antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 7 comments

СТА дуучин Р.Дэлгэрмаа: Ханийхаа өнгөрсөн амьдралыг сөхөж харахыг хүсдэггүй ч би гэр бүл салгаагүй гэж бардам хэлж чадна

нийтлэсэн Admin

Хамтын уран бүтээлээс хамтын амьдралаа эхлүүлсэн олон дуучин бий. Тэдний нэг нь Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар. “Тэргүүн” сонин энэ дугаарынхаа зочноор СТА дуучин Р.Дэлгэрмааг урьсан юм. Олон сайхан дуугаараа үзэгч, сонсогчдын танил болоод байгаа залуу уран бүтээлч хосуудын хувийн амьдрал, уран бүтээлийн талаар илэн далангүй ярилцлаа.

-Дэлгэрмаа дуучинтай уулзалгүй нэлээд уджээ. Хишигбаяр та хоёрыг шинэ жилээр халтуур их хийж, их мөнгө цуглуулсан гэж сонссон?

-Юуны өмнө танай сонины уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Уран бүтээлч хүн цаг зав гарвал уран бүтээлийн ажлаа л амжуулахыг боддог. Бид хоёр шинэ жилээр маш олон захиалагатай байлаа. Хүний л амьдрал юм хойно мөнгө хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би халтуур гэдэг үгэнд дургүй. Бид сэтгэлээсээ л дуулдаг. Хэн нэгнийг хуурдаггүй. Сая бид хоёр “Уяхан хорвоон хань” цомгоо хэвлэлтэнд өгчихөөд хүлээж байна. Энэ цомог маань дээр үеийн дуунуудаас бүрдсэн байгаа. Удахгүй тав дахь хамтарсан тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

-Нэг хэсэг залуу дуучид бүгд л хамт уран бүтээл хийж, бас хамт амьдарч байсан. Гэвч Хишигбаяр та хоёр шиг удаан хугацаанд, бат бэх гэр бүл болж үлдсэн нь цөөхөн байх л даа?

-Баярлалаа. Дуу хуур биднийг холбож өгсөн. Бидний үерхэл бусдын адил энгийн байсан. Би ханьтайгаа учирснаа бурханы бэлэг гэж боддог.

-Уран бүтээлээрээ ойлголцохоос гадна Хишигбаяр дуумны юу нь таны сэтгэлийг илүү татсан юм бол?

-Манай хүн чинь их дөлгөөхөн тайван. Би арван үг хэлж байхад Хишигээ ганц үг хэлнэ дээ. Xүн хараад л дурладаг гэж ярьдаг бол бид хоёр байгаа байдлаараа бие биенээ ойлгож гэр бүл болсон. Би даруухан хүнд дуртай. Тийм учраас миний ханийн зөөлөн даруухан төрх, эмэгтэй хүнийг сэтгэлээсээ хайрлаж чаддаг буурь суурьтай чанарууд нь намайг татсан байх.

-Залуу хосууд анхны хүүхдээ догдлон хүлээдэг. Хүүхэдтэй болох талаар төлөвлөж байна уу. Анхны хүүхдээ ямар хүүхэд байгаасай гэж хүсдэг вэ?

-Тэгэлгүй яахав. Үр хүүхэд гэр бүл, амьдралын угга учир, аз жаргал нь байдаг. Төлөвлөж байгаа, гэхдээ би энэ талаар ярьмааргүй байна. Бурхан цаанаасаа ямар хүн заяана тэр л жамаараа болох байлгүй. Бидэнд аль нь ч хамаагүй.

-Хүний амьдралд салж, нийлэх асуудлууд зөндөө л байдаг. Хааяа ханийхаа өмнөх амьдралыг сөхөх ч юм уу, болгоомжгүй үг хэлж гомдоох үе байдаг уу?

-Хүний амьдралд салж, нийлэх асуудал байдаг шүү дээ. Тэр бүхэнд амьдралын жижиг сажиг зүйлээс болоод өмнөх амьдралыг нь сөхөөд асуудал үүсгээд байх нь утгагүй гэж боддог. Нэгэнт л ханилъя, сууя, цаашдаа сайхан гэр бүл болъё гэж ойлголцсон учраас тэр хүний эмзэг сэдвийг хөндөх шаардлага надад байхгүй. Би ханьдаа болгоомжгүй буруу үг хэлж гомдоож байсан удаа бараг л байхгүй.

-Та хоёрын дуулсан “Сэтгэлийн булаг” дууг анх гавьяат жүжигчин Далантай, Эрдэнэцэцэг хоёр “Морин хуур” наадамд дуулж байсан. Сүүлд та хоёр дуулж олны хүртээл болгоход Далантай гавьяат зөвшөөрөл авахгүй дууллаа хэмээн асуудал үүсгэсэн гэсэн, энэ үнэн үү?

