antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2016 29 comments

Ё.Отгонбаяр: Булган аймагт АН-ынхан нэр хүнд муутай байгааг би ойлгож байна

нийтлэсэн Admin

downloadСонгуулийн тойргийн хуваарилалтыг дагасан гомдол саналын асуудал магадгүй ирэх дөрвөн жилд хадгалагдах биз ээ. Тэрчлэн Булган аймгийг нэг мандаттай болгосонтой холбоотойгоор Ё.Отгонбаяр гишүүн ихээхэн бухимдалтай явна. Тэрээр хэвлэлд ярихдаа “Ингэж тойргийг тааллаараа хувааж байгаа нь нэг талаас ард түмнээсээ зугтаж байгаа, нөгөө талаас ард түмний сонголтыг өмнөөс нь хийж байгаа үйлдэл. Ийм байдлаар явбал АН-ынханд хэн итгэх юм бэ. Хүн хөндлөнгөөс харвал барилдаад дийлэхгүйгээ мэдчихээд нүд ам руу нь шороо цацаад байдаг ядруу бөх шиг ажил болж байна. Ардчиллын зарчмаас ухарсан алхам болж байна. “Шударга л байя” л даа. Ийм алхам хийж байгаа Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс мөн үү. Булган аймагт АН-ынхан нэр хүнд муутай байгааг би ойлгож байна. Ингэлээ гээд Булганы ард түмнийг сонголт хийх эрхээр нь боомилж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Чингис хааны өлгий нутаг учраас Хэнтийд мандат өгсөн юм” гэж тайлбарлаж байна лээ. Тэгвэл Чин ван М.Ханддоржийн нутаг Булган аймгийн мандатыг булаагаад авчихдаг нь яаж байгаа юм бэ. Жанжин Д.Сүхбаатарын нутаг Сүхбаатар аймгийн мандатыг булаагаад авчихдаг нь яаж байгаа юм бэ. Энэ зарчмаар цаашаа явбал Улаанбаатарын туулын хар шугуй Хэрэйдын ван хааны өргөө байсан юм. Улаанбаатараас мандатыг нь хасах хэрэгтэй болж байна уу. Тойргууд ойролцоо маягаар хуваагддаг. Гэтэл тэр Увс аймгийг яачихсан юм бэ дээ. Энэ тэнд нь нөхөөс тавьсан дээл шиг болгочихсон байна. Өвөрхангайг эрүү нь унасан гавлын яс шиг юм хийчихжээ. Энэ болж байгаа процесс сонгогчийн эрх, Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал болж байгаа гэдгийг хэлмээр байна.” гэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • иргэн (May 16, 2016 10:12:44 am )

    Хун амын тоогоор хуваах нь зов зуйтэй ш дээ.

  • Отгонбаяр (May 16, 2016 10:22:51 am )

    АН айгаад бга юм бол өөрт чинь л сайн биздээ Юунд тэгээд гонгиноод бгаа юм

  • Ундрал (May 16, 2016 10:59:43 am )

    Олон данстай хун тийм нэр сайтай бгаамуу ? Тэгвэл юундаа айдын . Гоншигнохоо л больчих л доо . Саналын хайрцаг авч зугтдаг шиг , хар машинаа аваад зугтчихавдаа МАН аа . Туршлага ч жигтэйхэн шуудээ

  • Зочин (May 16, 2016 11:13:12 am )

    МАН 90жил, дараа нь 20жилд юу хийж гийгүүсийн гээндээ ч гоондоо ч байгаа бхдаа Ард түмэн сохор дүлий юмуу Эхнэрийнхээ дансаар угаасан тэр их мөнгөө тайлбарлаад өгөөч

  • мн (May 16, 2016 11:58:53 am )

    ЭНЭ ОДОО БИ ШҮҮ ГЭЭД БАИГАА ЮМ БАИХДАА ОЛОН ДАНСТАИ ХУЛГАИЧ АА

  • зочин (May 16, 2016 12:41:55 pm )

    Би булганых ер нь ман намийхнийг манай аймаг дандаа л сонгодог л доо еерийнхее аймагийн тевийг хараад бусад аймгийн тевийг харахаар унэндээ ичдэг дээ булганчууд юмний анхдагч сэргэлэн цовоо л улс юмсан гэтэл аймаг сумаа ч хегжуулчих чадал байдаггуй ээ олон жилийн емне бол улсдаа сайхан аймаг сумуудтай аймаг байлаа гэж

