antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2016 2 comments

Улаанбурхан өвчний эмчилгээнд зориулж шаардлагатай 453 сая төгрөгийг шилжүүлжээ

нийтлэсэн Admin

146121120957185049885fd

Засгийн газрын ээлжит хуралдаан хэд хоногийн өмнө болсон. Хуралдаанаар урд хөршөөс угшилтай Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан байгаа.

Тогтоолоор улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажиллуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасан байна.

Түүнээс гадна Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулж, хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байгаа билээ. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх шаардлагатай гэсэн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн байгаа гэв.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (April 21, 2016 8:25:05 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Иргэн (April 21, 2016 9:42:43 pm )

    сайн ажиллалаа

antalya rent a car