Саяхан Засгийн газраас ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувьд шилжүүлэх журмыг баталсан. Энэ журам энэ сарын 15 буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Харамсалтай нь, банкууд маргаашнаас эхлэн хэрэгжих ипотекийн 5 хувийн хүүтэй зээл битгий хэл 8 хувийн хүүтэй зээл ч олгохгүй байгааг иргэд ихээр ярьж, хэлэх боллоо.
Тэгэхээр 5 хувь болгосон ч дэлхийд харьцангуй өндөрт тооцогдох ипотекийн зээлийг 8 хувиас 5 хувь руу буулгалаа хэмээн улстөрчдийн аль ч оронд байхгүй зүйлийг хийсэн мэт бардамнасан нь зүгээр “шоу” болж таарч байна уу. Дэлхийн орнуудад ипотекийн зээлийн хүү 0-ээс 3 хувьтай байхад манайд сонгуулийн буянаар 5 хувь руу буулгасан нь үнэхээр том ажил болов. Энэ утгаараа 5 хувьд шилжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын дарга З.Энхболд ирэх сонгуульд ялах оноогоо хармаалах шиг боллоо.
Гэхдээ 5 хувь руу шилжүүлсэн ч түүнийгээ олгохгүй байвал буурсны хэрэг юу байдаг юм хэмээн иргэд сошиал ертөнцөд бухимдах болжээ. Харин ч буулгалаа хэмээн олгохгүй шоудаж байхын оронд 8 хувийн хүүтэй ч хамаагүй олгоосой хэмээн хэлэх болж. Тэгвэл дэлхийн орнуудад байр авах гэж буй залуу гэр бүлүүдийг ингэж дэмждэг байх юм.
Залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн гэсэн байртай болно гэдэг чанга даваа. Манайд зах зээлийн дундаж үнийг үзэхэд хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж шинэ байранд орох боломжтой. Харин сардаа нэг сая орчим төгрөгийн орлоготой залуу гэр бүл хуримтлал үүсгэхгүйгээр байртай болох боломжгүй юм. Тэгвэл дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг байх юм. Манайд ч гэсэн эдгээр аргыг хэрэгжүүлж болох талтай.
Баруун Европ, Герман, АНУ-д “Гэрээт хуримтлал” гэх практик хэрэгжээд олон жил болж байна. Германчууд энэ аргыг хуримтлалын касс гэх ч бий. Өөрөөр хэлбэл байртай болохоор зорьж буй иргэн хуримтлалын кассанд мөнгө төвлөрүүлдэг бөгөөд тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог аж.
Иргэн хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс авдаг байна. Ингээд хуримтлалын мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог. Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог.
Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг.
Тэгвэл Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг байна. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Мөн тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг жишигтэй байх юм.

Холбоотой мэдээ
-
shou... (March 14, 2016 1:35:18 pm )
songuuli duhuud shoudaj bn shuu dee naad uls tur chin. ard tumen mini ene uls turchdiin shound l bitgii huurtaasai daa. songuuli idebhitei ugch zuv humuuseesee l songoh heregtei. ed nariin shou duusah boloogui bgaa shuu.
-
зочин (March 14, 2016 2:46:27 pm )
За даа АН-ыг энэ сонгуулиар гаргахгүй бол бүх мөрөөдөл таг болох юм байна. МАН ялбал АН-ын энэ бүхнийг хүчингүй болгоно. Хийхийг нь харах, өрийг нь төлүүлэхийн тулд дуртай ч дургүй ч АН-ыг сонгохоос доо бодоод байх нээ.
-
mongol (March 15, 2016 10:55:41 am )
AH iinxanii argaa yadsan PR yum uu kkk.xusel moroodol chin xudlaaa yarij bgaa 5 xuviin zeel yum uu.yasan ch usan tolgoitoi erguu ve.AH iig axij songovol dollar ni 5000 xureed chinii moroodol unengeesee tag bolox blgui malaa
-
-
zochin (March 14, 2016 5:36:17 pm )
Aн-ene zeelee hergjvvltel shaj ajiluulmaar bna ard olon maani urund orj guitslee eldev swoy eldev shashin bidend heregui ajiltai orlogtoi ervvl taivan amidral chuhal bolood bna darga naraa eldev shashiig garga eldev hudlaa yarihaa boliod 5%-8% uguuchee undur hvvnd shurch bnaa
-
zochin (March 14, 2016 5:42:58 pm )
An namiihan guij bna erh medel chin ta nariin gart bna zeelee uguuchee uiran dulaand ajil amidralaa bazaaj amijuulmaar bna ta nar songuuli naadam geed alga bolnoo odoohon zeelee taviad 5%-8% yaraltai oruulj ard tvmniihee buhimdaliig baga ch gesen bayarluulaachee guij murgii yasan udaan um be bidend tsag hugtaa hamgiin chuhal bolood bna saidaa saidaa Зи-dargaa guij bna neg l oldoh amidral utga uchirtai amidramaar bnaa guij bna
-
5 HUVI GOYO (March 14, 2016 6:00:25 pm )
8 HUVIIN ZEL AVSAN ZALUU GER BULEE. 5 HUVI BOLGOSON SHIIDVERT BAYARTAI BGAA. 3 HUVIIN ZURUU BOL HURGUGCHIND MINI DUUREN HUNSTEI BNA GEJ BODOHOOR SAIHAN BNA SHUU
-
fff (March 15, 2016 11:00:49 am )
aaayaa odoo tegeed xorgogch chin xooson bgaad bgaa yum uu bitgii eliii balai yum bicheed bai.AH iinxan xolsnii bicheecheeree jaaxan IQ tai noxodiig yadaj avaach ene erguunuud jinxene medrel muutai yum shig yum bichix yum aa.AH iig axij songovol xorgogchind chin bgaa idej uux yum baitugai xorgogch chin ugui bolox blgui dee.2016 ond AH aas burxan ch bsan bitgii songooroi gej mongolchuudaa urialj bna.
