antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 43 comments

АН амархан ялах уу

нийтлэсэн Admin

Шинэ жилийн баярын “настер” ид орж байх үед манай парламент Сонгуулийн хуулиа шинэчилж баталсан. Энэ хуулийг нэг орой баталсан ч нэлээд хэдэн сар гар дамжуулан хэлэлцэхдээ өөр юм гэнэт ороод ирэх сиймхий ч үлдээхгүй байхаар нягталж гараас гаргасан нь дараа ил болсон. Шинэ хүмүүс, бие даагчид болон жижиг намууд гарч ирэх босго энэ хуулиар улам өндөр болсон байдаг. Нэгэнт хууль батлагдсан, засвар хийх боломжгүй тул гээд гомдогсод эвлэрч шинэ хуулинд зохицож үзэлцэхээр шулуудсан. Үүний нэг дүр зураг бол бие даагч С.Ганбаатар ХҮН-д элссэн явдал байлаа.

49k32fivcicfjdj82aole95trn

Харин саяхнаас хууль батлагчид хүсвэл шинэ хуулинд гар хүрээд алдааг нь засчих боломжтой гэсэн яриа гаргах боллоо. Энэ боломж нь ёстой санаандгүй алдаанаас бий болсон гэнэ. Сонгуулийн хуульд уяастай байдаг нэг заалтыг шинэ хуулиа батлахдаа гишүүд гээчихэж.

“Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтыг шинэ хуулинд оруулаагүй. Хууль хэлэлцэж байхдаа гишүүд анзаараагүй өнгөрсөн юмдаг уу даа.

Үнэн хэрэгтээ бүгд мэдэж байсан ч нэг их сенсаац болголгүй танхим дотроо дараад үлдсэн бололтой. Шинэ хуулинд жижиг намуудыг хааж боосон, хэвлэл мэдээллийг чангалсан зэрэг хурц шүүмжлэл өрнүүлж эхлэхэд нэг чухал заалтыг оруулахгүй гээснийг олон нийт анзаарсангүй.

Ийм нөөц маневр хийж алсын тусгалтай хуулийн цоорхой үлдээх ямар шаардлага байсан нь бараг тодорхой. Энэ нь ирэх өдрүүдэд сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт оруулахаас шууд харагдах тул урьдчилан тааж бөөлөх дэмий. Зүгээр л бодит байдлыг харцгаая.

Монгол Улс маань 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Энэ их газар нутгаас нийслэл хотод хамаарах нь тун бага. Ердөө 4.7 мянган кв.км нутаг дэвсгэр. Энэ бага зайд нийт хүн амын бараг тал нь буюу 1.3 сая илүү нь чихцэлдэн амьдарч буй. Үлдэх газар нутаг буюу 99.7 хувь нь хөдөө орон нутагт ноогдоно. Энэ уудам зайд 21 аймаг 365 сум гэсэн засаг захиргааны нэгжид хуваагдсан 1.7 сая орчим хүн ам оршин сууж буй. Маш таруу буюу аймаг орон нутгийн нэгж бүрт хүн амын сууршил харилцан адилгүй.

Энэ байдлыг харгалзан сонгуулийн тойрог мандатын асуудал яригддаг. Зарчим нь бол энгийн зүйл. Хүн ам ихтэй тойрог олон мандат буюу төрд төлөөлөх элчийн тоо олон байна. Бага талд нь мөн харгалзах мандаттай байна. Гэхдээ хуулиндаа ганц хүн амын тоог бус засаг захиргааны нэгж, газар нутаг зэргийг харгалзан үзнэ гээд олон хамааралтай хийчихсэн. Яг энэ өдрүүдэд бол энэ хуваарилалт зөв буруу гэхээсээ сонгуулийн ялалтад цэг тавьчихаж мэдэх тулсан өөрчлөлтийн тухай яригдаж байна.

Ш.Түвдэндорж гишүүн Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэх Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт, тойрог, мандатын хуваарилалтыг хэвээр үлдээсэн УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар агуулга байгаа талаарх гол хардлага хотын хэдэн мандат дээр төвлөрөөд байна.

Одоогийн ил яригдаж байгаа төслөөр бол хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь тойргоос сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр жагсаалтаар сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж, харин тойргийн мандатыг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан гэж байгаа. Гэвч үүний цаана нийсэлийн мандатыг нэмэх нүүдэл байгаа гэдэг хардлага сөрөг хүчинд байгаа юм.

