antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2016 27 comments

Гажиг сонголт буюу бие даагчдын мөрөөдөл биелэх вий

нийтлэсэн Admin

sanal_21212“Чоно борооноор” гэгчээр парламентын гишүүд нь сонгуулийн тойргоо хэрхэхээ шийдэж чадахгүй мунгинаж байх зуурт 2016 оны УИХ-ын сонгуульд 80 гаруй бие даагч нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Монгол Улсад анхны ардчилсан сонгууль 1992 онд болсноос хойш сонгогчид долоо дахь удаагаа сонголтоо хийх гэж байна гэсэн үг. Гэхдээ УИХ-ын 76 суудлын төлөө 1992 оны анхны сонгуульд 18 бие даагч нэрээ дэвшүүлж байсан бол 1996 онд 35, 2000 онд 27, 2004 онд 15, 2008 оны сонгуульд 45, 2012 оныход 26 хүн өрсөлдөж байжээ.
Харин энэ удаа бол 80 гаруй гэж байгаа. Ёстой л “зуун ямаанд жаран ухна” гэгчээр хэн дуртай нь гурван сая гаруйхан монголчуудын төлөө зүтгэнэ хэмээн хөөрцөглөчихсөн, аз нь таарвал УИХ-ын гишүүн болно гэчихсэн тууж явна.
Тэд үнэхээр монголчуудад, сонгогчдод өөрсдийгөө таниулж чадсан хийж, бүтээсэн гавьяатай хүмүүс үү гээд харвал бас үгүй. Дуучин, өмгөөлөгч, хөл, толгойгоо олохгүй бужигнаж яваа намын гишүүд гээд өөрийгөө олонд танигдсан гэж бодсон хүн бүр л өрсөлдөх юм байх. Нэг утгаараа сонгогдох эрхээ эдэлж буй хүмүүс л юм даа. Болохгүй гэх газаргүй.
Хэрвээ өмнөх туршлагуудаар энэ удаа бие даагчид олноороо ялалт байгуулчихаад, өнөөгийнхөөс долоон дор шийдвэрүүдийг гаргаад эхэлвэл тэдэнтэй хэрхэн хариуцлага тооцох болж байна. Учир нь энэ удаа иргэд, сонгогчид улстөрчдөд итгэл нь алдарчихсан, хэнбугай ч байсан ялгаагүй гэсэн бодолтой болсныг нуух юун. Тиймээс өнөөгийн парламентын зарим гишүүн шиг аз нь шовойгоод тангараг өргөн гишүүний зөөлөн сэнтийд залрах магадлал өндөр. Юутай ч 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр оймс болоод ойр зуурын янз бүрийн зүйлд хавчуулагдаж, чирэгдэж парламентад хөл тавьсан хүн хэд хэд бий. Тэр ч байтугай өрсөлдөгчдийнхөө явуургүй тэмцлийн үр дүнд ялалт байгуулсан хүмүүс ч бий. Энэ тухай эрдэнэтчүүд одоо хэр нь ярьж, толгойгоо сэгсэрдэг юм билээ. Учир нь Орхон аймагт хоёр мандатын төлөө 15 нөхөр өрсөлдсөн байдаг.
Тухайн үедээ сурталчилгааны үеэр МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир нь ойр тойрныхондоо хандан “Нэгт миний нэрийг дугуйлчих, нөгөөх нь нэгэнт гарч ирэхгүйгээс хойш Л.Цогийг тэмдэглэчих” ухааны зүйл ярьж явж. Гэтэл хүчтэй өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Д.Одхүү нь ч ялгаагүй “Дамба-Очирт битгий өгөөрэй, надаас гадна Цогийг л дугуйлчихгүй юу” гэх мэтээр ярьсан гэнэ. Эцэст нь сонгуулийн дүн гарахад мань хоёрын нэр байхгүй. Харин ч жийгээд байсан Л.Цог нь ялалт байгуулчихсан байж. Хэдийгээр энэ нь ам дамжсан яриа боловч амьдралд байх л асуудал. Ийм зарчим хаа ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бие даагчид болон жижиг намаас нэр дэвшиж буй хүмүүсийн тухайд өөрөө өрсөлдөхөөс гадна хэн нэгний захиалгаар санал хуваахын тулд өрсөлдөгчийн байр сууринд очдог нь ч нууц биш. Тэгэхээр иргэдийн амьдрал ядуурч, сонгогчдын гомдол дээд цэгтээ хүрэх шахам байгаа энэ үед бие даагчид бөөнөөрөө парламентад сонгогдчихвол тэд үнэхээр Монгол Улсын төлөө шударгаар зүтгэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь өнөөдрийн бие даан нэр дэвшигчид өнөөг хүртэл юу хийж, бүтээсэн нь олны хүртээл болж амжаагүй яваа. Ердөө л цахим ертөнц хийгээд өөрсдийн салбартаа тодорхой хэмжээнд нэр хүндтэй болсон хүмүүс. Тийм байтал хууль тогтоох дээд байгууллагад өөрийгөө амжилттай ажиллаж, ард түмний төлөө дуугарч чадна гэдэг санаснаар бүтэх үйл биш. Үүнийг нь ч энэ удаагийн парламентад бие даагч хэмээн орж ирээд өдгөө бүгд аль нэг нам бараадчихсан таваргаж яваа хүмүүс баталчихсан. Тэгэхээр бие даагчдад итгэх ямар үндэслэл байгаа вэ гэдэг нь сонирхол татахаас аргагүйд хүрч байна. Эсвэл монголчууд бүгдээрээ ээлжлээд төр барьж, өөрсдийн ахуйгаа дээшлүүлэх гээд байгаа юм уу. Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэтэл одоо бол эсрэгээрээ үйлчлээд байгаа нь энэ бие даагчдын буухианаас илэрхий харагдаж байгаа болов уу. Үнэхээр сонгогчдын итгэл алдарсан үеийг ашиглаад бие даагчдын мөрөөдөл биелчихвэл яах бол…

