Баянзүрх дүүргийн I хорооны нутаг Сансрын нү хэн гарцын замд өчигдөр 08.50 цагийн үед том оврын автобус есөн машины араас мөргөсөн осол гарав. Сансар-III, IV хорооллын чиглэлд нийтийн тээв рийн үйлчилгээнд явж байсан 45-07 УНА дугаартай автобусны жолооч Сансрын нүхэн гарцнаас МУИС руу уруудах замын баруун доод уулзварын гэрлэн дохион дээр хоёр эгнээгээр зогсож байсан машинуудыг ханаруулж мөргөсөн байна. Азаар энэ осол хүний аминд хүрээгүй аж. Автобус 20 гаруй зорчигчтой байжээ. Тэнд ажилласан цагдаа нарын хэлж буйгаар ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байх гүй гэнэ. Гэхдээ сүүлд нь хоёр, гурван хүн эмнэлэгт ханджээ.
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч Г.Батбаяр: -Осол гаргасан автобусны жолооч “Тэнүүн-Огоо” ХХК-д ажилладаг. Тэрбээр замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүйгээс ийм явдал боллоо. Энэ чиглэлийн зам маш их халтиргаатай. Жолоочийн хэлж буйгаар тоормосоо гишгээд байхад зогсоогүй гэсэн. Манайхан газар дээр нь хэмжилт хийхэд 93.7 метр газар тоормос нь барьсан байна билээ. Эцсийн дүгнэлт гарах болоогүй учраас жолоочид ийм тийм шийтгэл ногдуулна гэж хэлэхэд эрт байна. Мөргүүлсэн есөн машин хэр зэрэг эвдэрснийг үнэлгээгээр тогтооно. Хохирлын хэм жээнээс хамаарч эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийднэ гэлээ.
Автобусны жолооч Д.Бэлэг дэмбэрэл гуайг байцаалт өгч байх үед нь уулзаж, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр 50 гаруй настай, 10 орчим жил автобус жолоодсон нэгэн аж. “Манай ком пани Сансар-III, IV хороол лын чиглэлд автобус явуулдаг болсон цагаас эхлээд л би энэ замаар жил гаруй явж бай на. Нүхэн гарц хавийн зам ямар байдгийг би уг нь сайн мэднэ. Гэтэл өглөө түүгээр өгсөөд гараад иртэл дор машинууд зогсож байхаар нь тоормос гишгэсэн. Гэвч зогсохгүй болохоор нь хурдаа сааруулах гээд замын гол дахь хашлага хүртэл мөргүүлсэн. Гэтэл эргэж халтираад, тэр чигтээ гулссаар машинуудын араас орчихлоо. Тэр үед 20-30 км цагийн л хурдтай явж байсан” хэмээн тайлбарлав.
Урд, хойд тал нь авах юмг үй болтлоо чихэгдсэн “Hyunday Accent” маркийн авто машины жолооч “Автобус их хурд тай явсан болоод л араас тийм хүчтэй орж ирсэн байлг үй дээ. Миний машины ард “Hyunday Starex”, урд “Land Cruiser” зогсож байсан. Хоёр том машины дунд гэнэт хүчтэй хавчуулагдан хажуу тийш шахагдаад гарсан. Тэгсэн тул даа аав, бид хоёр амьд үлдлээ. Ийм болсон машин дот роос хүн амьд үлдсэн нь ёстой л бидний хэлдгээр ус уух хувьтай гэхээс яах вэ” гэж байлаа. Болсон явдлын талаар болон автобусны жолооч даатгалд хамрагдсан эсэхийг “Тэ нүүн Огоо” ХХК-ийн удирдлагуудаас тодруулахад “Манай жолооч нар бүгд даатгалд хамрагдсан. Жолоочийн хариуцлагын даатгалаараа жилд 10 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авах эрхтэй. Гэхдээ тэр жолоочийн хувьд энэ мөнгө мөргөсөн машинуудын нөхөн төлбөрт хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед жолооч өөрийнх нь урд явах ёстой автобусыг Сансрын нүхэн гарцын зогсоол дээр байхад нь гүйцэж түрүүлээд, урд нь гарсан байгаа юм. Тэгэхээр хурд хэтрүүлсэн болов уу. Түүнээс биш өглөө техникийн үзлэгтээ ороод гарахад бүгд зүгээр байсан гэсэн” гэв.
Сансрын зам өвлийн цагт өгсөж яваа машины дугуй хий эргэдэг тул бөөн түгжрэл үүсгэдэг. Уруудаж явааг нь гулсуулж, осол гаргадаг болсоор удаж буй. Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийнхан “Бид дүүргийнхээ ТҮК-д өглөө бүр аль зам халтиргаатай байгааг, давс цацах шаардлагатайг мэдээлдэг. Гэтэл үнэндээ ТҮК-ийн хан ажлаа сайн хийдэггүй, хайнга ханддаг. Цас орсон өдөр л ажилдаа эрт гардаг болохоос бусад үед хаячихдаг. Цэвэрлэх гэсээр байтал нь ачаалалтай үе өнгөрч, осол хэдийнэ гарчихсан байх жишээтэй. Сансрын нүхэн гарцын энэ замд их, бага хэмжээгээр осол байнга шахуу гардаг” хэмээн учирлаж байлаа.
Харин тус дүүргийн ТҮК-ийн Зам талбайн хэсгийн дарга Д.Батсайхан “Тэр зам байнга шахуу сүүдэртэй байдаг учраас цас, мөс нь бүрэн хайлдаггүй гэмтэй. Ойрд хүйтрээд өглөө бүр жаахан хялмаатай байгаа тул элс, давс байнга цацаад ч нэмэр болохгүй байна. Гэхдээ саяын осол халтиргаанаас болоогүй шүү дээ. Манайхан тэнд одоо ч ажиллаж байгаа” гэсэн тайлбар өгөв.
Л.ГАНЧИМЭГ
Холбоотой мэдээ
Comments are closed.