Нийслэлийн мандатыг нэмэх нь АН-ын нэг том эрмэлзэл болох нь НИТХ-ын дарга Д.Баттулгын гаргасан санаачилгаар илэрсэн. 2008, 2012 оны сонгуулийн жишгээр бол  48 мандатын 14 нь хотоос, 34 нь орон нутгаас байх харьцаагаар хуваарилсан байдаг. Одоо АН-аар овоглосон хувилбараар бол хөдөөнөөс 26, хотоос 50 гишүүн сонгогдохоор байна. Энэ харьцааг МАН яагаад ч дэмжихгүй гэдэг. Энэ өөрчлөлтийг  явцуу байдлаар буюу АН, МАН гэсэн хоёр талын сонгуулийн тулааны зураг дээр буулгаж харвал нэг талд нь эргэлт хийж болохоор галын шугам бий болно.

2012 оны сонгуулийн тулаанд АН-ыхан нийслэлд илүүрхсэн. Одоо ч давуу байдал хэвээр гэж үзэж буй. Энэ найдлагаа барих юм бол нийслэлээс гарах гишүүдийнхээ боломжийг нэмэгдүүлэх нь АН-ын хувьд амин чухал алхам болно. Өөдрөгөөр төсөөлбөл нийслэлд 100 хувь ялахад хотоос соногдох 22 гишүүн нь жагсаалтын хэдтэйгээ нийлээд бараг 50 болтлоо нэмэгдэнэ. Сонгогчдын шийдвэрт эргэлтийн шинжтэй өөрчлөлт орчихгүй л бол бараг ялчихаж байгаа юм биш үү.

Үнэхээр АН дэмжигчдээрээ хотын дошин дээр илүүрхдэг бол одоо зүтгүүлж буй мандатын өөрчлөлтөөр ирэх сонгуулиар ялах боломж нь бараг 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм давуу  байдлын төлөө олонхоороо дахиад нэг хүч түрээд Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах замаар нийслэлийн 14 мандатыг 22 болгож нэмэгдүүлэх алхмаа эхлүүлж байж болох.

Энэ нь болзошгүй болоод байгаа цус нэгт МАН, МАХН хоёрын нэгдлээр бий болох хүчний давуу байдлыг тэнцвэржүүлэх тун чухал нөөц хувилбар.

Нийслэлд АН ярих харуулах юмтай нь үнэн. Буянт-Ухаа хорооллоо зурагтаар байнга гаргаад. Сонгууль дөхүүлж үнэ хүргэх гэж зориуд уяад байгаа Түрээсийн байрны болон Ипотекийн зээлийн гэрээг ёслол төгөлдөр батлаад тавдугаар сард нийслэлийн иргэдийн гарт нь өөрсдийн биеэр атгуулчихна. Уулзвар, гудамж төслөө сайн ярьж, зуслангийн шинэ зам дагуу намын фоноо сайн хөшиглүүлж өгнө. Ингээд Үүл баатрынхаа зурагтай плакатыг өмнөө бариад үзээд байхад Нийслэлд төдийгүй Их хуралд сонгогчдын сэтгэл наашаа эргэнэ гэж бүлэг дээрээ санал нэгдсэн бололтой.

АН-ын зүгээс малчдад хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, хашаа саравчийг нь барьцаалаад зээл өгөх зэрэг тал засалт хийж байгаа ч хөдөө талд МАН-ын тогтоосон эерэг имидж, засаг захиргаа дамнасан сүлжээ, боловсон хүчний давамгайллыг барахгүй гэдэг үндэслэлийг сонгуулийн түр штабаас нь ч хэлж байгаа болов уу. Үүн дээр Н.Энхбаяр нарыг дэмжигчид МАН-тай хавсрах юм бол хөдөөд бүр хэцүүднэ гэдгийг ч хатуу сануулсан байх.

Цаана нь босоо гэх С.Ганбаатар өөр ХҮН болсон. Бие даагч гээд ганц Дарханд бужигнуулаад зогсохгүй тойрог бүрт элч зоогоод хөдөөгөөс чамлахгүй саналыг тасдаад авчихаж мэдэхээр байгаа. Энэ хувилбараар сонгуульд орвол АН эвгүй ойчиж магадгүй гэдгийг улс төр гадарлах хүн бүр хэлнэ.

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 22.4.т “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно” хэмээн заасан байгаа. Энд заалт дээр намуудын галын шинэ цэг бий болох гээд байна.