-
-
Anonymous (March 14, 2016 6:51:17 pm )
8 huviin zeel 12 sard batlagdaad odoo hurtel eh uusver baihgui geed olgoogui l bn ingej hudlaa show hiihee boliochee AHiinhan 8 huviin zeelee ch uguh mungugui baij dandaa hudlaa show 1 ch bank zeel uguugui bgaa ed nar boliosoi ard tumnee arai doromjilj bna
-
Anonymous (March 14, 2016 6:54:40 pm )
8 huviin zeel uguh ch mungugui buh bankuud 8 huviin zeelee zogschihood baihad 5 huvi yariad batlaad l huvirah ch ugui hudlaa yarihaa boliochee ih hurliin dargaa ivheecheeeee ANiingan
-
HOY (March 14, 2016 8:31:00 pm )
АН-ыхан сонгуулийн сурталчилгаагаа болиоод хурдан зайлаасай
-
bi (March 15, 2016 1:02:22 am )
Ard tumen min
huurtagdaj hanahgui yum daa -
Зочин (March 15, 2016 10:26:31 am )
Хэн нэгэнд хүн нэг л удаа молигдуулаад хаширдаг. Молигдогч хүн бэлэн ам шалдан гуя гэгч байдаг. Монгол улсаа шинэчлээд бид л хөгжүүлж чадна гэж өлсгөлөн зарлаж, орилж чарласан залуучуудад итгээд сонгогч олон 1996 онд УИХ-ын сонгуулиар 50 суудалөгч итгэд үзүүлэн төр засгийн эрхэнд гаргаж билээ. Эрх баригчид 1996-2000 онд Монгол орныхоо бусинуулан жинхэнэ тоглож, хөгжүүлэх өиш хөглөрөөж, сандчааж туйлдуулсан билээ. Өнөөгийн АН-ын эрх баригчид тэр үед их хөрөнгөтэй “Ард” “Сэргээн босголт” “ХОТШ” банкны мөнгийг зээл нэрээр хэдэн зуун саяар нь аваад дампууруулсан шүү дээ. Тэгээд л төрийн болон үйлчилгээний албан хаагчид цалингаа авч чадахгүй, хөгшид тэтгэвэрийн мөнгөгүй 4-6 сар болдог маш хэцүү, ард олны аж амьдрал туйлдаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байв. Бас болоогүй тэр үеийн Ардчилсан холбоо эвсэл, өнөөгийн АН-ын удирдлага бүгд л Ерөнхий сайдын суудал сүүтэй үнээ шиг өгөөжтэй гэж бодоод тэнд тухлах гэж өрсөлдөв. Эхлээд өөрсдийнхөө М.Энхсайхан тэргүүтэй Засгийн газрыг 1998 оны эхээр унагаад Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. Тэрбээр гуравхан сар болохдоо Сэргээн босголт банкийг дампууруулаад огцорч билээ. Тэд Ерөнхий сайд болох гэж өрсөлдөөд Ц.Элбэгдоржийн Засгийн газраа үүрэг гүйцэтгэгчээр дөрвөн сар байлгалаа. Хоцрох хүнээр ачаа бүү татуул гэгчээр огцорсон Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн дөрвөн сарын турш юу хийх билээ. Тэд үймсээр улс орны эдийн засаг унасаар туйлдсан даа. Дараа нь Ж.Наранцацралт тэргүүтэй Засгийн газар гараад бас л бүтэлгүйтэн огцров. Тэгээд Р.Амаржаргал тэргүүтэй Засгийн газрыг гаргаад дэнжигнэсээр 2000 оны сонгуулийг хүргэсэн билээ. Тэр үед АН-ын удирлага бүгд л яамдын сайд болж тоглож буй юм чинь. Иргэд сонгогчдын ихэнхи нь 1996-2000 онд өнөөгийн АН-ын удирдлага улс орноо хэрхэн үгүйрүлэн зовоож, сайд, дарга болж тоглосныг мэдэхгүй л дээ. Тиймээс өнөөгийн АН-ын удирдлага “Одоо л бидэнд төр, засгийн эрх барих боломж олгоод орхи, бид монголыг диваажин болгоно” хэмээн орилон байна. Тэр мөнгөн дээр тарвалзан халааслахсан гэхдээ АН-ын удирдлагын шуналын шүлс саварч байна. Ард түмэн өмнөх түүхээ мартаагүй юм. АН-ынханд дахин молигдуулахгүй биз дээ. Ард түмэн сонгогчид нэг л удаа молигдуулсан түүнээ сэтгэлдээ хадгалан ярьсаар байгаа.
-
Anonymous (March 16, 2016 9:29:40 am )
NEG CH BANK ZEEL UGUHGUI BNAAA. INGEJ HUDLAA YARIJ BJ SONGUULIDAA YLAGDANA DAAA YALAGDANA
13 Comments