antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2016 7 comments

Их хотыг эмжээрлэн урсдаг байсан хатан Туул гол минь хаачив

нийтлэсэн Admin

Энэ асуултыг төр барьж байгаа эрх баригчид, уул уурхай, лицензийн компаниуд болон сэтгэлгүй хайхрамжгүй иргэдээс нэхэл хатуухан асуумаар байна.

Яг үнэнийг хэлэхэд хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж их хотыг минь эмжээрлэн урсдаг байсан урсгал намуухан Туул гол юу ч үгүй ширгэж, хатсан шороо хатуу дайрга л үлдэж амь тавьсан нь үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай юмаа. Юу ч үгүй цагаан шороо, усны чийг ч үгүй хоосон болсон балархай ул мөрийг нь харахаар үнэхээр эмзэглэмээр. Ямар их устай халгиж цалгиж урсан мяралздаг байлаа, одоо гэтэл ямар байна. Байгаа байдлыг нь харахаар өр өвдөж, нүд халтирмаар харагдана.

“Туул голын ус хаачсан юм бэ” гэж хэн нэгнээс асуумаар тийм л дүр зураг угтаж байна. Ямархуу байдалтай байгааг нь очоод үзэж, онцлон харж болохоор. Муу сэтгэлтэй, муухай үйлтэй хүмүүсийн балгаар байгаль эх дэлхий сүйдэж, аймшгийн ийм хэмжээнд хүрэх гэж халаглаж харамсахаас өөрийг хийж чадахгүй нь даанч хяслантай юм даа. Яагаад, яагаад ийм байдалд хүргэв үү гэдгийг хөндөх ёстой эмзэг сэдэв болчихоод байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Туул гол ус ихтэй урсдагаараа урсаж, зуны дэлгэр цагт хүүхдүүд усанд нь шумбаж, хүн ард нь эрэг дээр нь угаалга хийгээд суудаг байсан. Гэтэл энэ жил угаалга хийх ус ч байхгүй гэж бодохоор ямархуу байдалд хүрсэн нь ойлгомжтой байгаа биз дээ. Хэдхэн хоногийн өмнө “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьснаар Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан байдалтай байгаа гэнэ.

Тухайлбал, Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ. Үүний шалтгаан нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал ажээ. Хэдийгээр тус голыг хамгаалах хөдөлгөөн сүүлийн хэдэн жил хүчтэй өрнөж байгаа ч, ямар нэгэн өөрчлөлт, үр дүнд хүрч чадахгүй байна. Харин ч эрх бүхий албан тушаалтнууд Туул голын орчимд лиценз олголтыг нэмж олгоод бүр сүйтгээд байна гэсэн мэдээлэл бий.

“Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөний мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдэн олгогджээ. Туул гол ийнхүү амь тасарч байгаа нь нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэглээ алдагдалд орно. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усгүй болно гэсэн үг. Цаашид Туул голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх үү эсвэл бохирдлынх нь түвшинг ахиулах уу гэх асуудал гарч ирээд байгаа юм. Тиймээс иргэний нийгмийн болон төрийн байгууллага хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн Туул голыг тойрсон олон үйлдвэрийн газар байгаа нь ийнхүү ширгэж, бохирдоход нөлөөлж байна. ДЭМБ-ийн мэдээллээр дэлхийн хамгийн их усны бохирдолтой голуудын “айргийн тав”-д Туул гол багтжээ. Учир нь одоогийн байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна.

Түүнээс гадна өнгөрсөн жил Хан-Уул, Биокомбанитийн орчимд урсаж байгаа ус нь өмхийрч, бохирдол нь дээд цэгтээ хүрч, өмхий самхай ханхалсан өтгөн шингэнээр урсаж, хүн малын аюулгүй байдалд заналхийлж эхэлсэн талаар иргэд ярьж байсан.

