
Үүний хамт тухайн үед улс орны хувь заяаг үүрэлцэж явсан Дэмчигийн Моломжамц /МУСТА Ц.Эрдэнэбат/, Бугын Дэжид /МУСТА Л.Баярсайхан/, Түмэнбаярын Рагчаа /МУСТА Пүрэвсүрэн/, Паавангийн Дамдин /МУСТА Ш.Мөнх-Од/, Цэрэмпилийн Гомбосүрэн /МУСТА Баянзул/ нар тодорхой хэмжээнд өөрт ногдсон дүрийг амжилттай бүтээж өчигдөрхөн болсон мэт санагдах үйл явдлыг өнөөдрийн залууст үнэн мөнөөр нь хэлж өгөх шиг санагдлаа. Монгол төрийг 20 шахам жил удирдан жолоодож, социализм байгуулж коммунизмд орох замаас гаргаж өнөөгийн ардчилалд хүргэсэн Жамбын Батмөнх гуайн хувийн амьдралыг тэр бүр бид мэддэггүй билээ. Түүний насны хань А.Дариймаа гуайн дүрийг МУГЖ Б.Тунгалаг эвлэг зөөлөн бүтээж энэ киноны уянгын нэгэн өнгө аясыг бүрдүүлж өглөө. Дээр нэгэн цагт Ерөнхий сайд асан Анандын Амар “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хэлсэн юм гэнэ билээ. Энэ үг Ж.Батмөнх гуайн хувьд ч давтагдаж төр төмөр нүүрээ харуулсан гунигт өдрүүд байсныг ч уран бүтээлчид эвтэйхэн үзүүлсэн байна. Ж.Батмөнх алба ажлаа өгчихөөд гэртээ ирэхэд Их тэнгэрийн амны байрыг аль хэдий нь хурааж авсан тул Дамбадаржаад гэр барьж суусан үнэнийг ч аятайхан эвий нь олж харуулжээ. Хэдийгээр бид өчигдөрхөн болсон хэрэг явдал гэж ярьж байгаа боловч өнөөдөр 26 настай залуучууд энэ хувьсгалын тухай тодорхой ойлголтгүй явж байгаа алдааг энэ кино залруулж өглөө. Юутай ч баримтат дүрүүдийн хувьд кино уран бүтээлчид ялангуяа зохиолч Ж.Мөнхбат, найруулагч А.Мөнхсүх нар амжилттай ажиллав.
“Бүү март” киноны эсрэг талын дүр гэж болох ганц хүн бол Гомбо генерал юм. Онц сонирхолтой энэ дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран гялалзтал бүтээлээ. Энэ дүр уг киноны үйл явдлын эрчмийг ихэд хурцалж “Одоо яах бол” гэсэн эргэлзээ түгшүүр нь үзэгчдийг барьж чадсан юм. Гомбо генералын охин Туяагийн дүр /О.Анужин/ киноны салангад гэж болохоор үйл явдлын гол хэлхээс болж, сэтгэлт залуу Ялалтын хамт улс төрийн шугам хийгээд уянгын шугамыг урнаар нийтгэж өгөх шиг боллоо. Ингэснээр энэ кино залуу үзэгчдийг татах оньсыг зөв олов бололтой. Энэ бидний цаг үед эх орны өмнө гавьяа байгуулсан өвгөдийн хөшөө рүү буудахаа болье гэхэд “сарьдаг” залуус цөөнгүй бий. Ийм үйл явдлаар кино эхэлсэн нь зохиолч, найруулагчдын хувьд зөв шийдэл болсон шиг байна. Тэдний нүдийг нь хөхөртөл алгадаж, бууг нь булааж аваад сэргийлэхэд цуг очсон өвгөн Ялалтын дүр /МУСТА Г.Золбоот/ үнэмшилтэй, үлгэрлэлтэй төрхийг, ер нь өнөөдөр бидний дунд үгүйлэгдэж байгаа үнэнийг шулуухан хэлчихдэг тулхтай өвгөдийн дүр болж чадлаа. Ингээд бодвол баримтат дүр болоод уран сайхны дүрийн хоорондын харьцаа, харилцан шүтэлцээ сайн бодож хийсэн нарийн нягт драм болон өрнөж тэртээ 1990 оны хувьсгалыг хэн нэгэн өмчлөх эрхгүй гэдгийг нотлон харуулж, учирлан өгүүлж байгаа “Бүү март”-ыг бүү март гэж хэлмээр байна. Улс төрийн өнгө аяс бүхий ийм даацтай уран бүтээл Монголын кино урлагт үгүйлэгдсээр байсныг байн байн алга таших үзэгчдийн талархал, үе үе нулимсаа арчих олны эмзэглэл илүү тайлбаргүй бидэнд хэлж өглөө. Эцсийн эцэст би ч гэсэн“Бүү март”-ыг бүү март гэж хэлье.
