antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 4 comments

Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)

нийтлэсэн Admin

1458091211_screen-shot-2016-03-16-at-10.02.03ОХУ-ын Буриад улсад болсон чөлөөт бөхийн Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд зодоглосон. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчид оролцсон 21 дэх удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээний 2 дах өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Монгол улсын дасгалжуулагч шүүгчдийн шүүлтийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлжээ. Якутын тамирчин Двулустан Булатов, Монгол улсын тамирчин Т. Түвшинтулга нарын барилдааны сүүлчийн өмчид ялалтыг шүүгчид Оросын тамирчинд өгснөөр энэ маргаан дэгдсэн юм.

Т. Түвшинтулгын дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн маргалдаж эхлэсэн байна. Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев “Энэ бол тэгж их дуулиан шуугиан тарих асуудал байгаагүй. Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Харамсалтай нь Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байлаа. Шүүгчид тамирчдад ижил оноо өгсөн, ялагдаж байгаа тал шоо хаясан бол энэ нөхцөл байдлыг Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид хянан үзэх ёстой. Бид маргаантай барилдааны видео бичлэгийг үзсэн. Тамирчин шоо хаях үед барилдаан дуусахад ердөө 2-хон секунд үлдсэн байсан. Бид энэ барилдааныг шударга шүүсэн гэж үзэж байгаа. Монголчууд дандаа л ийм маргаан дэгдээж байдаг. Бид Монголчуудын энэ занд бараг дасч дээ. Монголчууд үзэгчдийн өмнө ялсан. Жил болгон л ийм байдал гаргаж байдаг. Үзэгчид ч гэсэн шинэ дүрмийг мэдэхгүй байсан учраас тэмцээний тайлбарлагчдаас шинэ дүрэм тайлбарлахыг би хүссэн” гэсэн байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болж байна.

Эх сурвалж: Цаг.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Toogii (March 17, 2016 11:36:27 am )

    Зөв сайн байна.. Монголынхоо төлөө, тамирчдынхаа төлөө, чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэх хэрэгтэй… Маш сайн амжилт хүсье…

  • zochin (March 17, 2016 12:43:35 pm )

    mongoliin neriig gargah bish harin gutaaj bgaan bishyy olon ulsiin omno, yadaj orosoor smotri-s oor yg baihgyi ichmeer,er n dali duli geed oligtoi yarij chadahgyi hogiin nohor bnlee

  • бөх сонирхогч (March 17, 2016 2:57:51 pm )

    чи өөрөө оросоор ярьж чадах уу, үхсэний чин нэр гутаах, хөлс хүчээ шавхан байж ялж яваад луйвардуулж үзсэн юм уу чи, монголын нэрийг дэлхийд гаргаж үзсэн юм уу чи, өөрөө монголын нэрийг нэг ч удаа гаргаж байгаагүй байж битгий ингэж хүнийг дормжилж бай. энэ хүн чин чамайг бодвол тив дэлхийд төрийн далбаагаа мандуулж явсан гавъяатай хүн за

  • Anonymous (March 17, 2016 10:17:23 pm )

    тамирчдынхаа төлөө сайн тэмцсэн байна. чамайг дэмжиж байна пүрэвбаатараа.

antalya rent a car