Эх сурвалж: Өглөөний сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (May 16, 2016 11:13:54 am )

    МОНГОЛ ТӨРД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР ҮҮРЛЭЖ БАЙГАА ӨНӨӨ ЦАГТ АРД ИРГЭД ЛУЙВАРЧИН НАРААС САЛАХ ГЭЖ АРГАА БАРААД ӨӨРӨСДӨӨ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЖ БАЙНА ЭНЭ БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ИСРЭГ АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛИЙН НЭГ ХЭЛБЭР МӨН ЭНЭ ДОТРООС БИД ЖЭНХЭН ЭХ ОРОНЧ ХҮНИЙГ Л ОЛОЖ СОНГОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМНИЙГ ХУУРАХ ГЭСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МАН АН ИЙН БУУНЫ НОХОЙ ЭНЭ ДУНД МЭДЭЭЖ БАС БАЙЖ Л БАЙГАА

  • Anonymous (May 16, 2016 11:30:16 am )

    MAHAH giin heden lyibarchigas songohgvi

  • Зочин (May 16, 2016 11:41:06 am )

    АН аас л салж байвал болоо. Ардын нам нь л хамаагүй тулхтай биз дээ. Ардын намаа л дэмжинэ.

  • irgen (May 16, 2016 11:45:13 am )

    MAN AN BISH L BOL, MAL CH BAISAN SONGONO

    • Mongol (May 16, 2016 6:20:49 pm )

      zov zov

  • Зочин (May 16, 2016 11:45:28 am )

    Ардчилсан нам ард түмнээ 4 жил туйлдуулж өрийн дарамтанд оруулж зовоолоо.

  • zochin (May 16, 2016 12:48:45 pm )

    bye daagchid zuv shudarga humus baival olon tusmaa sain hudalch huuramch nuhduudees salmaardaa

  • Anonymous (May 16, 2016 1:06:57 pm )

    an man dahin ezee ch buu songo bie daagchidaas sain niig ni mahhn ttenn namtai songozgoo mongolchuudaa

  • zochin (May 16, 2016 2:57:07 pm )

    uhsen baas nii MAN tolgoon deere dan hulgaichuud tavchihaad Eronhii said hiij bsn su.batbold offsherchin hulgaich bsan bna. MANAN nege teregnii hoyor huilgaich

  • Бат (May 16, 2016 4:20:31 pm )

    Бие даан нэр дэвшээд ард олны санал аваад их хурал гараад ирвэл сайн л байна,ард
    тумэний санал мэднэ,ямар хун гаргахаа ард тумэн мэднэ шуу дээ,одоо бгаа хулгайч,
    авилгач,луйварчидаас ард олон залхаж бна,20–30жил суугаад ард олны херенге,менге,
    баялаг,газар нутагаас нь хулгай,луйвар хийж баяжиж бхад зугээр суугаад байх уу,зев бна
    нэрээ дэвшуулж ,ард олон сонголтоо хий,мэдлэгтэй,чадвартай,боловсролтой юмнууд нь
    тер,ард тумэнээ удирдаж авч явж чадахгуй гэдэгээ 26 жилийн дотор харуулж узууллээ
    шуудээ,ард олны дундаас нэр дэвших нь зевее,зев

  • Зочин (May 16, 2016 4:29:28 pm )

    Бие даагчид олноороо гарахгуй ээ,хоер намын идэвхитэй дэмжигчид гэж бий тэд хэзээ ч сонголтоосоо урваж шарвахгуй,харин дунд нь савладаг хэсэг бий тэд л яаж ч магадгуй.

