юм шиг ярьж л байдаг. Хэрвээ тус мэдээллийг нь буруугаар ашиглах санаатай хүн байвал яах вэ? Олон хүн хохирвол яах вэ? Энд хэн хариуцлага хүлээх вэ? “Өө тэгсэн байна ш дээ, та дансаа хаачих, би эндээс хаачихъя” гэх юм байна л даа. Уг нь манайд хамгийн их хөгжсөн салбарын нэг банк. Сүүлийн үеийн үйлчилгээнүүд манайд бүгд бий. Харин энэ мэтчилэн интернэтээ “ашиглаад” хэрэглэгчидээ “алаад” байвал юун түмний итгэл, сэтгэл вэ.

Бас нэгэн мэдээлэл байна. Мөн л саяхан нэгэн хэрэглэгч АТМ-ээс мөнгө авчээ. Мэдээж тэр картаа аваад гарсан. Гэтэл мөнгө авсаны дараах нь данснаас 80 мянган төгрөг алга болсон байна. Энэ юу өгүүлж байна вэ? Хэн тэр 80 мянган төгрөгийг нь авсан бэ? “Хаан” банкны ажиллагсад бидний данснаас хэдэн төгрөг гарч байна, хэдэн төгрөг орж байгааг нь бараг хараад сууж байдагийн биш үү. Тэгээд мөнгө хэрэгтэй бол “Өө энэ хүнээс авчихъя, мэдэхгүй биз” гээд авчихдаг. Хамгийн харамсалтай нь мань хүн данснаасаа хэдэн төгрөг авсан, бас хэдэн төгрөг үлдсэнээ мэдчихдэг хүн байж.

Ямартай ч энэ хэрэг одоо хууль хяналтын шатандаа явж байгаа юм байх. Хэдийгээр бага мөнгө ч гэсэн энэ мэт аргаар хэрэглэгчидээсээ мөнгө “саагаад” байвал ямар юмных нь банк байхав, луйварчид болно биз дээ. Надад сонгогдсон нь энэ хоёр болохоос биш энэ мэт үйлдлүүд нэлээд олон байгаа, түүний хохирогчид нь түүнээс олон байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголын толгой банк нь ийм явдал гаргаж байхад бусад банкнуудаа нь ямар байх вэ. Энэ мэт банк нэртэй луйварын байгууллагуудад итгэх ч арга алга…

 

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 25, 2012 4:07:44 pm )

    XAAH bank gej dapuurtsan hogiin gazar bnaa

  • Anonymous (January 25, 2012 4:22:00 pm )

    ene site bur hogiin bolj dee6Ih mungu awch Haan bankiig muulj zahialgaar bichihee bolimoor yum aa. Hen ni hen be gedgiin bid uilchluulegchid medye

  • Anonymous (January 25, 2012 5:07:39 pm )

    Batsaihan gedeg nuhur odoo Zavhand AN-s ner devshine geed l muruuduud yavna. Mongoliin buh maliig baritsaalj avchihaad odoo humuusiig ni avna. tegeed Mongoliig avna.

  • Anonymous (January 25, 2012 5:41:45 pm )

    yum bolgon deer 100, 500 tug avdag sonin bank, guilgee burees ingej avch baigaag tootsvol yostoi shulj baigaa bank daa

  • Anonymous (January 25, 2012 5:55:18 pm )

    hamgiin hogiin bank shimtgel ihtei

  • Anonymous (January 25, 2012 10:45:05 pm )

    buh mungoo tendees hvmvvs tataad ehelbel naad teneg gadaad ezentei bank ayndaa zailna biz mongoloos, bid nar l oorsdoo ochij uilchluuleed iduuleed bna shdee.

  • Anonymous (January 26, 2012 12:36:58 pm )

    hadgalamjinhen ataarhasandaa shees baas ni hurch bn daa huurhii ch gej dee

  • Anonymous (January 26, 2012 12:37:56 pm )

    Yamarch bsan sursanaaraa HAAN daa l uilchluulne dee

antalya rent a car