Гадаад хэл гадарладаг, интернэт орчинд гайгүй сайн аялчихдаг хүмүүс Монгол Улс мөхөж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гаднын энд тэндхийн олон ч сайт, блог, хүмүүсийн хувийн постноос “Монгол Улс мөхнө” гэсэн баримттай бичвэрүүд ихийг харлаа. “Монгол Улс мөхнө” гэсэн энэ олон нийтлэлүүдээс нэг л дүгнэлтэд хүрсэн нь “Эх орон маань 50-150 жилийн дотор мөхөх магадлалтай юм байна” гэсэн бодол. Гэхдээ гаднын судлаачид нэг л зүйлийг онцолсон байсан нь “Монгол Улс энэ янзаараа ингээд яваад байвал мөхөх нь тодорхой” гэсэн нь тодоос тод санагдаж байна.
Мэдээж Монголын газар шороо байхгүй болчихгүй, Монгол Улс, Монгол хүн, Монгол цус байхгүй болох тухай гаднынхан янз бүрээр дүгнэжээ. Гаднын олон ч судлаачийн үзэж буйгаар, Монгол Улс хойд, өмнөд гэсэн хүчирхэг хоёр хөршдөө уусах замаар алга болох аж. Тэгвэл Хятадын талыг илүү сонирхон судалдаг судлаачдын дүгнэсээр Хятад Улс Монгол Улсын 47 дугаар өргөргөөс өмнөх газар нутгийг ихээхэн сонирхож, байгалийн баялаг ихтэй энэ өргөргөөс доошхи газар нутгийг “булааж” авахыг хүсдэг гэнэ. Тэгвэл ОХУ-ын хувьд Монгол Улсыг бүтнээр нь өөрийн нэг бүрэлдэхүүн улсаа болгохыг нууцхан хүсдэг байна.
Энэ тухай ОХУ-ын гурав дахь том хүн, Гадаад хэргийн сайд Сергей Лавров ил цагаан мэдэгдэж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үнэнч туслах, зүүн гар нь хэмээгддэг Сергей Лавров 2012 онд ” Монгол Улс 2014 онд ОХУ-ын нэг хэсэг болно” гэж ил тодоор хэлж байсан нь хувь хүний бодрол гэхээсээ илүүтэй ОХУ-ын эрх баригчдын Монгол Улсыг өөрийн автонимит болгохыг хүсдэг гэж олон улсад ойлгогдсон. Тэгвэл Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Золжаргал гуай Мүүний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ төгсгөлд нь “50 жилийн дараа дуусах юм байна дөө” гэж энэ янзаараа яваад байвал “Монгол Улс мөхнө” гэсэн гаднын судлаачдын итгэл түрүүлэм нийтлэлүүдтэй танилцсан хүний амнаас гармаар үгийг хэллээ. Ийм үг төрийн толгойд байгаа хэд хэдэн улстөрчийн амнаас хүртэл унаж л байсан.
Эргэцүүлэл
Мүүний тухай ярьж байна. Оройтох шахсан байна шүү. Ингэж Цэрэн шиг ноцоогүй бол чимээгүй идээд л байх байж. Цөөвөр чоно жижигхэн ч, ноцсоор байгаад усны үхрийг унагаадаг. Бидэнд бас дутагдал байжээ. Харчихаад боргож, үргээж, баахан ээрч байгаад яваад өгчдөг. Ингэж ноцож байж унагаах ёстой юм. Ноцоод байвал арслан ч унадаг.
За тэгээд худлаа магтаж баян болно, гоё болно гэж хөөрөгдсөн хэдэн хүн, хэдэн намын амаар явсан бид муруй байшин барьжээ. Одоо байшинд олон арван ан цав гарна. Ганц Мүүний асуудал биш. Анхнаасаа л хэдэн хүмүүс буруу фундамент тавьж баахан туйпуу зөөлгөсөн. Сонгууль бүрт итгээд л… гоё сууцанд орж жаргана гээд л. Тэрнийгээ Төр минь гээд хичнээн мөргөлөө. Хайран он цаг, хайран хугацаа. Хэдэн улс төрч баяжиж ядуус нь гадны үзэл санаанд идүүлж одоо хоорондоо үзэлцэх үлдлээ дээ. Муу толгойтой улсын хөл буруу тийшээ явчжээ… Анх Христийн тухай ярьж байхад Үндсэн хуулинд шашин шүтэх эрхтэй гэсэн юм. Юу гээд байгаа юм гэж байсан. Одоо хар.. гэе л дээ. За тэгээд энэ тухай их ярьж байгаа хүнийг намын даалгавартай, цалинтай, өш хонзонтой энэ тэр гэсээр бас эргээд ноцож унагана. Монгол өөрөө гадныханд зөөлөн ноцуулсаар тавин жилийн дараа дуусах юм байна л дөө. Хн.