  • болд (May 16, 2016 4:37:39 pm )

    МАНАН БИШ БОЛ ХЭН Ч БАЙСАН ЯАХАВ

  • иргэн (May 16, 2016 5:14:27 pm )

    Зөв буруу ч намаасаа урвахгүй , сонголтоосоо урваж шарвахгүй гэнээ, ийм үзэл ,байр суурьтай хүн олон байгаа нь л өнөөдөр биднийг хөгжүүлэхгүй байгаа юм шүү . Өнөөгийн улс төрд нам биш хүн нь чухал болоод байгаа шүү. Мөн МАНАН биш бол хэн ч биш байсан яахав гэдэг ч бас буруу.

    • БАЛТ (May 16, 2016 8:41:28 pm )

      ЯГ ТИИМ ҮНЭНЧ БУРУУ ЗӨВӨӨ ЯЛГАДАГ ТУУШТАИ ХҮМҮҮС МАШ ИХ ХЭРЭГТЭИ УРВААЧ ШАРВААЧ ХҮМҮҮС БОЛ НАДВАРГҮИ

  • Mongol (May 16, 2016 6:19:57 pm )

    26 jil hulgai hiilee, yadgiin 76 bie daagch ih hurliin gishyyn bolsonch yadag um, saldaggui zalitai huuchin gishyydiig zailuulj l baival bolj baina ene udaad, ehnii alham , tegeed zevershij ehelne shyydee.

  • Anonymous (May 16, 2016 6:22:46 pm )

    Бие даагчдад хариуцлага тооцох аргагүй гэх утгатай юм бичсэн байна Намаас дэвшээд харицлагалага хүлээсэн хүнийг мэдэхгүй юм Баярцогт нэр төдий дэд дарга ч билүү юмнаас буулаа гэж ард түмнийг хуурсан Албан тушаалаас буухыг хариуцлага гэдэг юм бол. бие даагч энэ замаар явмаар шигээ…

  • БАЛТ (May 16, 2016 8:36:56 pm )

    БИЁ ДААГЧ ГЭЖ ХЭЗЭЭЧ МОНГОЛЫГ ЗАСАЖ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮИ ХҮМҮҮС ГЭДГИИГ МЭДНЭЭ ИХ ХУРАЛД ОРЖ ДАРААГИИН СОНГУУЛИАР НАМ ХАИГЧ НАР ШҮҮДЭЭ БИЁ ДААГААД ДЭВШИЖ ЧАДВАЛ ТА ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ЦАЛИН АВАХГҮИ 4 ЖИЛ СУУ ИХ ХУРАЛД ОРООД ӨГ ГЭЖ АРД ТҮМЭН ХҮСЭЭГҮИ БИЗДЭЭ ТАНЬД ЧАДАМЖ БАИХГҮИ ГЭДГИИГ САНА НЭР ХҮНДЛ ОЛДОЖ МАГАДГҮИ ГИШҮҮН ГЭДЭГ ЦОЛ ЦОЛ

  • БАЛТ (May 16, 2016 8:44:55 pm )

    ҮЁИИН ҮЁД АН МАН 2 МОНГОЛЫГ ҮҮРД НУРУУНДАА ҮҮРЭХ ЁСТОИ

  • Эрхун Ман Ан д элсдэггуйм! (May 17, 2016 12:01:54 am )

    Хэзээ ч ард тумнээ хайрлаагуй намууд бол Ан Ман 2 ш дээ! Тэднийг яаж ард тумнээ шогтуулдаг байсныг соц нийгмийн уед ч мэднэ! Одоо ч мэднэ! Тэд бол ургэлж гадныхны захиалгаар ажилладаг! Оорсдийгоо бодсон гахайнууд!!!!!

  • Угаасаа л новш! (May 17, 2016 12:06:24 am )

    Тэд буюу ардчилсан нам ардын нам 2 бол Монголыг хятадад худалдах бодлогыг боддог байж магадгуй!!!! Яагаад гэвэл Тажикстан улс газар нутгийнхаа 49 хувийг Хятадад 1 тэрбум долларийн оронд авахаар цэрэг нь орчихоод байна!