  • Эмч (May 16, 2016 1:43:34 pm )

    АН-ыг, тэр дундаа ЗД-ыг бол манай аймагт сонгохгүй ээ. ЗД “Архигүй Булган” хөтөлбөр гаргачихаад архи ууж агсан тавьдаг агентлагын даргаа халах чинээний зориггүй, чадваргүй нэгэн гэдгээ ард түмэндээ харуулаад авсан шүү. АН бол Булганд гарахгүй. Харин МАН-аас Отгонбаяр гарна гэхэд бас хэцүү. Энэ 4 жил юу хийсэн нь огт мэдэгдэхгүй юм. Эсрэг нам нь болохоор юм хийлгэдэггүй байсан юм болов уу.

  • zul (May 16, 2016 2:15:58 pm )

    Ene odo ichej vhmeer yuma bulganchuudaad dahial ene hvnni songwol ehnerih bi l mungu ihseh bah shv uuriguu yu geed bodtson yum bechi garahgvi za yu ichej vhmeer yuma namaig singo geed ochihoosoo icheerei

  • zochin (May 16, 2016 3:08:09 pm )

    ene hujaa u yariad bnaa

  • zochin (May 16, 2016 3:08:52 pm )

    hangal sumiin hujaa

  • irgen (May 16, 2016 3:12:02 pm )

    Tegeed MAN ner khundtei bga yumu dongos, chi khulgain yuma gulisuulidag olon dansaa yasan be, MANAN tuulakhgui ard tumen za yu

  • Зочин. (May 16, 2016 3:42:48 pm )

    МАН улс даяар нэр хүндтэй байгаа. АН с болж амьдралаа сүйрүүлсэн амьжиргаагаа алдсан түмэн олон яалаа гэж ахин АН д итгэх билээ. Хотод ч хөдөөд ч Ардын нам тасархай ялна. АН ахиад сонгуульд ялбал тэгээд бүрэн сүйрнэ.

  • Зочин. (May 16, 2016 3:44:22 pm )

    Ардчилсан хулгайчуудын таргалсан,
    Ард түмний турсан яг тэнцэнэ
    Улсаа хямартал хэдхэн хувалз л пэндийви

  • хүн (May 16, 2016 4:03:31 pm )

    Рекетчин луйварчин Отгонбаяр одоо болимоор юмаа. Яасан ханаж цаддаггүй шунал гээч вэ?! Төр засагт шургалсан ийм бөөснүүдээс одоо салах болсон шүү ХҮМҮҮСЭЭ!

  • zochin (May 16, 2016 4:12:43 pm )

    xolsnii bicheeechid songuuli doxood aimaar bna aa.mongolchuudaa AH aas burxan ch baisan bitgii songooroi

  • төөдгөө (May 16, 2016 4:26:57 pm )

    Булганчууд сонгууль болгонд л ман-ыг сонгодог, одоо өөрийнхөө аймгийн хөгжлийг хардаа, аль 1990-ээд оны булган аймаг хэвээрээ л байна, ямар ч өнгө үзэмж нэмээгүй, тэгэхэд хөрш зэргэлдээх ардчиллын өлгий Архангайг хардаа, ямар гайхамшигтай хөгжсөн гээч, Булганчууд минь бахь байдгаараа улаагаад байж болохгүй ээ, одоо л цэнхэртэхгүй бол хөгжлөөс их хоцорчихвол гүйцэхгүй шүү, бусдыгаа

  • ЭНХ (May 16, 2016 4:44:51 pm )

    За даа…Уг нь чиний үйлдсэн гэмт хэргийг дарж тус болчихлоо гэж л харагдсан даа.Булганд тийм л их нэр хүндтэй юм бол А.Н байтугай бүгдийг нь арчаад гараад ирчих.Өрөвдүүлэх тактик энэ сонгуулиар нэг их явцтай гэж харагдахгүй байгаа шүү!

  • Зочин (May 16, 2016 6:47:08 pm )

    Алуучдын МАН – ыг сонгохгүй байхаа. Аллага нь үргэлжилж байгаагийн тод илрэл нь Зоригийн хэрэг.