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 17, 2016 11:29:15 am )
өнөөдрийн байгаа шиг хоорондоо эв эеээ хичээхгүй, бие биенээ харилцан ойлгож хүндэлж сурахгүй, төрийн түшмэлүүд улсаа бодохгүй хар амиа бодоод л , иргэд нь ажил хийхгүй залхуурч арчаагүй царайлаад , бэлэн хоол горьдоод л байвал мөхөхгүй өөр яах ч билээ дээ …
-
zochin (March 17, 2016 11:35:01 am )
ene setgvvlchid bichih yum bichihgvi yum gej bna da eniin gadnii ornihon yu gej hvlej abahu
-
Anonymous (March 17, 2016 11:44:31 am )
gadnii shashnaas buu ai gadnii helnees ai
-
9999 (March 17, 2016 11:47:15 am )
энэ янзаараа байвал шууд биелэх л санаа байна,одоогын дүр зураг нээрээ яг тийм байна шүү???
-
цэцэг (March 17, 2016 11:58:11 am )
Иймэрхүү байдалтай шашинд мэрүүлсээр байвал 50 биш 5жилийн дараа эрүүл монгол хүнгүй болно жилд хорт хавдараар хичнээн хүн өвчиллөж байгааг та нар мэдэж байна уу? Энэ өвчин яаж хүний биенд ордогыг мэдэх үү? Хүмүүн бид муудаа буруу хоол хүнс идсэнээс болоод байгаа юм биш энэ хорт хавдарын нянг шашны хүмүүс хараалын үйлээр хийдэг нэг хүнд хийсэн байхад нийгэм д агаар дусалын замаар халддаг тэгвэл энэ бүдүүлэг хорыг хэн хийж байна ?гандан дээр очоод Чойжамцаас хүний нийгэмд амьдарч гандан гэдэг хар савдаг бүгсэн амбаар толгойлож байгаагын хувьд хариуцлага хүлээж хорчингуудаа нэрлэж хууль хяналтын байгуулагад илчилэж хүлээгэн өг гэж ард түмэн шаардах эрхтэй .
-
ЗОЧИН (March 17, 2016 12:07:18 pm )
өнөөдрийн төрийн төлөө шунхай сэтгэл арилаагүй гадны тусламжийг улс төрчид нь гадаадад хадгаламж бологдог ард түмэн нь гадаадынхан биднийг хөгжүүлэнэ гэж итгэдэг энэ цаг үед улс амархан мөхнөө
-
цэцэг (March 17, 2016 12:11:51 pm )
Биднийг орос хятад биш үндсэн хуулийн заалтыг буруугаар ашиглаж нийгэмийг хордуулаж байгаа улаан шарын шашин бөөгийн шашин хажуугаар нь өөр янз бүрийн аргаар орж ирсэн шашны үзэл үйлүүд л биднийг иймэрхүү байдалтай байгаад байвал мөхөөж мэднэ. Гэвч саруул оюун ухаан эрүүл сэтгэл зүйт монголчууд ийм эмгэлнэлт байдалд орж мөхөх тавилан заяа байхгүй
-
df (March 17, 2016 12:20:35 pm )
aan yadiim ushuu ih uudam gazar nutagaar l heren hesne biz yadeem yur ni uursduu ulsaa udirdaad ywj chadahguigees hoish. chaddag huneer udirduulsan ni deer df
-
шинэ сонголт (March 17, 2016 1:13:51 pm )
Энэ юунд дуудаад байна вэ. Шинэ сонголт УИХ д шин эхүчнийг биш шинэ хүмүүсийг сонго.
