antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 1 comment

Монгол Улсын Хамгийн их өртэй хүн бол Элбэгээ

нийтлэсэн Admin

Уг нь мань хүн одоо ХААН банкинд тавьсан малчдынхаа өрийг багасгах тухай яривал кок авна даа. Монголд өргүй хүн гэж байдаггүй.

Хоногийнхоо хоолыг яая гэж яваа жирийн борчууд гэхэд л цалинтай бол цалингаас цалингийн хооронд нэгэндээ дамжуулан өр тавьж амьдардаг. Хөдөөгийн малчид нь болохоор юм уншиж, ертөнцийн аж байдлын тухай олж мэддэггүй болохоор сонгуульд намайг л сонгоорой хэмээн амалсан популист улстөрчид болон намуудад нь итгэчихээд эх орны хишиг, эсвэл эрдэнийн хувиа аваад төлчихнө гээд бараг бүгд ХААН банкинд өр тавьцгаасан.

Уг нь Ц.Элбэгдорж АН-ын даргын хувьд эхлээд ард түмэндээ шинэ оны баяр хүргэхийн ялдамд “Эрдэнийн хувь” өгнө хэмээн санаачилсан. Энэ үүднээсээ мань эр ХААН банкинд тавьсан малчдынхаа өрийг нимгэлэх тухай одоо дахин яривал кок авна даа. Тэгвэл Н.Энхбаяр ч “Эх орны хишиг” гээчийг санаачлан түүнтэй барьцалдаж явсан.

 

Гэвч энэ нөхдүүд одоо өөрсдийн санаачлагаас бултаад би биш гэх болоод байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө бүр хоёр намын хоёулангийнх нь амласан нэг болон нэг аравны таван сая нийлүүлээд 2.5 сая төгрөгийг өгүүлэхээр амлаж байж сонгогдож байсансан. Тэгэхээр мань Элбэгээ Монголын хамгийн их өртэй хүн болж таарч байна.

 

Мөн мань эр Ерөнхийлөгч болчихвол оюутан бүрд цалин буюу стипенд олгуулахаа амлаж байж оюутнууд хэмээх нийгэмд асар хүчтэй массын дэмжлэгийг хүлээж байлаа. Тэгвэл оюутан байх үедээ түүнийг дэмжээд сонгуульд ялалт байгуулахад нь тусалсан залуусын олонхи нь стипенд авч амжилгүй сургуулиа төгсөж одоцгоосон билээ.

 

Сонгогдохдоо амалсанаа дөнгөж л гурван жилийн дараа биелүүлсэн гэж тэр шоудаж байгаа ч үнэндээ Засгийн газар оюутанд олгох 70 мянгыг өнөөх “Эх орны хишиг”-тээ бас оруулан тооцож байгаа. Тэгвэл Засгийн газар буюу стандарт бус хамтрагчдын засгийн гол нам болох МАН-д энэхүү стипенд хамаатай мэт.

Тэгээд ч улсын төсвийг захиран зарцуулагчид нь Засгийн газар, сайд нар болохоор Элбэгээ амлалтаа биелүүлсэн гэхэд бас л хэцүү асуудал болж байгаа хэрэг юм. Тиймээс ч дахиад л Элбэгээг хамгийн их өртэй хүн гэж нэрлэхээс аргагүйд хүрээд байна. Мөн шүүхийн шинэчлэлээс эхлээд Элбэгээд төлөөгүй өр асар их байтал бүрэн эрхийнх нь хугацааны ихэнх нь өнгөрчихжээ.

Үүгээр ч тогтохгүй аймшигг гэмт үйлдлийн золиос болон хорвоог орхисон хүмүүсийн ар гэрийнхэнд тэр бас л нэмж өр тавиад тууж явна. Түүний цаазаар авах ялыг хориглосон нь хүн амины ноцтой гэмт хэргүүд улам бүр харгис шинжтэй болоход нөлөөлж байна гэвэл үгүй гэхэд бас л хэцүү хэрэг байх болно. Ийнхүү Элбэгээ Монголын ард түмэндээ амь нэгтэй байна гэх амлалтаа ч биелүүлдэггүй Ерөнхийлөгч байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь гэсэн эмзэглэл төрсөөр байна.

 

О.Хуяг
Эх сурвалж: “Монгол шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 22, 2012 11:27:36 am )

    Bitgii yadargaatai tamiin togoonii ulgeree bicheed bai. Manai Elbegee shig president hezee ch baigaagui yum shuu.

antalya rent a car