antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 8 comments

Ээлжит бус чуулганы зорилго нь цөмийн асуудал биш Р.Гончигдоржийг гишүүнээс нь чөлөөлөх байв уу

нийтлэсэн Admin

145929587156fb167fe0601

Ээлжит бус чуулган хуралдах уу…? энэ асуудал өнөөдөр ч гэсэн бүрхэг хэвээр үлдэх нь бололтой. Уг нь өчигдөр өглөө 09.00 цагаас нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй учраас нээлтээ өнөөдрийн хүртэл хийж чадахгүй байна.

Мөн гишүүдийн зүгээс болон иргэдийн зүгээс ээлжит бус чуулганыг эсэргүүцэж байгаа гол шалтгаа нь хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд гэнэт нэг өглөө сэрээд л ээлжит бус чуулган зарлахаар шийдэж захирамж гаргачихсан гэхэд хилсдэхгүй. Иргэдийн эсэргүүцэж байгаагийн учир нь уг хуралдаанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт бодистой холбоотой асуудлуудыг хэлэлцэж батлахаар төлөвлөөд байгаатай холбоотой юм. Өчигдөр зарим иргэд ээлжит бус чуулган хуралдахыг эсэргүүцэж Төрийн ордны баруун талд жагсч, улмаар шар өнгийн нунтаг зүйл асгаж хууль хяналтын байгууллагуудыг сандаргаад авах нь тэр.

Харин өчигдөр үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Хэрэв УИХ үүнийг батлавал бидний болгоомжлоод буй асуудал ард үлднэ. Яагаад ингэж шийдэв. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгармагцаа ийнхүү асуудлыг өөрчилсөн үү. Аль эсвэл цөмийн хэмээх тодотгол зүүгээд буй ээлжит бус чуулганы зорилго “хөшигний” ард байв уу. Магадгүй сүүлийн хувилбар илүү дөхөж очих болов уу даа. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ээлжит бус чуулган зарласан шалтгаан нь сүүлийн үед Үндсэн Хуулийн Цэц рүү өөрийн эрхгүй тэмүүлэх УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх байсан гэнэ. Хэдийгээр хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал багтаагүй ч гэсэн хуулийн дагуу боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-д гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан нөхцөлд чуулганаар хэлэлцүүлнэ гэж заасан байдаг. Хуульчдаас уг асуудлыг тодруулахад гишүүн өөрөө өргөдөл гаргаад УИХ-ын дарга түүнийг нь хүлээн авсан тохиолдолд ээлжит болон ээлжит бус хамаарахгүйгээр уг асуудлыг хэлэлцдэг хэмээн тайлбарлав.

Гэнэт зарлагдсан ээлжит бус чуулганы цаад нарийн тактик нь энэ ч байж болзошгүй юм. Учир нь саяхан хуралдсан Дээд шүүхийн хуралдаанаар Р.Гончигдорж гишүүнийг Цэц рүү “илгээх” асуудлыг сэм хэлэлцэх байсан ч арга буюу хуулийн “дөнгөнд” баригдаад шийдвэрлэж чадаагүй. Хэлэлцэж чадаагүй шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно, гэсэн заалт байдагтай холбоотой. Тиймээс УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү “илгээх”-ийн тулд гишүүнээс нь татгалзуулж, чуулганаар энэ асуудлыг нь эцэслэх хэрэгтэй болжээ.

Эрх баригчид Цэц рүү яагаад өөрсдийн “гар”-ын хүнийг зүтгүүлж эхлэв гэдэг хачирхалтай. Магадгүй Цэц дээр байгаа УИХ болон УИХ-ын даргатай холбоотой асуудлаас болсон. Эвсэл ирээдүйгээ харсан шийдвэр биз. Ирээдүй гэдэг нь тун удахгүй дөрвөн жилд нэг удаа болд УИХ-ын сонгууль болох гэж байна. Тиймээс тэдэнд хуулийн салбарын гол шийдвэр гаргадаг субьектууд нэн чухал болоод байж ч болох талтай. Хамгийн хачирхалтай нь насаараа парламентад сууж, Үндсэн Хуулиас эхлүүлээд бус бараг бүх хуулиудад гар бие оролцож ирсэн Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ямар шалтгаанаар хуулиар зөвшөөрөгдөхгүй асуудлыг барьж гүйв. Цэцийн гишүүнээр томилуулах хүсэлтийг хэн нэгэн албан байгууллага биш тухайн хүн өөрөө өгдөг юм. Тиймээс УИХ-ын гишүүн, бүр дэд даргын албан тушаалыг хашиж байж Цэцэд хүсэлт гаргасан нь сонирхолтой. Эсвэл асуудлыг дээрх таамгын дагуу шийдвэрлэхээр тохирсон учир урдчилаад хүсэлтээ илгээж байж ч болох юм. Аль ч байсан Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү илгээх бололтой. Харин тэд бодсон тооцооныхоо дагуу энэ удаагийн ээлжит бусаар түүнийг чөлөөлөх үү, эсвэл бантсан нүүрэндээ таг дуугүй өнгөрөх үү.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Âààòàð (March 30, 2016 11:11:12 am )