-
Хөх чоно (March 17, 2016 1:31:19 pm )
Монгол улсыг улс төрийн намууд мөхөөж байна. Ардчиллын анхны жилүүдээс л улс төрийн намууд монголыг доройтуулсаар ирсэн. Улс төрийн намууд яг Монголыг мөхөөье гэж зүтгэсэн үү? Үгүй л дээ. Яг ч тэгээгүй. Тэгвэл тэд Монголыг бар болгоё гэж тэмцсэн үү? Бас тэгээ ч үгүй. Тэгвэл тэд юуны төлөө тэмцсэн бэ? Тэд эрх мэдлийн төлөө тэмцсэн. Яах гэж? Сайхан амьдрах гэж. Зөвхөн өөрсдөө сайхан амьдрах гэж. Тэд эрх мэдлийг аваад өөрсдийнхөө төлөө бүхнийг хийсэн. Харамсалтай нь хүний шуналд хязгаар байдаггүй болохоор тэд хэзээ ч цадаж ханахгүй нь. Тэдний ингэж амин хувийнхаа эрх ашгийн төлөө эх орноо худалдан цөлмөж, хулгайлж, луйвардсаны үр дүнд улс орон маань мөхлийн ирмэгт тулаад байна. Улс төрийн намууд эх ороноо аврах уу? Хэзээ ч үгүй. Улс төрчид өөрсдийгөө юуны төлөө амьдарч, хөдөлмөрлөж байгаагаа мэдэхээ больсон. Тэд бүгд л эх орон ч дүр эсгэж, хуурамч дүрдээ бүр итгэчихсэн өөрийгөө эх орон ч гэж боддог. Тэд бүгд л би эх орныхоо төлөө юм хийж байна. Бас өөрийнхөө төлөө юм хийх ёстой гэж үзнэ. Харамсалтай нь тэд өөрсдийнхөө төлөө л бүх хүч чадлаа зориулна. Үнэн хэрэгтээ тэдгээр улс төрчидөд эх орон байхгүй. Тэдний хамгийн дээд эрхэм зүйл нь МӨНГӨ. Тэд мөнгөтэй л бол дэлхийн хаана ч жаргана гэж үздэг болохоор Монгол мөхөх нь тэдэнд сонин биш. Тэд мөхөхөөс нь өмнө аль болох амжиж их хулгайлахыг л бодож байна. Монгол тусгаар тогтнолоо алдвал тэд шувуу шиг нисээд л явчихна. Харин жирийн иргэд бид хар бууриа сахиж үлдэн Хятадын боол болно. Бид өнөөгийн төр засаг, улс төрчидөөс үтэр түргэн салахгүй бол Монгол мөхөх нь ойлгомжтой. Бидний гарц бол нийгмийн хувьсгал. Үгүй бол мөхөл.
-
ih zan (March 17, 2016 1:46:04 pm )
odoo ene muun geechiig ter solongosuudtai ni huuh heregtei
-
иргэн (March 17, 2016 1:53:07 pm )
Тийм ээ энэ янзаар яваад байвал мөхнө. Газар нутаг нь байвч , газар дээрх, доорх баялаг баялаг нь үгүй болно. Экологи бүхэлдээ ямар болох нь тодорхой. Хүн нь байгаа ч бүгд эрлийзжэж уусна. Мөн архинд , хоолонд хордоод олноороо нас барна. Эрүүл монгол хүн гэж яриад ч хэрэггүй. Архинд живсэн, оюуны хоосролд орсон нь олонхи юм чинь гэр бүлийн хөгжил гэж байхгүй. Эх оронч, мөн сор болсон хүмүүсийг маань эртнээс хядаж байсан. Одоо бүр дотооддоо устгадаг боллоо гэж бодогдохоор байна. Ойрхоны жишээ гэхэд л Ирвэс хамгаалагч залуугийн үхлийн хэрэг юу болоод байна. Мөнхбаярыг яалаа. Ард түмнийг мохоож байна шүү дээ. Үнэнийг хүчгүйдүүлж байна. Ийм их баялагтай байтал олонхи нь ямар амьдарч байна. Хүчирхийлэгчдийг өөгшүүлээд ч байгаа юм уу. гэж болохоор .Хэт улс төржиж талцаж байна. Төрийн өндөр албанд, хэт залуу хүмүүсийг тавьж байна. Туршлагагүй байж яаж ажил хийх юм. Алдаа маш их гарна. Настайчуудаа ад үзэх уур амьсгал бии болчихлоо. Сэтгэгдлүүдийг хараач. Гарч байгаа хэргүүдийг хараач, Бүр нийгмийн ёс суртахуун доройтолд орсон байна .Тэгэхээр мөхөлд маш ойрхон байгаа биз дээ
-
Иргэн (March 17, 2016 4:16:36 pm )
Монголын мөхөл дараах хүчин зүйлээс болж газар авсан гэж үздэг.
