antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 1 comment

Гагарин анхны биш, 13 дахь сансрын нисэгч

нийтлэсэн Admin

gagarin_4451961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтөн анх удаа сансарт гарсан. Энэ бол эргэлзэх юмгүй цорын ганц үнэн. Гэхдээ та энэ талаар илүү нарийн зүйл мэдэх үү. Үнэндээ энэ бол энгийн нэгэн төөрөгдөл юм.
Гагарин хүн төрөлхтний баатар мөн үү гэвэл яах аргагүй тийм. Гэхдээ тэр анхны биш, 13 дахь сансрын нисэгч. Түүнээс өмнө 12 сансрын нисэгч баатарлагаар ниссэн ч түүхэнд нэр нь мартагджээ. Чухам тэд л өөрсдийнхөө амиар Гагарины одонд хүрэх замыг зассан билээ.
ЗХУ-ын сансрыг эзлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэн тухай анхны мэдээллийг италичууд гаргаж байв. 1959 оны арванхоёрдугаар сард “Continental” цахилгаан мэдээллийн агентлаг дараах мэдэгдлийг гаргасан. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр ЗХУ сансарт хүмүүсийг нисгэх хөтөлбөрөө 1957 оноос эхэлжээ. Тус улс бүх нислэгээ нууцаар үйлддэг байсан. Учир нь нислэгийн нөхцөл нь хүмүүнлэг бус буюу сансрын хөлгөөр биш, жолоодлоготой баллистик пуужингаар хөөргөдөг байжээ. Италичуудын мэдээлснээр тухайн үед нэг ч амжилттай нислэг үйлдэгдээгүй учраас оросууд дэлхий дахинд энэ талаар мэдээлэхийг яараагүй гэнэ.
Пуужин амжилтгүй хөөргөсөн тухай мэдээллээ батлахын тулд тус агентлаг амиа алдсан дөрвөн сансрын нисгэгчийн нэрийг ч дурджээ. Тэдний тоонд Алексей Ледовский, Сергей Шиборин, Андрей Митков, Мария Громова нарын нэр багтсан байна.
Үүний дараахан барууны хэвлэлүүдээр 1960 оны есдүгээр сарын 27-нд Байконураас Иван Качур хөөрөх гэж байгаад дэлбэрсэн тухай мэдээлэл гарсан юм. Дараа нь 1960 оны аравдугаар сард Петр Долговын сууж явсан “Восток” хөлгийн цуврал сансрын тойрогт дэлбэрсэн.
1961 оны дөрөвдүгээр сарын 11-нд Америкийн “Daily Worker” сонин Москвагийн сурвалжлагч Дэннис Огдений ажиглалтыг нийтэлсэн. Уг нийтлэлд дөрөвдүгээр сарын 7-нд агаарын нисэх онгоцны алдарт зохион бүтээгчийн хүү, нисгэгч, туршигч Владимир Ильюшин сансрын хөлгөөр тойрог замд амжилттай гарсан тухай мэдээлж байв. Гэвч буух үед төхөөрөмж ажиллахаа больж, сансрын анхны нисгэгч Хятадад газардсан гэнэ. Харамсалтай нь нисгэгчийн цаашдын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Италийн “Corriere della Sera” сонин 1960-аад оны эхээр нэгэн сонирхолтой мэдээлэл нийтэлсэн юм. Уг мэдээлэлд Арчилло, Жамбатист Юдик-Кордиль хэмээх радио сонирхогч ах дүү хоёрын ярьсан зүйлийг буулгажээ. Ах дүү хоёрын хэлснээр тэд 1960 оны арваннэгдүгээр сар, 1961 оны хоёрдугаар сард сансраас ирэх хачирхалтай дохиог сонссон гэнэ. Эхний тохиолдолд тэд зүрхний цохилтын дууг радио дохиогоороо сонсчээ.
Харин хоёр дахь удаад дэлхийтэй харилцаж буй яриаг сонссон байна. “Нөхцөл байдал муудаж байна. Яагаад хариулахгүй байна вэ. Хурд унаж байна. Дэлхий дахин бидний талаар хэзээ ч мэдэхгүй нь дээ…” гэж хэлж байжээ. 1962 оны хоёрдугаар сарын 23-нд “Reuters” агентлаг АНУ-ын Агаарын цэргийн хүчний жанжин Барни Олдфилдийн хэлсэн “1960 оны тавдугаар сард зүг чигийн систем алдагдсаны улмаас Зөвлөлтийн сансрын аппарат алга болсон. Хөлөг дотор нисгэгч Заводовский сууж явсан” гэсэн мэдээллийг нийтэлж байв.
Германы “Spiegel” сэтгүүл Байконур сансрын буудлын 50 жилийн ойд зориулсан нийтлэлдээ анх удаа бүрэн хариуцлагаа ухамсарлаж, Гагариныг нисэхээс өмнө тойрог замаас дэлхий ертөнцөө харсан Оросын нисгэгчид хэд хэд байсан тухай мэдээлж байжээ.
ЗХУ, өдгөө ОХУ барууны хэвлэлүүдэд бичсэн эдгээр мэдээлэлд ямар нэгэн тайлбар огт өгч байгаагүй бөгөөд сансрын баатруудын нэрийг өнөө хэр нь нууцалсаар иржээ. Гэвч тэдний нэрс бусад оронд аль хэдийнэ танигдаж эхэлсэн юм. Оросын Улсын аюулгүйн хорооныхон ч тэдний тухай материалуудыг нууцалсан буюу бүр мөсөн устгажээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (April 15, 2016 10:08:18 am )

    Байдаг л зүйл

antalya rent a car