  • malchin (May 16, 2016 7:42:25 pm )

    ta nuguu ikh munguu yasan be ene chini bolovsroliin mungu shuu dee turuus garsan ter bumtan chini chii shuu

  • erdenebat (May 16, 2016 8:40:52 pm )

    ene 4 jild uy hiisen be ene zasag noen …

  • Балданов (May 17, 2016 12:12:29 am )

    АН ганц Булганд биш 18 аймагт хошного болж байгаа.

  • Do (May 17, 2016 12:21:24 am )

    Ene gej neg alia salbadai bainaa nud am hamar tsarai gej tavitsan pska avilga ni barigdaad ami naana tam tsaana uheh gej yavsnaa medehgui bas avilgatai temtsene gechihjee tsaitsan ichih bulchirhaigui golon golon gesen baas

  • irgen (May 17, 2016 7:56:17 am )

    eregtei hun baij yamar hogiin muhai ugtei hun be, ene hun er ni ingej dandaa sorog yum yarij, uglej suudag sonin gar. Tegvel ooroo shudarga bai l daa, baahan avilgiin mongo ni ilrehed ehneree bariad ogchihson tuuj yavsna biz dee, heheh

  • irgen (May 17, 2016 7:59:31 am )

    said bhdaa humsalsan mongooroo Bulganiig ood ni tatchihgui, tegsen bol odoo nogoon gerlkeer bhgui yu, Bulgan orovdoltei sh dee. Arh-n Tsetserleg hottoi haristuulaad har daa.

  • зочин (May 17, 2016 8:30:42 am )

    одоо бухимдаад юу гэхэв, Тээр дээр тэнгэрт үргэлж залаатай юм шиг байна гэж юу байхав, Одоо ч тэгээд халдашгүй дархан эрх ямба чинь үгүй болох нь ойртож байна, Урьд нь хэл ам болоод шуугиулаад байсан тэр их мөнгө төгрөгний асуудлаа нэг мөр шийдүүлсэн нь дээр байх өө,

  • ИрИргэн гэнЗочин (May 17, 2016 8:48:40 am )

    Отгонбаяр чи нөгөө хогт хаясан мөнгийг дуусгагүй биз Танай авгай шаламгай байна.

  • Anonymous (May 17, 2016 10:10:43 am )

    Булганчууд энэ жил АН-аас нэр дэвшигчийг сонгох зайлшгүй шаардлагатай. Отгонбаяр Булганд хургуугаа ч хөдөлгөөгүй хүн шүү нутаг нэгтнүүд минь. Нутагта төрсөн, өссөн хүнээ л дэмжье.

  • Anonymous (May 17, 2016 10:44:48 am )

    AN dahin garna urgeljluulen ulsaa hugjuul h heregtei. 90+ garan jil MAN law hoyorhloo yag yu hiisen bee sanaand buuh yum neg ch alga daa, tegeed ene neg awgai tzaraitai nowsh bnga huzaj bhaar ter awgainhaa hulgailsan munguu yasan iisnee neg ch tailbarlasangui, chi odoo bno shorond orhoosoo umnu zailaad zugtnuu yanuu, dahij law cham metiin uyee unguruusun medleg bolowsrol dutmag orchin ued taarahgui humuusiig songohgui bitgii gorid

  • зочин (May 17, 2016 12:39:07 pm )

    Өнгөрсөн жил Тэрхийн цагаан нуур ороод буцахдаа Архангай Булганаар дайраад гарлаа. Булган аймгийн төв өнгөрсөн зууны “социалист” хотын хэв шинжээ бүрэн хадгалсан хэвээрээ байна лээ.Хонины ганц хөл мах хайгаад 2 цаг Булганы төвөөр явсан.Сүүлдээ хүнээс асуусаар нэг хашаатай айлаас очиж авч байсан. Дэлгүүр худалдааны газрууд нь захын сумын төвөөс ч дор шахуу,барилга байшингууд нь өнгө зүсгүй.одоо бодоод байх нь ээ “олон данст” коммунист хүүгийн тойрог байсым уу. Булганыхан та нар шинэ үеийн залуусыг гарга. Сүхбаатар аймаг гэж хэдхээн жилийн өмнө Улаан Буд-г сонгодог улаанаар будагдсан тойрог байлаа.Ардчилалын залуусыг сонгоод одоо Монголын хамгийн шилдэг хөгжил дэвшилтэй аймаг болсон байна.Үүнээс үлгэр ав_

antalya rent a car