antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 Comments are off

Эдийн засгийн тулах багана санхүүгийн зах зээл

нийтлэсэн Admin

Д.ОЮУНЧИМЭГ

Санхүүгийн зах зээл иж бүрнээрээ адил төвшинд хөгжиж, хүртээмжтэй болох хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлдэг. Учир нь эдийн засгийн тулах цэгийн нэг нь хөрөнгийн зах зээл юм. Мөн эдийн засаг хүнд байгаа үед санхүүгийн зах зээлийн хөгжил аврагч нь болдог аж.

3-17-6_700x700

ХҮНДРЭЛЭЭС ХАМГААЛАХ БОЛОМЖ

Монголын эдийн засгийн форум 2011 онд санхүүгийн зах зээлийн талаар хөндөж байсан билээ. Хэдийгээр энэ зах зээл иж бүрнээрээ хөгжиж чадахгүй байна гэж шүүмжилдэг ч хүмүүсийн анхаарлын төвд орсныг сүүлийн үед болж буй олон зүйлээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум зохион байгуулагдсан. Тухайн үед бусдыг сонсоогүй ч хөндөж буй нь сайшаалтай хэмээн мэргэжилтнүүд онцолж байлаа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүтэй холбогдох бүх ачааг зөвхөн арилжааны банкинд үүрүүлсэн. Гэтэл найдваргүй зээлийн хэмжээ нийт зээлийн таван хувь давчихаад байгаа. Мөн хугацаа хэтэрсэн зээл өдөр тутам нэмэгдэж байгааг банкны салбарын мэдээллээс харж болно. Тэгэхээр дан ганц банкны системд тулгуурласан санхүүгийн зах зээл нурж унахад бэлэн болсон гэхэд хилсдэхгүй. Үүнээс гарахын тулд хөрөнгийн зах зээлээ банктайгаа ижил төвшинд, хамтад нь хөгжүүлэх ёстой. Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бүрэн боломж бий ажээ.

ХӨГЖИЖ АМЖААГҮЙ 25 ЖИЛ

Санхүүгийн зах зээл банкны болон хөрөнгийн зах зээл дээр тогтдог. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Тэр дундаа үнэт цаасны зах зээл хөгжөөгүй учраас улсын хэмжээнд санхүүгийн системийнхээ эрсдлийг хааж чадахгүй байгаа хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлж байсан.

Хөрөнгийн бирж 25 жилийн түүхтэй хэдий ч хөгжиж чадаагүй. Тиймээс энэ зах зээлийг идэвхжүүлэхийн тулд макро төвшинд нь төр хэрхэн дэмжих вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд хэлдэг юм. Яг­аан, цэнхэр тасалбар төдийхнөөр сэтгэж хөгжлийн хоцрог­долд орсон нь гашуун ч гэлээ бодит үнэн. Магадгүй “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа энэ зах байгааг хүмүүст мэдрүүлсэн биз. Харин Монголын эдийн засгийн форумаар санхүүгийн зах зээлийн хөгжил, түүний ач холбогдлын талаар хэлэлцсэн нь нийтэд хүртээмжтэй болох нэг алхам болсон хэмээн эдийн засагч, шинжээчид хэлдэг юм. Хөрөнгийн бирж хөгжих боломж байгааг зах зээлд таниулсан олон үйл явдал үүнийг гэрчилнэ. Тухайлбал, Засгийн газрын бонд, Монгол шуудангийн хувьчлал Хөрөнгийн биржээр дамжиж байгаа нь сайн зүйл. Тэгэхээр бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ төр бодлогоор дэмжиж байна гээд бизнес рүү хэт орох нь зохисгүй. Нэн түрүүнд татварын таатай орчин бүрдүүлвэл, хөрөнгө оруулагчид ороод ирнэ хэмээн учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа. Дан ганц татварын бодлогоор зохицуулалт хийснээр хөрөнгийн зах зээл хөгжинө гэвэл, өрөөсгөл. Аливаа зүйлийг хөгжүүлэхэд цогц бодлого шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бизнесээ өргөжүүлэхийн тулд татвар, хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл зэрэг олон зүйлийг хамтад нь шийдвэрлэдэг. Тэгэхээр төр бусад салбарыг дэмжиж байгаа шиг санхүүжилт, бодлого, шийдвэрийг хамтатгах хэрэгтэй юм. Магадгүй гацаж, түгжигдсэн санхүүгийн зах зээлийн хөгжил хаяанд ирсэн ч юм билүү, хэн мэдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car