antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 25 comments

Улаанбурхан: Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа

нийтлэсэн Admin

1460679905571034e197e13

Олон жаахан хүүхэд улаанбурхан өвчнөөр амь насаа алдаж байгаа тухай маш хэцүү мэдээлэл их байна. Сэтгэл өвдөөд Болдсайхан эмчээс асууж, жаахан ярилцлаа. Манай улсын төр хувийн хэвшлийн томоохон эмнэлэгүүд хамтарч энэ өвчнийг дийлэх боломж байгаа эсэх, яг одоогийн нөхцөлд байдалд бид юу хийвэл зохих, хүүхдийн эндэгдлийг зогсоох арга бий эсэх гээд…, тэгээд зарим ойлголттой болоод ийм уриалгыг гаргая гэж бодлоо.

1. Улаанбурхан өвчнийг дарах, хүүхдийн эндэгдлийг зогсоох, ядаж бууруулах зорилго бүхий Улсын онцгой комиссыг яаралтай байгуулж ажиллуулах. /Малын шүлхий өвчин, зудтай тэмцэх зорилгоор хүртэл байгуулж ажиллуулдаг, онцгой комиссыг үр хүүхдүүдийнхээ амь насны төлөө яаралтай байгуулж ажиллуулахыг холбогдох хүмүүсээс шахаж шаардъя./

2. ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдэд энэ өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэхэд онцгойлон анхаарч ажиллаач гэж уриалж байна.

3. Иргэд бид Улсын онцгой комисс байгуулагдаж асуудлыг гартаа авч зохицуулах үед шаардлагатай бүх дэмжлэгийг бас үзүүлж ажилламаар байна. Юу чадахаа хийцгээж бяцхан хүүхдүүдийн амь насыг аврахын тулд өчүүхэн боловч хувь нэмрээ оруулъя.

Г.Ганбат

Цахим хуудаснаас………………………….

Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа.

Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн 3 сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.

Урд шөнө гэхэд 2 хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдшэрэх найдлага тавьсан 10 гаран гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.

Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
– Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхээн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхийдөө миний бяцхан үр … Гээл уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.

Апрат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу?

Ядаж л биеийн байдалын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!

Энэ улс төрийн шоу хийж элийрч байлайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцаганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна….

2 хүүхэд нас барахад 3 дахь хүүхдэд аппаратанд орох эрх гарч ирж байна.

Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байнаа.

Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • иргэн (April 15, 2016 10:31:52 am )

    Дээрээсээ чиглэл өгсийм үү энэ өвчний талаар ерөөсөө мэдээлэл өгөхгүй байгаа шдээ төр засагт хамаагүй юм бол ядаж сэтгүүлчид минь та бүхэн энэ асуудал дээр анхаарлаа хандуулаачээ

    • zochin (April 16, 2016 10:14:16 am )

      ene ylaan burhan gedeg mongoloor salhin checheg mon boluu bi joohon baihdaa tusaj baisiin eej maan buh haalgauudee salhivchaa bigdiin haagaad mash ih cheverlegee hiigeed aav maan nadtai uulzagdyi unsehgyi 7 honosnoo sanajiin salhind l garagahgyi baisan shuu orhiin emchees eeg zovolgoo avaa l 7 honoo l bi edgersen checherlegtee yavaa l

  • Эмч (April 15, 2016 11:30:51 am )

    Сайдгүй салбарын ажил төр засагт хамаагүй юм байлгүй

  • zochin (April 15, 2016 11:38:49 am )

    eruul mendiinhee saidiig tomilood naad muuhai uvchunuu daraachee aimar yum

  • Anonymous (April 15, 2016 11:41:30 am )

    энд тэнд очиж хөхүүл хүүхэлтэй хүнийг хорилоо гээд орилоод байдаг уянга эрдэнэчимэг нар энийг мэдэж байна уу эсвэл энгийн ардын хүүхэд үхэх тэдэнд хамаагүйм болуу

    • zochin (April 17, 2016 3:51:03 pm )

      uyanga erdenechimeg bolon emegtei gishuuded ogt hamaagui yum bna ted hen negen luivarchdig umguuldug teneg yumnuud bidnii byatshan urs uhne sehnuu ted toohgui zuvhun uilchildeg tsuuhun hundee uilchilne ed narin unen turh ni ene shuu

  • ард (April 15, 2016 12:13:40 pm )

    УИХ-д муу ерын 13 шулам

  • Иргэн (April 15, 2016 12:15:31 pm )

    Сонгууль сонгууль гэж солирсоор явтал цаана чинь Монгол улс тэр чигээрээ улаан бурхан өвчинд дарлуулж гүйцэх нь ээ. Ганцхан л халдварт өвчинд Эрүүл мэндийн яам Халдварт өвчин судлалын төв гараа өргөөд бууж өгч байгаа юм чинь дахиад нийтийг хамарсан өөр халдварт өвчин гарвал яах юм болоо

  • Anonymous (April 15, 2016 12:37:12 pm )

    Ter enkhbayariig dagaad lalagnaad guigeed baidag avgai khaana bna, yu geed khutsaad bailaa-manai uls ulaan burkhan uvchingui uls bolloo geed show daad baisan

  • zochin (April 15, 2016 2:28:03 pm )

    Хэн нэг том албан тушаалтны хүүхэд энэ өвчнөөр өвдвөл асуудал ч аймаар газар авч байгаа даа кккк