  • Irgen (May 17, 2016 12:40:41 am )

    An olnooroo turj huulia churjij (medehgui) urnd oruulsan ardii nam an-n teneg buruu uildliig taslan zosooj chadaagui shudarga yos evsel an-ihnii bugsiig dolooj4jil bolson biy daahch 3 unench zutegsen daanch cuudsun

  • Anonymous (May 17, 2016 3:14:30 am )

    ИНГЭХЭД ЕРӨӨСӨӨ МОНГОЛЧУУД МААНЬ ЭЭЛЖЭЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЖ САЙД БОЛЖ ЭЭЛЖИЛЖ БАЯЖИЯ Л ДАА СОНГУУЛИЙН ХУГАЦААГ 2 ЖИЛ БОЛГОЧИХОЁ ЯДАХДАА Л ХҮН БҮР БИШ ГЭХЭД АЙЛ БҮРЭЭС НЭГ ХҮН ТОМ ДАРГА БОЛООД БАЙВАЛ БҮХ ИРГЭД МААНЬ ТЭГШ САЙХАН БАЯЖААД ХЭН НЭГЭНТЭЙГЭЭ БАРЬЦАХГҮЙ БҮГД ХУЛГАЙЧ БОЛООД ҮНДСЭН ХУУЛИНДАА ХУЛГАЙГ ЯЛ ГЭЖ ТООЦОХОО БОЛИОД УЛСЫНХАА НЭРИЙГ ХУЛГАЙЧ МОНГОЛ ГЭЖ НЭРЛЭЭД ҮҮРД БҮГДЭЭРЭЭ БАЯН САЙХАН АМЬДРАЯ Л ДАА ЯАДГИЙН ТИЙМЭЭС БИ НЭГ ХЭДЭН НАЙЗАА АВААД ИХ ХУРАЛД ОРОЁ ОО ӨӨ БАС НЭГ ЮМ ЕР НЬ СОНГУУЛЬ ХИЙГЭЭД Ч ЯАХ ЮМ ЭЭЛЖЭЭР ОЧУРЛОЖ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,БАС САЙД ДАРГА БОЛДОГ БОЛГОЖ ХУУЛИА ӨӨРЧЛӨӨРЭЙ МИНИЙ САЙХАН САНАЛЫГ ДЭМЖСЭН НЬ ШЭЙР ЛАЙК

  • medrel muut (May 17, 2016 5:33:34 am )

    Энэ сонгуульд ямар нэгэн нам л бүү гараасай тэгвэл манай намын шийдвэр гээд байдгаа болих байх тэгээд ч бид намуудыг санхүүжүүлж байх ямар шаардлага байна.
    Гэвч хар машинаа программчлаад гараад ирэх магадлал их байгаа.Сонгуулиар өөрчилж чадахгүй бол ………….эцсийн аргаа ард түмэн авах л байх.Ер нь нам дагаж амьдрах аргаа олдог хүмүүс одоо болимоор юм.

  • иргэн (May 17, 2016 8:19:14 am )

    энэ хоёр намаас салж байвал хэн ч яахав

  • ИРГЭД (May 17, 2016 8:19:54 am )

    энэ хоёр намаас салж байвал хэн ч яахав

  • Балданов (May 17, 2016 9:57:56 am )

    Нэр дэвшигчдийг ve удмаар нь судлаж хятад угшилтнуудаас л салцгаая. Хятад угшилтнууд аман дээрээ ардчилал яривч Монголын тøлøø гэх сэтгэл тэднээс гарч байсан тvvx байхгvй !!!

  • Anonymous (May 17, 2016 12:36:33 pm )

    Энэ сонгуулд төр д үүрлэсэн луйварчдыг хөөн зайлуулж мөн дахин тэднийг төрийн эрхэнд гаргахгүй найдвартай засаглал болох 1990 оных шиг хоёр танхимтай парламентийг Монгол улсад байгуулах зорилготой байгуулах зорилготой 40 бие даагч өрсөлдөж байна Өндөр хөгжилтэй орнууд бүгд ийм засаглалтай ядуу орнууд манай өнөөгийнх шиг засаглалтай байдаг Ийм учир Монголчуудаа ийм амлалт өгч буй бие даагчдыг дэмжээрэй Тэд 40 үүлээ сонгогдвол энэ луйварчид төрөөс хөөгдөж шоронд морилоно

antalya rent a car