    Ýíý õîð÷èí õóòãàí ¿éì¿¿ëýã÷èéã ÿàæ ÷ áîäñîí õóóëèéí ìàíàà÷ áîëñîí öýöýä òîìèëæ áîëîõã¿é ø¿¿ íààäàõ ÷èíü öýöèéã á¿ð ñàìàð÷ îðõèíî ÷è îäîî ìîíãîëûí óëñ òºðººñ çàéë çà ÷àìä àðä ò¿ìýí ºðã¿é õàðèí ÷è ë ººðºº ç¿ãýýð ë öàí õýíýðýãýý öðõèîä ë ÿâæ áàé ää

  • zochin (March 30, 2016 12:01:54 pm )

    Lai bolj hanaagui yu.grtee suugaach ta mini

  • Зочин (March 30, 2016 12:21:47 pm )

    УИХ нэг л биш ээ……

  • зочин (March 30, 2016 2:39:52 pm )

    хэлэх ч үг алга. төр нь бантан, түмэн олон нь түүнийх нь тоглоом болох юм байна даа. төрт ёс хууль цааз нь хэн дуртай хүний албан тушаалын хэнээрхэл, авч идэхийн шунал, ардчилсан намынхны наймаалцдаг хэрэглүүр болдог байжээ хөөрхий.

  • зочин (March 30, 2016 4:01:39 pm )

    Энэ уих засгийн газарт жирийн иргэдээс долоон доор амьтад байнаа энэ батлах гээд байгаа хуулийн талаар ярихыг нь сонсоход бид уранаа түүхийгээр нь гаргах гэсэн юмаа тэгсэн чинь заавал энэ конвенцид нэгд тэгэхгүй бол авахгүй гээд байнаа энэ конвенцид нэгдсэнээр одоо гаргасан уранаа ашиглаж дууссан үнсийг нь гаргасан улс нь авч булнаа хэрэв авахгүй бол арбитрийн шүүхэд өгч монгол улс ялагдаж төлбөрт унанаа гэсэн үгээ энийг юун балай тайлбарладаг юм шууд л ингээд хэлчихээч толгой эргүүлээд байх юм

  • ард (March 30, 2016 4:09:07 pm )

    ЭНЭ ГЭЗЭГТЭЙ ЧӨТГӨР ШИГ НӨХӨР АМЬ ЗУЛБАЖ ЯВАА ТУЛ ИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛД ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ДЭЭ АРДЧИЛСАН ГЭДЭГ ЭРХ БАРИГЧИД ТӨРИЙГ ХЭТЭРХИЙ САМАРЧ БАЙНА АА

  • Иргэн (March 30, 2016 4:14:18 pm )

    Дураараа гарууд юмаа. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө суудалд хүнийг тавьдаг, эсвэл суудлаас авч хаядаг. Амар юмаа. Хүүхдийн тоглоом болжээ. Энхболд ч овоо гар уу…

  • ХӨХ ЧОНО (March 30, 2016 11:56:42 pm )

    Ардчилалын нэрийн дор орж ирэн эрх мэдэл,хувийн ашигаа өмнөө тавьж ардчилсан үзэлтэй намуудыг хагалан бутаргагч социал демократ Гончигдорж мэт нь Цэцэд очвол Монгол хар сүүдэр дор оршино. Дээд шүүхийн монголоо боддог шүүгчид нэр дэвшүүлэхийг дэмжихгүй гэж итгэж байна.Уранаа гаргасан улс хаягдалаа авдаг учраас энэ хуулийг гаргаж болохгүй

antalya rent a car