antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 5 comments

Ядарсан иргэнийг даапаалсан “хурган” даргын шийдвэр

нийтлэсэн Admin

gelchilgee_21515Зайсан орчим зүгээр ч нэг дархан цаазтай биш, монголын баячуудад зориулагдсан, хамгийн үнэтэй, дархлагдсан газар болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Тус газарт бийлэгжүү эрхмүүдийн хэдэн зуун саяаар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд бий. Гэхдээ тэнд баячуудаас гадна олон арван жилийн өмнөөс хэсэгхэн газарт нь амьдарч ирсэн уугуул иргэн олон бий. Тэгвэл эдгээр иргэд өөрсдийн алга дарам газраа өчнөөн олон жил хөөцөлдсөн ч авч чадаагүй. Төр тэдэнд төмөр нүүрээ харуулж мөнгөтэй эрхмүүдийн талд шийдвэрээ гаргасаар он цагийг элээсэн билээ.

Д.Оюунхоролын буянаар олон хүн газар эзэмших гэрчилгээтэй болсон

Харин өнгөрсөн оны наймдугаар сард тус газрын уугуул иргэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын ачаар зарим иргэн нь газар эзэмших гэрчилгээгээ гаргуулан авч “Төрийн минь сүлд өршөөлөө, иргэдийнхээ талд орж шийдвэр гаргадаг эрх мэдэлтэн байдаг л юм байна” хэмээн магнайгаа тэнийтэл баярлаж байсан цаг саяхан. Угтаа бол сайд асны энэхүү ажил нь Зайсангийн аманд 1968 оноос хойш амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн асуудлыг шийдвэрлүүлж, жаран жил хөөцөлдөөд өнөө хэр авч чадаагүй газрыг нь өмчлүүлж өгсөн хэрэг л дээ. Хэрвээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайдын ажлаа үргэлжлүүлэн хийж байсан бол олон хүн газраа эзэмших байлаа гэж ярих хүн ч олон байсан юм.
Тэгвэл 1994 оноос хойш өнөөг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богины аманд амьдарч буй иргэн Н.Батсуурь төрсөн хүү Б.Мягмархүүгийн хамт газрын гэрчилгээгээ хөөцөлдөж авах гэсэн боловч “Уорлд тревэл” ХХК-тай газар нь давхацсаны улмаас ийнхүү газар эзмших гэрчилгээгээ ч авч чадахгүй байгаа аж. Тодруулбал, иргэн Н.Батсуурь 1991 онд Богдхан уулын захиргаанд хамгаалагчаар ажилд ороход одоо амьдарч буй газарт буухыг албан ёсоор зөвшөөрч, тус дүүргийн 11 дүгээр хорооны тавдугаар хэсгийн Богины ам, нэгдүгээр гудамж нэг тоотод тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн хэмээн албан ёсоор баталгаажуулж өгчээ.

