antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 3 comments

Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

нийтлэсэн Admin

1461634949571ec7857f62e

БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ салбар яаманд иржээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна.

Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй “Монгол цэрэг” хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, урамшуулсан байна.

Дашрамд дурдахад, Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэд амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран ажээ. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарсан юм.

О.Сайхан

Эх сурвалж. Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (April 26, 2016 10:14:46 am )

    manai armi delhiid shildeg n shu de tedend tehnik heregsel myy bolohoos yun amerk oros hitad baildana l gene shu amjilt husie ta buhendee

  • zochin (April 26, 2016 11:18:34 am )

    manai tsergvvd gadaad orniig sain hamgaalj gadniihnaas ih saishaal hvrtej bainoo.Odoo eh ornoo dotoodiin daisnaas hamgaalj eh oron negten etseg ovgodiin ongo svnsnees magmaalaa hvrteh heregtei baina shyy

  • zochin (April 26, 2016 12:46:19 pm )

    huuhduud bitgii ongiroogoog bai bie toogood ajil ni saad bolchihno

antalya rent a car