Бохирдлоос үүдэж, малын гэдэс дүүрч, тэндэхийн оршин суугчид амьсгалж чадахгүй аюулын байдалд хүрч хортой, аюултай орчноосоо дайжих хэмжээнд хүрчихлээ гэдгийг ч онцлож байсан удаатай. Цэвэрлэх байгууламж, арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голд хортой хог хаягдлаа нийлүүлж, компаниуд, иргэд хогоор овоо босгож, ай савынх нь элс хайргыг машин машинаар ачиж, хөвөөнд нь өндөр барилгууд сүндэрлэж, сүүлдээ бүр урсгалыг нь тасалж эхэлсэн нь үнэн. Тиймээс дээрх үйлдвэрүүдийг хотоос зайдуу нүүлгэж, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг холбогдох газар болоод харъяа газрын яамнаас нь анхааралдаа авчихвал ч.

Хатан Туулыг бүр юу ч үгүй ширгэсний дараа гарах зардал, хохирлын дэргэд харьцангуй хөнгөн байна гэдгийг эрх баригчид мэдэж л байлтай даа. Даанч тийм шийдвэр гаргаж чадахгүй юм даа. Цэвэр тунгалаг урсдаг байсан хатан Туул минь амь тавьж, мэлмий баясгаж урсах урсгал үгүй болсны гол буруутан хэн бэ. Эзэн байхгүй, тэгсэн хэрнээ лиценз эзэмшигчид олон. Гэтэл үнэндээ амь тавьж, нүд аних гэж байгаа гол минь биднээсээ аврал эрсээр байна. Усны болоод ай савынх нь газрын бохирдол, орчны сүйтгэл бүр хэрээс хэтэрчихсэн.

Ярихаас өөрийг хийдэггүй эрх баригчид ядаж Туул голыг ийм хэмжээнд аваачиж сүйтгэсэн компаниудтай хатуухан хариуцлага тооцдог байвал яасан юм бэ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (April 22, 2016 12:48:35 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Дорж (April 22, 2016 3:03:56 pm )

    Тэр олон лиценц олгосон нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг нь болжээ. Хайран сайхан эрдэнэ болсон гол ус минь дээ. Ярьдаг бол мөн ч их зүйл хэлэх байхдаа. Эх орондоо элэггүй ханддаг хүмүүс монголд мөн чиг олон болсон байна шүү. Газар шороо, ус булаг шанд, газрын дорх баялгаа худалдаж, устгаж дууслаа даа. Энэ бүхнийг эргүүлж зөв замд оруулах төр засаг бий болдог болов уу. Энэ сонгуулиар л шийдэгдэх байх даа. Ард түмэн минь зөв хүмүүсийг л сонгооосой билээ.

    • бас иргэн (April 24, 2016 11:58:32 am )

      Бодохоос дотор харалж байна. Хайран гол минь

  • зочин (April 22, 2016 7:09:46 pm )

    Яг УБ ын орчимд шургаж байгаа нь яах аргагүй үнэнийг гол өөрөө заагаад байна шүү дээ.Энэ олон хайрганы шуналтангууд бас л манай дээр суудаг сайн эрүүдийнх.Хэн хэнийх байнаа ядаж эзнийг нь илчлэх юм сан.2012 оноос өмнө аль хэзээ МАН ынхан эзлээд авсан байдаг.Батүүл тэргүүтэнгүүд үүнийг хаах гээд хүчин мөхөсдсөн гэсэн яриа.бий.Энэ нь нөгөө М.Энхболдын.нийслэлийг дампууруулж.байсан.үеийн асуудал.Тэхээр МАН вас ам асууж.засуулах шаардлага гарч байна.Сонгуульдах гээд хөөрөөд байгаа тэдгээр улс төрчидтэй тооцоо хийх нь зүй ёсны болж байна.

  • zochin (April 23, 2016 12:52:04 am )

    hariuzlaga haana baina, shorond hii nohoj toluul,,,luivarchid huuli dyrem mordohgui mordyyldeg ni shalgadaggui,,, nirgesen hoino ni,,,odoo sergeeh heregtei oor yahav.

  • Ch bell (April 23, 2016 1:34:55 am )

    Goliin ai savd els hairga olborloj bgaa bolon barilga baishin barij bgaa kompaniud, tedgeert zuvshuurul ugsun humuust hariutslaga tootsoj hohiroliig baragduulah heregtei.

  • ИРГЭН (April 24, 2016 5:23:12 pm )

    ОДОО БАЯНЗҮРХИЙН ГҮҮРНЫ ДООР ТАСАРЧИХААД БАЙНОО

antalya rent a car