Дамбын Төрбат
/Төрийн шагналт,
Соёлын гавьяат зүтгэлтэн/
Холбоотой мэдээ
-
Төгс (April 26, 2016 11:26:56 am )
баярлалаа. Мөнхбат болон киноны хамт олонд талархалаа илэрхийлье. Бид мартах ёсгүй үнэн байдаг бол энэ эх орны тусгаар тогтнол юм шүү. Ухаалаг хүлээцтэй ахмад төрд зүтгэж явсан хүмүүсээ заавал дурсах ёстой. Ямар их хүлээцтэй сайхан хүмүүс байсан юм бэ. Одоо бол өөрийнхөө суудлыг өгөхгүй гэж ямар их хэцүү юм болж байна даа.
-
ИРГЭН (April 26, 2016 11:52:40 am )
МАРТСАН Ч ХАРАМСААД БАЙХ ЗҮЙЛ БИШ БАЙНА ЛЭЭ хэдэн хөгшин юмнууд л байна лээ залуучуудад зайгаа тавиад өгчих ухаангүй юм байх даа
-
би (April 27, 2016 10:31:39 am )
чи зайлаарай
-
-
zochin (April 26, 2016 12:38:36 pm )
zaluuchuudad turshlaga tutaj bn shuu dee odoo ene an namiig har odoo hurtel tor barij chadahgui mongonii toloo yabj bn
-
зочин (April 26, 2016 2:12:30 pm )
бат мөнх чинь зүгээр лнэг аймхай хулчгар үлбэгэр амьтан байсан
-
зочин (April 26, 2016 2:58:26 pm )
Цэдэнбал бол жинхэнэ эх оронч хүн энэ очирбат гэж хулгайч түүний бүх алдар цолыг хураах зарлиг гаргаж байсан новш доо одоо ичихгүй цэцэд суугаад байнаа нүгэл нь нүдээрээ гарч их л зовж үхэх байх даа, батмөнх бол Бал даргатай харьцуулахад мануухай байсан үүнийг олон хүн гэрчилнээ
-
zochin (April 26, 2016 7:44:12 pm )
harin tiin, teriig hen zezed ochood suugaadah gesen um, ter hymyysiig shalga.
-
-
зочин (April 26, 2016 3:07:24 pm )
Цэдэнбал бол Чингис хааны дараа эрэмблэгдэх гавъяатан батмөнх төр засгийг нохойд хаяж өгч буй ясны ч үнэгүйгээр хэнд тавьж өгөөд бид өнөөдөр ямархуу гутамшиг шившигтэй ичгэвтэр байдалд орчихоод байгааг харл даа төр барьна гэдэг үүнээс огт өөр
-
Иргэн (April 26, 2016 3:40:42 pm )
Хятадууд 1990 онд Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай аймхай Баммөнх дарга 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжсөн. Харин Монгол маань дэлхийн хамгийн хоцрогдсон, хүн ард нь ямар ч ёс суртахуунгүй, идэхийн дон шүглэсэн адгуусан амьтан болсон орон болж хувирсан. Батмөнх, Элбэгдорж, бусад ардчиллагсад их нүгэлтэй амьтад юм шүү.