Иргэн Н.Батсуурийн эрх зөрчигдсөнийг газрын албанаас тогтоосон

Дээрх нэр бүхий хоёр иргэний оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаардаг учраас эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх эрхээ баталгажуулах боломжгүй байсан аж. Харин 2015 онд БОНХАЖ-ийн сайдын А/235 тоот захирамжаар байгуулагдсан тус яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдэс бүрдсэн ажлын хэсэг нь тус дүүргийн 11 дүгээр хороонд удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэйгээр байгуулагджээ. Үүний дагуу тухайн үед Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлууд гэрчилгээтэй болсон ч иргэн Н.Батсуурь хүүгийн хамтаар тодорхой шалтгааны улмаас газар эзмших гэрчилгээгээ авч чадаагүй аж. Уг нь тэрбээр тус газарт удаан жил амьдарсан, оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг байгуулсан гээд зүйлүүд бий аж. Угтаа бол түүний газар ашиглах эрхийг олж авах эрх нь нээгдсэн байхад ийнхүү тэдний эрхийг ноцтойгоор зөрчжээ.
Дээр дурдсан “Уорлд трэвэл” ХХК нь иргэн Н.Батсуурийн эзэмших ёстой газарт нь давхцал үүсгэснээс болж ийнхүү газрын маргаан үүсчээ. Улмаар энэхүү маргааныг Нийслэлийн газрын албанаас тогтоож дээрх компанийг иргэн Н.Батсуурийн эрх ашгийг зөрчсөн болохыг нь тогтоосон байдаг юм.
Өөрөөр хэлбэл, Н.Батсуурийн нэр дээр Нийслэлийн кадастрын санд бүртгэлтэй нэгж талбарын 18641307966321 дугаарын кадастрын зурагтай “Уорлд тревэл” ХХК-ийн F хэсэг 2.17 га газрыг давхцуулан бүртгэж нэгж талбарын 18642307037247 дугаар олгож, газар ашиглуулсан нь иргэн Н.Батсуурийн эрх ашиг зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Тиймээс он удаан жил оршин суусан өөрийн бүртгэлтэй гэх газраа эзэмшиж чадалгүй эрх нь зөрчигдөж буй учраас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрх нь нээлттэй биш учраас тэд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эл асуудлаар гомдол гаргажээ.

Хурган дарга эрх мэдэлтний талд үйлчлэхийг чухалчлав

Гэтэл БОНХАЖ-ын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нэгэн хачирхалтай шийдвэрийг гаргажээ. Түүний 10/6222 тоот албан шийдвэр нь иргэн Н.Батсуурийн газар нь “Уорлд тревэл” ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах, эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна хэмээх албан тоот хариуг өгчээ. Уг нь энэхүү асуудал үүсгээд байгаа газрыг анхлан иргэн Н.Батсуурь, хүү Б.Мягмархүүгийн хамтаар тус компаниас урьтаж авах эрх зүйн үндэс байгаа гэдгийг Нийслэлийн газрын албаны дээрх албан тоот гэрчилж буй юм.
Өөрөөр хэлбэл, аав, хүү хоёр “Уорлд тревэл” ХХК-иас түрүүлж кадастрын албанд газраа бүртгүүлсэн учраас эрх нь нээлттэй байхад ийн шийдвэр гаргасан нь хачирхалтай. Иймэрхүү газрын давхацлын маргаан олонтаа гардаг ч голдуу хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс ялдаг. Мэдээж тэдэнд ялах боломжийг Ч.Батсансар мэтийн төрийн албан хаагчид олгодог учраас иргэд ялагддаг гэж хэлэхэд дэгсдэхгүй байх. Тэгвэл Нийслэлийн газрын албаны албан тоот, Кадастрын албанд түрүүлж бүртгүүлсэн гэдгийг нь нотлох олон баримт байсаар атал яагаад “Уорлд тревэл” ХХК-нд өгч байгаагийн цаад учир шалтгаан нь юу юм бол. Тиймээс БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг та газрын дарга Ч.Батсансарын гаргасан хуумгай шийдвэрийг цуцалж аав, хүү хоёрт зохих ёсоор нь газрыг нь эзэмшүүлвэл зохилтой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (April 26, 2016 8:30:00 am )

    zaisand amidarsan ulsuud oorsdiigoo bayn geed bgaa bh nee gord omhii jorlontoi ulsuud us muutai hench durlahgui bno

    • Anonymous (April 26, 2016 9:36:34 pm )

      heniig yu geed baigaa ssd

    • Anonymous (April 26, 2016 9:37:07 pm )

      heniig yu geed baigaa sda ve

  • zochin (April 26, 2016 1:40:26 pm )

    BATSANSAR GEJ 1 SHULSEE USCHUULSEN YUM DARGA GEJ YU BDAG YUM KKKK

  • zochin (April 26, 2016 1:41:20 pm )

    IIM YUM DARGA BOLHOOR MONGOL DAMPUURAH N ZOV SH DE.HUNII BOGS DOLOOJ DOLIGNOJ YAWDAG NOHOR SH DE

antalya rent a car