-Энэ дууг анх Далантай ах Эрдэнэцэцэг эгч хоёр дуулж “Морин хуур” наадмаас тэргүүн байрын шагнал авч байсан юм. Зөвшөөрөл авахгүй дуулсан гэх юм байхгүй л дээ. Хишигээ бид хоёрт Сэр-Од багш маань энэ дууг дуулах санал тавьсан юм. Одоо чинь бүх л зүйл оюуны өмчөөр хамгаалагдаж байгаа. Зөвшөөрөл авахгүй бол гэмт хэрэг ч болж мэднэ. Тийм учраас бид хайнга юм хийхгүй. Яахав миний дуулсан дууг өөр нэг дуучин шал өөр өнгө аясаар дуулъя, энэ дуу таалагдаж байна гэвэл би лав зөвшөөрнө. Гагцхүү Дэлгэрмаагийн дуулснаас өөр өнгө аястай байх шаардлагатай.

-Та хоёрт захиалж хийлгэсэн дуунууд олон байдаг юм билээ?

-Байлгүй яахав. Бид хоёрын дуунууд ихэнхдээ хайрын сэдэвтэй. Хайр сэтгэлтэй болохоор ч юм уу яруу найрагчид, хөгжмийн зохиолчид голдуу хайрын сэдэвтэй дуу бид хоёрт өгдөг юм.

-Гэр бүлийн дуучид учраас бусад дуэт дуучдыг бодвол амар байдаг байлгуй. Тоглолтын орлого гэхэд л их бага гэж чамлахгүй, нэг дансанд орж байгаа учраас?

-Тэгнэ ш дээ. Санхүүгийн хувьд аврагддаг тал бий. Нэг санхүү рүү орж байгаа учраас маргаан үүсэхгүй амар байдаг юм. Бидэнд цаашдаа амьдрал уран бүтээлийн тал дээр хйихээр зорьсон зүйлүүд олон байгаа. Тэр бүхнийгээ гүйцэлдүүлж гэр бүлээ ч гэсэн бадрангуй гоё сайхан болгохыг хичээж явна.

-Анх нийтийн дуучдын эгнээнд С.Жавхлантай хамтран дуулж гарч ирсэн байх аа?

-Би хамгийн анх гавьяат Түвшинтөгс ахтай СУИС-ийн нэгдүгээр курссын оюутан байхдаа “Морин хуур наадамд оролцож байсан юм. Тэр үед маш их айж сандарч байлаа. Түвшинтөгс ах намайг миний дүү гоё дуулж байна, битгий сандар гэж тайвшруулж байсан. Дараа нь гавьяат Далантай ахтай хамт нэг тоглолт нь дээр хамт дуулсан. Бас гавьяат Жавхлантай хэд хэдэн дуу дуулсан байгаа. Ингээд бодохоор би дандаа л гавьяатуудтай дуэт дуулж байсан юм биш үү.

-Увсынхан хүүхнээ ёс төртэй хадамд гаргадаг их л ёсорхуу хүмүүс. Гэтэл өмнө нь амьдрал зохиож явсан Хишигбаяр хувийн амьдралаа нууцлахыг хүссэнээр дуучин хос хуримаа нууцхан хийчихлээ гэсэн мэдээлэл байх юм?

-Бид хоёрын хурим нь дээр олон зочид ирсэн. Мэдээж бид хоёрын хамаатан садан, ах дүү, дотны найз нөхөд, биднийг дэмжиж тусладаг дотны хүмүүс маань ирсэн байгаа. Бидний л хурим юм чинь нэг их олонд зарлаад байх шаардпагагүй гэж үзсэн. Хуримын ордонд орсон, сүйн бөгж нь энэ байна. Миний хурим миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байсан.

Нөхөр маань манай нутгийн ёс заншлыг маш сайн судласан байсан. Би их гайхсан бас их хайрласан. Яагаад гэвэл манай хүн чинь төв халх хүн. Гэтэл тэр их ёс заншилтай нуггийн ёс жаягийн дагуу өглөө үүрээр ороод ирэхэд их гайхсан шүү. Хадмууд маань намайг манай нутгийн ёс заншилын дагуу бэр буулгаж авсан.

-Дуучин хүнийг тайзан дээр гарч ирэхэд эхлээд харна дараа нь сонсоно. Тиймээс гадаад дүр төрхөндөө их анхаарна биз?

-Анхааралгүй яахав, нүүр будалтандаа хамгийн их анхаардаг. Гэртээ байгаа чигээрээ, үс гэзгээ янзлахгүй давхиад очвол тэр хүмүүсийг хүндэтгэхгүй байна гэсэн үг биз дээ. Тоглолттой өдрийг гоо сайханд өнгөрөөдөг.

-Таныг нөхрийнхөө хүүг маш сайн халамжилж, хайрладаг гэдэг. Хааяа хүүтэйгээ ойлголцоход хүнд үе гардаг уу?

-Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Түүн шиг би хүүдээ маш их хайртай. Нэгэнт л тэр хүнийг сонгож амьдралынхаа ханиар сонгосон юм чинь амьдралд тохиолдох сайн, муу бүхнийг хамт давах ёстой гэж бодож байна. Ямар ч эмэгтэй хүн сайн эзэгтэй байхыг хичээдэг байх. Би тийм л ээж байхыг хичээж явна. Ээж минь намайг бага байхаас эхлээд эмэгтэй хүн ямар байх ёстой тэр чанаруудыг зааж сургасан. Тиймээс би өөрийгөө муу эзэгтэй гэж боддоггүй. Манай хүү чинь 15 настай том эр шүү дээ.

-Та гурав хамтдаа амьдарч байгаа юу?

-Энэ жилээс л тусдаа амьдарч байгаа. Бид хоёр Зайсанд байр авсан. Хүү маань эмээтэйгээ цуг амьдарч байгаа.

-Нэг хэсэг та хоёрын талаар дуучин Дэлгэрмаа, Хишигбаярыг эхнэр хүүхдээс нь салгаад суучихлаа гэх мэт зүйл сонсогддог байсан?

-Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ. Анх би Хишигээтэй хамтарч уран бүтээл хийж байхад энэ хүн эхнэрээсээ салчихсан байсан. Ганц бие гунхаж явахад нь л таарч байсан болохоос биш гэр бүл салгаж, Хишгээтэй суугаагүй. Тэр хүний өнгөрүүлсэн амьдрал бол өнгөрсөн цагт л үлдсэн. Бид хоёр уран бүтээл хийж явсаар нэг мэдэхэд бие биедээ дасаад гэр бүл болцгоосон.

-Анхны хамтарсан тоглолтын ашгаараа ямар ч байсан машинтай болно шүү хэмээн чармайн ажиллаж байсан бол өнөөдрийн амьдралын түвшин нэлээн өөрчлөгдсөн биз?

-Маш их өөрчлөгдсөн. Бид хоёр анх хамт амьдарч байхад чемоданаас өөр зүйлгүй л байсан. Тэр үед манайх Увсаас дөнгөж нүүгээд ирчихсэн хотод төвхнөж байлаа. Хамгийн гол нь бид хоёрын уран бүтээл ард түмэнд хүрч тэд маань таашаан сонсож, дуугаар маань өөрсдийгөө хөглөж, гуних үедээ гуниж, баярлах үедээ баярладаг байсан гэж боддог. Дээр нь бид ард түмний апга ташилт, урмын үгээр тэжээгдэж явдаг учраас тэдний сайхан сэтгэлээр өдий зэрэгтээ амьдарч яваа.

-Манай урлаг соёлынхон бизнесийн одтой байдаг. Та “Герман брэнд” гутал цүнхний дэлгүүр ажиллуулж байгаа гэл үү?

-Энэ чинь манай ахын дэлгүүр л дээ. Би тусладаг байсан юм. Яг үнэндээ бизнес хийх зав гарахгүй байна.

Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: “Тэргүүн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (January 22, 2012 2:47:01 pm )

    Nadad ene ger byliin 2 mash ih taalagddag. Yalanguya Delgermaa bol saihan Mongol emegtei. 2 zaluu maani saihan ch duuldag. Olon saihan hyyhedtei bolj saihan amidartsgaagaarai gej erooe. Delgermeeg mash saihan setgeltei sain eej sain ezegtei gej boddog. Hishigbayar ih aztai hyn dee. Saihan hania hairlaj yavaarai. Saihan duu olniig duulj mani metee bayasgaj yavtsgaagaarai.

  • Anonymous (January 22, 2012 10:20:00 pm )

    Одоо хvvхэдтэй болоо оройтлоо олон жил ч нэг гэрт амьдарлаа хvмvvс сvvлдээ гайхаж бгаа шvv

  • Anonymous (January 23, 2012 1:00:17 am )

    Bi chamd hairtai, Setgeliin bulag duunuudd n mash ih durtai. amjilt husie

  • Anonymous (January 23, 2012 5:22:56 am )

    Zailaachee tenet affair busdiin amidrald Orson chamaig Burbank ssikhan yavuulna gen bodoj Nba uu laigaa hurry. Usury. Ornerier. Chi

  • Anonymous (January 23, 2012 9:16:14 am )

    uneheer shan sain duuchin Delgermaag hairlaj hundelj yvdag uhaalag shan yriaatai zuv setgeltei shan busgui b ulger duurailal avahaar hun b shuu!bi uuruu emegtei hun uunees ih zuv setgeliig ni suraltsah heregtei yum b gdg-ee oilgoloo

  • Anonymous (January 23, 2012 10:55:37 pm )

    zarim neg hvmvvs unshsaniiga buruu oilgood bh sgig bna shvv delgermaa hvvnii amidraliin dunduur oroogvi gej yrisan bna shde hishgee ehnereese salchihsan bhda delgermaatai taniltssan gej bna da

  • Anonymous (February 28, 2012 2:34:50 pm )

    ymee sxan ger bul shuu az jargal husie olon huuhedtei bolooroi

antalya rent a car