  • Anonymous (April 15, 2016 2:34:12 pm )

    tom alban tushaaltnuudiin huuhduud ovdohgui l de yagaad gevel ard tumnees hulgailsan mongooroo ali oligtoi hool hunseer hoolloj vitamin ogch baigaa biz

  • mongol (April 15, 2016 3:09:54 pm )

    ulsiinhaa hamag baylagiig zarj bayjsan mcs mak zereg kompaniud jaahan hunleg baij buayan uildeesei.edniig hund gar sarvaij baihiig sonsssongui

  • zochin (April 15, 2016 4:04:56 pm )

    Бяцхан үрсийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй тэр их идэж ууж байгаа мөнгөөр нь хүүхдэд хэрэгтэй эм хэрэгсэл авах хэрэгтэй байх аа

  • MSI (April 15, 2016 4:35:21 pm )

    BYGDEEREI NEDEJ YARALTAI ARGA XEMJEE AWAYA

  • Zochin (April 15, 2016 5:50:43 pm )

    Altsganasan heden emegtei gishuud n yasan be.Battulgiin kompaniig shalgah gej biana gehed ochson baij odoo yahaaraa hyalhsuud ungurch baihad ochij boldoggui yum be.Uursduu ur huuhedtei baij setgel n

  • Mongol hun (April 15, 2016 6:03:47 pm )

    Ee chaavaas ene huurhii bytshan ursee nuden deeree aldaj shanalaj bgaa aav eejuud mine setgeliin hadtai baij, ene tur gej zuiliig udirdaj barij bgaa malnuudtai negiigee uzeh heregtei hunii urmand huruugaa hudluhgui bgaa ene malnuudiig yaaltaich bilee buhimdsan setgelee barij chadahgui bn.
    Mongol hun bur zud bolhoor malaa uhuulehgui gej handiv tuslamjaa haramgui ugdug murtluu hunii ami nas ter tusmaa (nylah ursiin asuudal) chadah chineegeeree handiv ugie Mongol hun bur ene asuudal deer negdie ter Apparataas ni negiigch boltugaa avch uguud tus bolii Mongolchuudaa.
    Irhelj tevruuldeg nasan deeree
    Ireeduin bytshan ures mine buu indeg!
    Ene delheed avchirsan
    Eej aavuud buu uilag!

  • Zochin (April 15, 2016 6:28:35 pm )

    Nuguu arzaij segsiisen us zusee yanzluulj nuurluugee botoks shahuulaad yavj baidag eh hurliin emegtei gishuud haichsiin sarangerej geh geshiin batzandan nar emnelgiin uil ajillagaatai taniltslaa geed baisan yu hiisiin yagaad uundeer dugarahgui baigaan medleg chin hurehgui bainshdee malnuudaa.

  • Erka (April 15, 2016 9:34:18 pm )

    Setgel uvduj bna manai uls Tur dampuursan yumu hunii ami nas iimhen uchuuhen bolson yumuu ard tumen tuildaj bhad malnuud songuuli ene ter geed elii balai yum yriad hovor amitadiig hamgaaln ch geh shig ter avgai haachivaa shou hii l de hariy kk

  • Erka (April 15, 2016 9:47:27 pm )

    Hurdan arga hemjee avahgui bol uvchin henbugaid ch hamaat Manaid Tur zasag gej bhgui ee,ard tumenii duu hooloi bson setguulchd tv-d Ymar negen uil hereg buteegeech bugdeere temtsie

  • Irgen (April 16, 2016 11:15:04 am )

    Odoo ingej hasgiraldaad yah ve dee vaccinhuulah ajlaa muu hiij tovloloo uurchluhgui . Gol ni sportiin aymnii bodlogo barij bgaa nuhduud muu ajilj baina uvchilsun ued ni emneleg yaltai bilee chadah arga hemjeegee l avna sh dee . Jil garuin umnu vaccinjuulah tuluvluguu bodlogoo harah heregtei baisan shuu . Urhiin emneleg zovj baina

  • irgen (April 16, 2016 1:38:20 pm )

    hurdan arga hemjee avaachee chadahgui bol orosoos sain emch nar uri emch suvilagchin chin setgel ih dutaj bn shuu

  • Ee chaavaas aa (April 16, 2016 4:15:46 pm )

    nyalh huuuhduudiin toloo yamar ch hamaagui argaar temtsetsgeeye humuus ee

  • Irgen (April 16, 2016 4:19:56 pm )

    Ene muusain emch nar uy ch medehgyi baij neg ih hyn zagnasan hymyys. Hamgin mulguu ni avilga uguud emch boldog ym baina l daa. Bidni tatvarin munguur tsalnjdag baij bidnii hyyhdin tolgoi zalgiad hyn zagnaaj suuj baih ym.

  • Монгол (April 17, 2016 6:04:05 am )

    Гишууд монголд ажилдаа ирдэг хуухдууд гэр орон нь гадаадад байдаг тэд овдохгуй хун биш

  • аагий (April 17, 2016 3:42:20 pm )

    хотоо байнга цэвэрлэх хэрэгтэй байна манайхан энэ их хог агаараар зүйл бүрийн өвчин тархааж байна манай ажилынхан өчигдөр 4 км газар хог цэвэрлэсэн хэдэн машин гарсан гэж бодноо 4 том машин ердөө герман элчингээс 1-р эмнэлэг хүртэл ш дээ соц нийгмийн үед аав ээж маань амралтын өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг ингэж байж ядаад салхиар тархадаг нь буурна уих 76-г хүлээх горьдох хэрэгүй өөрсдөө л анхаарч зүтгэх хэрэгтэй байна

antalya rent a car