antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 Comments are off

Манай зургаан бөх Олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

нийтлэсэн Admin

dvrhnj

“Рио-2016” Олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт гуравдугаар сарын 18-20-нд болно.

Энэ тэмцээний жин бүрийн алт, мөнгөн медальт 36 бөхөд Олимпийн наадамд оролцох эрх олгоно. Өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд Олимпийн 6 эрх авсан манай бөхчүүд тивийн тэмцээнээс үлдсэн 6 эрхээ олж авахаар зорьж байна.

Казахстаны бөхийн холбооноос мэдээлж байгаагаар тус улсад болох сонгон шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулахаар 26 орон мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Манай бүрэлдэхүүн: 


Эрэгтэй

86 кг- Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2012 оны зуны Олимпийн наадамд оролцогч/

96 кг- Олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл  медальт/

Эмэгтэй

48 кг- Олон улсын хэмжээний мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Тивийн залуучуудын аварга/

53 кг- Олон улсын хэмжээний мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/

58 кг- Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

75 кг- Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /“Алдар” спорт хороо, ДАШТ-ий хүрэл медальт, оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальт, 2008 оны зуны Олимпийн наадмын оролцогч/

Дасгалжуулагчид: 

Бямбаринчингийн Баяраа /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Эмч:

Чулууны Насанбат /Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч/

Шүүгч:

Цэрэндагвын Сэрээтэр, Олон улсын шүүгч

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car