-
Иргэн (April 26, 2016 3:42:37 pm )
Ардчилал гэдэг нь буурай хөгжилтэй орнуудын байгалийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон технологи юм шүү дээ.
-
rr (April 26, 2016 4:42:48 pm )
зөв
-
-
Иргэн (April 26, 2016 3:45:07 pm )
Ардчилал гэдэг нь Америкууд дэлхийд ноёрхолоо хадгалахын тулд бодож олсон нарийн ухаан, нарийн технологи юм шүү дээ. Монгол орон энэ хавх, урхинд хөлөөрөө биш, толгойгоороо хавчуулагдаад амиа тавих гээд тийчлэж байна шүү дээ.
-
Иргэн (April 26, 2016 3:47:20 pm )
Залуучууд минь 60 хүрэхээрээ Ардчилал гэж ямар аюлт дайсан болохыг дөнгөж, дангаж ойлгоно доо.
-
Иргэн (April 26, 2016 3:49:11 pm )
Ардчилал улс оронд ямар их гай зовлон авч ирдэгийг залуучууд минь бүү март!
-
Иргэн (April 26, 2016 3:50:30 pm )
Социалист нийгэм улс орныг яаж өөрчлөн хөгжүүлдэгийг залуучууд минь бүү март!
-
rr (April 26, 2016 4:43:18 pm )
зөв
-
-
Иргэн (April 26, 2016 3:53:39 pm )
Коммунист намаар удирдуулсан Хятад улс хэрхэн өөдлөн хөгжиж байгааг харцгаа. Ардчилсан намаар удирдуулсан Монгол улс хэрхэн сөнөж, дампууурч байгаа харцгаа. Нүдээ нээцгээ.
-
zochin (April 26, 2016 7:08:57 pm )
yag vnen
-
Anonymous (April 27, 2016 7:50:22 am )
SAin ugaaj bna shuu. Batmunh guai hunii huvid gaigui hun baisan baih. Harin Mongol ulsyg udirdahad bol chadvar dutaj baisan. Ulbugur hun baisan. Orosuudyn amyg l hardag hun baisan
-
би (April 27, 2016 10:36:51 am )
“монгол тулгатны зуун эрхэм”-ээр орж байхдаа хотын дарга Э.Бат-Үүл ардчилсан хувьсгалыг өөрөө хийсэн юм шиг л хуцаж байна лээ. Ж.Батмөнх гэж хүнийг бараг танихгүй гэж хэлэх шахсан шүү. тайзан дээрээс үг хэлэх болоход аав загнахаас айгаад байна гээд соёлын төвийн шатан доор нуугдаад сууж байсан гөлөг юм гэнэ лээ.
-
иргэн (April 28, 2016 2:22:04 pm )
Ухаангүй жудаггүй тэнэг гэдгээ гайхуулсан хүмүүс өөрсөд шигөө түүхэн хүмүүс бодож байгаа юм байна.Үнэхээр үзэхээр нэгийг бодуулахаар кино болсон байна лээ.Үзэх нь үзнэ.Үзэхгүй бол дуугай байлдаа олон зүйл бичээд байгаа хүмүүсээ.Та нараар дутахгүй.Монгол цус гүйсэн жинхэнэ эх оронч сэтгэлтэй хүмүүс үзнэ.Түүнээс биш зөвхөн өөрийгөө бодсон хүмүүс үзээд хэрэггүй.Кино хийсэн залуучуудад амжилт.Олон ийм түүхэн кино хийхийг ерөөе.
-
Зочин (April 29, 2016 8:19:21 am )
Ардчилал тонил.
-
zochin (May 05, 2016 10:08:41 am )
ali ch niigemd n sain ch zuil bii saar ch bii
23 Comments