antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 8 comments

Даян аварга А.Сүхбат “Green House” хотхонд авааль гэргий болон залуу эхнэрүүдээ цуглуулж нэг дор эв найртай амьдарч байна

нийтлэсэн Admin

Даян аварга А.Сүхбат 1990-ээд оны сүүлээр бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлж хурц, дайчин барилдаанаараа олны хүндэтгэлийг хүлээж чадсан. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч чухам л монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан.

Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь түүний хурд хүчний үр дүн төдийгүй багш , хадам аавынх нь ч нөлөө байсан. Гэвч ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхисон тэрээр бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж “Олимп” сургуулиа нээсэн нь өдгөө амжилтанд хүрээд байгаа.

 

Мөн Солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг их л сүр дуулиан болж байсан хэдий ч төд удалгүй чимээ намжсан билээ. А.Сүхбат “Ноёд” группийн Г.Буяндоржийн эзэмшлийн “Даймонтрейд” хэмээх архи, спиртийн үйлдвэрийг худалдан авч энэ суурин дээр сөжү архины үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байсан юм билээ.

 

А.Сүхбат аварга Х.Баянмөнх аваргын охин, гэргий Б.Баясгалангаасаа салсны дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон. Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит Арслангийн ач охин гэдэг. Содоо бүсгүй Даян аваргад хоёр хүү төрүүлж өгсөн боловч аваргыг хажуудаа “аргамжиж” чадаагүй гэсэн ч аваргын гэргий Баясгалантай дотносож амжсан сэргэлэн бүсгүй.

Тийм ч учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь Даян аваргын гэргий Баясгапан эргэж очиж байсан гэдэг. Шинэ оны өмнөхөн Даян аварга А.Сүхбатын зургаа дахь хүүг залуу эхнэр Н.Гарамханд нь төрүүлжээ. “Тайхар” фитнесс клубийн аэробэкийн багшаар ажиллаж олны танил болсон нь аваргатай танилцах суурь нь болсон байх.

Залуу эхнэр Н.Гарамханд нь, аваргын авааль эхнэр Б.Баясгалантай их л эвтэй байдаг бололтой. Учир нь Даян аварга саяхнаас “Green house” хотхонд төвхнөөд байгаа аж. Энэ хотхонд аваргын гэргий Б.Баясгалан ч мөн амьдардаг.

Аварга хэдийгээр гурав дахь эхнэрээ сонгоод байгаа хэдий ч хуучин эхнэрүүдээсээ салахыг хүсдэггүй учир ийнхүү нэг дор амьдардаг гэх яриа ч ойр орчмынх нь хүмүүсийн дунд тархаад байгаа. Үүнээс гадна аваргын гэргий    Б.Баясгалан нөхрийнхөө бөх удамтай, хүчирхэг генийг бусдаас харамлахгүй гэдгээ ч ярьдаг аж. Ид барилдаж байх үедээ уран хурц барилдаанаар олноо баясгаж, наадмын торгон дэвжээг чимдэг байснаас биш, уран гоо охидтой учир ургуулж яваагүй.

Даян аварга А.Сүхбат эдүгээ асар их хурдтай даагаа нэхэж явна гэлтэй. Айл айлд хүргэн орон гаран, авгай хүүхэдтэй ч юм шиг, үгүй ч юм шиг алмайрчээ. Тиймдээ ч А.Сүхбат амьдрал, дурлалд асар хурдтайгаар хөл алдаж, эдүгээ алтны магнат миссийн эрлэг Ц.Мянганбаяртай агаар нэг замнаж буй бололтой. Гэхдээ бяр, хурд, мэх бүрдсэн аварга өрсөлдөгчөө олигтой хөдөлж амжаагүй байтал хоёр гурван хүүхэдтэй болчихдог дайчин шаламгай нь хоржоонтой.

Ийнхүү ард түмний хайрлан хүндэлж явдаг Даян аваргын амрагийн паян зузаарсаар. Түүний отгон эхнэр нь оны өмнө нярайлж, аварга нялх хөвгүүдээ орхиж, дахин нярай хүүгээ тэвэрч залуу эхнэрийхээ удирдлага доор нам баригдаж байгаа гэнэ. Харин хоёр эхнэр таван хүүхдээс нь салгаж чадсан түүний “бага хатан” Н.Гарамханд ХУИС-ийн сэтгүүлчийн ангиас МУИС-ийн сэтгүүлчийн анги руу шилжсэн боловч одоо англи хэлний ангид сурдаг аж.

Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцон арвантавхан насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр монголын тав дахь ОУХ-ний мастер болсон төдийгүй олимпод хүч үзэх зорилготой бүсгүй гэнэ лээ.

 

Эх сурвалж: “Тэргүүн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 22, 2012 8:41:30 am )

    abarga gedeg n odoo pleyboy geheer uu abilgaltai temtseh gazar shalgamaar ym bgaan sh dee ulaanbaatariin darhan tsaaztai buh gazariig hubdaa abaad odoo zaraj duusaj bgaa hun sh dee har sarnaigiin AMARAA neeh l suhbatiin eserge hodolgoon baiguulna geed bsan yaasan bee suhbat yaaj amiig n tagalsan boloo amaraa bas orooson dugui n bolj taarlaa daa

  • Anonymous (January 22, 2012 2:07:55 pm )

    ah huu huuhduud chini tom bolood hoorondoo suuh esbel jaahan yumiig miniih chiniih geed sandargana daa ter uediin hul gar boob huduluhgui harin gatshan haramsah setgel chini l hudluh baih daa. ta ingej muiharlaj baihaar buu ene bol l doo

  • Anonymous (January 22, 2012 10:20:32 pm )

    estoi teneg er yumda boovoo zahirch chadahgui yun ch huuhed gargah durtai yanhanuudtai taardag yumbe.huuhduudiinhee setgeleer togloson

  • Anonymous (January 23, 2012 1:21:38 am )

    unen uu?

  • Anonymous (January 23, 2012 4:08:56 am )

    amjilt avargaa. ta shu

  • Anonymous (January 23, 2012 7:00:36 am )

    mongol erchuud avargaas ulger jishee avtsagaa hyataduudad buzarluulj baihaar chadaltai hunii geniig toruulj saihan amidartsaa huuhnuudee.er hun ugaasaa toogoor dutuu uchir olon ehner avch tejeeh yostoi.laliinhan yagaad hun amaaraa delhiid noyoloh bolvoo bodoh lasuudal

  • Anonymous (January 23, 2012 7:02:34 am )

    hoorondoo suuna ch geh shig yun teneg yum bichne ve bayan hun uchrii n olood uhaaruulaad ogoh bailgui buu ataarh

  • Anonymous (January 23, 2012 11:18:47 pm )

    Zugeeree avargaa amidral yum chin gen saitai hunees olon huuhed garhad zugeeree yaduu arhichin zolbin humuus mongold huuhed gargaj bn shuu dee teriig n uls halamjlah gej zovoj bn shuu dee

antalya rent a car