1.2000 оноос монголын хөрөнгө ашигт малтмалын ашгийг гадныханд найр тавьж хэтэрхий хямдаар худалдаж эхэлсэн одоо эрх ашгийн төлөө улайран тэмцэгчид
2.Төр засгийг маш аймшигтайгаар үймүүлж тушаа болж буй нам хүчин
3.Төрийн яамыг мэргэжилийн бус амьтнуудаар толгойлуулж ирсэний гай барцад
4.Гадныханд худалдагдсан хэзээч зугатаж гарах нөхцөлөө бүрдүүлсэн одоо Монголд байгаа,бас гадна дотноос ирж очигсод Баяр,Зоригт,Сү нар мэт
5.Монгол улсын лидер удирдагчгүй болсоны гай
6.Гайгүй нэгнээ ямар нэгэн аргаар алж устгаж ирсэн явдал
7.Хууль биелүүлэх гэж зүтгэдэг ямар ч улстөрч байхгүй болсон
8.Хуулийн байгууллагууд нь үндсээрээ нам,эвсэл бүлгийн наймаанд орсон
9.Улс төр дэлхийд байхгүйгээр газар авсан
10.Тамын тогооны үлгэр маш хүчтэй хэрэгжиж газар авсаар байгаа
11.Хөдөөгийнхнийг улс төрд ашигладаг хамгийн хямд бараа болгосон
12.Элдэв амралт,баяр ёслол,наадам цэнгээн,морины уралдаан,бөхийн барилдаан,урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд хэмжээ хязгаараа алдсан
13.Ялангуяа монгол орныг татвар,ашиг шимээрээ тэжээж ирсэн малаас авах татварыг устгаж үгүй хийсэн
14.Жижиг суманд намын анхан шатны үүр байгуулж цөөн монголчуудыг хооронд нь үзэл суртлын дайнд татан оруулсан
15.Эцгийн эрхэт ёс алдагдаж,эхийн эрхэт ёсонд замбараа зохион байгуулалтгүй шилжсэн
16.Намуудын үл гүйцэлдэх амлалт монголыг халамжийн орон болгосон зэрэг болно.-
Б Болд (March 18, 2016 3:47:53 am )
Иргэн та монголчуудыг мөхөлд хүргэх шалтгааныг маш зөв тодохойлсон байна.
-
-
Anonymous (March 17, 2016 8:05:59 pm )
AN avch xayad l xugjliinxuu zamd orno doo,hnu ,
-
Anonymous (March 18, 2016 12:43:33 am )
AN g l zailuulchixval yadax umgui dorxno l xugjinu shu de
-
Зочин (March 18, 2016 7:56:11 am )
Манай 76илжиг уханд гадныхан оорсдийн га хол болгож монгоор тэтгээд тэд оронд нь тэдний толоо ухэн хатан зутгэж гадаад хаус авч нэг л одор монголоо орхиод зугтахад бэлэн зэвуун цоовор чонууд манай торийн барьж бна тиймээс ийм хумуусээс утэр тургэн салж шинэ сонголт хийх цаг болсон угуй бол с.баяр мэт монголыг зараад зугтах болно
-
иргэн (March 18, 2016 11:08:10 am )
улс төр, монгол хүний ёс заншил, хүмүүнлэг иргэний төлөвшүүлэх хичээл 10 жилийн сургуульд түлхүү оруулж хэрэгтэй
18 Comments