antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 1 comment

”ACEM ВИЛЛА” ба Туул голын эргэн тойронд

нийтлэсэн Admin

    048cafd94bd5091coriginal

    Туул голын урсац хэд хэдэн газар 2-3 км тасарсан талаар мэдээллүүд цацагдсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантайг албаныхан тайлбарлаж буй. Бас нэг том шалтгаан бий нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй юм. Ирэх долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын зочидод зориулж, Туул голын урд “Скай ресорт” орчимд “АСЕМ ВИЛЛА” хотхоныг барьж байгаа билээ.

Сүүлийн үед тус хотхоны дунд хиймэл нуур байгуулахаар Туул голоос ус татаж, хэсэг газар урсацыг нь хаасан гэх мэдээлэл цацагдах болсон. Нийслэл хотод АСЕМ-ыг угтсан бэлтгэл ажил хаа сайгүй хийгдэж байна. Маршалын гүүр даваад авто замын ажил хийгдэж байсан бол “Асем Вилла” хотхоны бүтээн байгуулалтын ажил ч мөн хийгдэж байна.

Энэ бүтээн байгуулалтаар Туул гол дээр ус дамжуулах байгууламж барьж байгаа гэнэ. Тус байгууламжийг харсан хэн ч “Туул голоос ус татаж байгаа юм байна” гэсэн мэдээлэлд итгэнэ. Ус дамжуулах гурван хоолойг зэргэцүүлэн барьсан 200 метр орчим урт байгууламжийг Туул гол дээгүүр барьж автозамд тулгаад, газар доогуур явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Туул гол Зэл амралтын газраас Маршалын гүүрний дээд тал хүртэл 200 метр орчим газар, Баянзүрхийн гүүрнээс Төмөр замын гүүр хүртэл тасраад, “Болортуул” амралтын газраас Маршалын гүүр хүртэл зарим газарт тасарсан байдалтай байгаа юм. Мөн Зайсан орчим, Сонсголонгийн гүүрнээс Сонгины амралт хүртэл хэсэг газар тасарсан байна.

Маршалын гүүрнээс “Скай ресорт” хүрэх замд голын ус тасарсан байдалтай байгаа юм. Уг нь голын цас, мөс хайлж, уулын шар ус буугаад, өдийд Туул гол эргээ халин урсаж байх цаг.

Гэтэл хаа, сайгүй голын ус тасарч, хог, шороотой харласан сайр үзэгдэх  болсоныг хэвлэлийнхэн мэдээлээд байгаа. Харин албаныхан үүнийг эрт дулаарсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Гачуурт, Налайх орчимд өнөөдрөөс уулын шар ус бууж эхэлж байгаа учраас удахгүй Туул гол хэвийн урсаж эхэлнэ гэсэн мэдээлэл өгч байгаа ч энэ нь эргэлзээтэй асуудал болоод байна.

О.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (April 26, 2016 11:45:58 am )

    Энэ хотхон бохироо Туул руу хийхнэ дээ

antalya rent a car