Олон Улсын фитнес Аэробикийн ертөнцөд Зумба фитнес гэж хэдийнэ танил болоод удаж байна. Зумба фитнес нь латин америкийн хөнгөн алхам дээр фитнес аеробикийн дасгалтай хийгддэг ба тэр дундаа “Зугаатай аргаар тураах” хөтөлбөр нэршлээрээ олон улсад алдаршсан хөтөлбөр юм. Зумбагаар дэлхийн 180 гаруй улс орнуудад 7 хоног бүр 200 саяас дээш хүмүүс хичээллэдэг. Энэхүү гайхалтай хөтөлбөр нь дэлхийн урлаг спортын болон hellywood-ийн оддыг ч байлдан дагуулж байгаа үр дүнтэй хөтөлбөрүүдийн нэг байсаар байна. Монголд анх “Голден жим” фитнес клуб 2012 онд Зумба фитнесийн албан ёсны олон улсын эрхтэйгээр зааж эхэлсэн бөгөөд нийт 5 салбарынхаа хэмжээнд 7000 гаруй гишүүд үйлчлүүлэгчиддээ Зумба-г хүргэн зааж байгаа юм. Ирэх 4 сарын 8-ны Баасан гаригт “Vegas night сlub”-т 20 цагаас “Монголын Зумба” фитнесийн холбоо “Голден жим” фитнес клуб хамтран Монголын анхны “ЗУМБА ПАРТИ”-ийг тэсрэлттэйгээр хийхээр төвлөж байна.Тиймээс Зумбагаар хичээлэдэг залуус болон сонирхон хичээллэхийг хүсэгчдийг энэхүү “ЗУМБА ПАРТИ”-нд хүрэлцэн ирхийг урьж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.