Оны өмнөхөн санаатай мартсан сонгуулийн хуулийг өөрчилж болох гарцаа ашиглаж дээрх заалтыг АН-д “ашигтай” засварлах буюу жишээлэхэд “…зөвхөн хүн амын тоог харгалзан тогтооно” гэсэн өөрчлөлтийг оруулах зорилготой ээлжит бус чуулган зарлагдаж “нээлээ халаа” гэдгээ давтаж магадгүй боллоо. Энэ нь амжилттай хэрэгжвэл АН-д ялалтын туг арай бодитой харагдаад эхэлнэ.

Тойрог мандатын дахин хуваарилалт буюу Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр АН амархан биш гэхэд бараг ялчихаж магадгүй гэсэн сөрөг хүчний түгшүүрийг хуваалцахад ийм байна.

Үндсэн асуудлыг том эрх ашгаар яривал хүн амын сууршил шилжилт хөдөлгөөн, түүнд оногдох төлөөллийн байдлыг харьцуулахад Нийслэлийн мандатыг эргэж харах шаардлага бий. Хотын захын хамгийн хүнд орчинтой дүүргийн 100 мянган сонгогчийг супер бензтэй нэг хүн төлөөлөөд байхад 94 мянган сонгогчтой хөдөөний тойргийг 2 гишүүн даагаад байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хэтэрхий оройтсон ухаарал буюу зөвхөн нэг намын эрх ашгаар тавигдаж, шахуу хугацаанд хийгдвэл суурь өөрчлөлт болж чадахгүй болов уу. Үндсэн хууль болоод засаг захиргааны нэгжийн тухай заалт бусад хуулийн нягт уялдаатай өөрчлөлтөөр яригдах ёстой болно.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • zolo (March 02, 2016 10:56:50 am )

    ene namiin hiij bgaa hiisen bugdiig ni urgeljluule gj bodoj bgaa olon hun bj bgaa uneneer bol yalj l taarna ,zarim neg humuus hodoodoro sanalaa uguud bdg bolhoos

  • Galaa (March 02, 2016 11:19:47 am )

    Ardin nam hvn namuud sanlaa huvaana shvv dee Ardchilsan nam baaraggvi yalnaa deer n buyan zereg namuud bas ardin namin sanlig huvaana shvv dee

  • зочин (March 02, 2016 11:25:24 am )

    ялнаа ялна

  • Demberel (March 02, 2016 11:29:57 am )

    Арайч дэнэдэнээ! Хууль зөрчдөг зөрчдөг гэхэд эрх баригчид эрх мэдлээрэй дулдуйдаж өөрсөддөө ашигтайгаар сонгуулийн хуулийгураараа өөрчлөнө гэдэдг нь яг үнэндээ гэмт хэргийн шинжтэй юм байна. Харин УИХ-суудалтай намууд сонгуулийн хууль дээр ажилласан гишүүд, хуулчиддаа хариуага тооцох хэрэгтэй байна. Бурмаа хуульд өөрчөлт оруулах боломж Иргэний хуулиар ямарч боломжгүй гээд хуцаад байсан нь яасан вэ?! Ямарч тохиолдолд хууль өөрчилвөл гэмт хэрэг шүү!

  • ЗОЧИН (March 02, 2016 11:51:25 am )

    ЭНЭ 3 НАМААС МОНГОЛЧУУД САЛАХГҮЙ БОЛ НАР ХАРАХГҮЙ ШҮҮ

  • zochin (March 02, 2016 12:15:01 pm )

    Yalj haragdana daa.iim dur esgesen ardchilagchdaas uter turgen salah heregtei.odoo l bolomj garch bn ene songuuliar

  • Anonymous (March 02, 2016 1:03:48 pm )

    ялжил таараашдээ

  • Anonymous (March 02, 2016 1:19:56 pm )

    манай ардчилсан хятадууд хар машинтайгаа байхад ялжил таараа шдээ.

  • AN NAM HOTOD CH GSEN REITENG MASH IH UNASAN (March 02, 2016 1:22:45 pm )

    AN NAM HOTOD CH GSEN REITENG MASH IH UNASAN. ENE 4 JIL YAVUULSAN BOLOVSON HUCHNII DARANUILLAASAA BOLJ IH NER HUNDEE ALDSAN DAA

  • АН хар машинаа програмчлаад л санал авчихна (March 02, 2016 1:38:48 pm )

    бондоос идэж уусан мөнгө болон хар машин байхад АНгал намд ю ч садаа болохгүй

  • Anonymous (March 02, 2016 2:43:26 pm )

    Энэ 4 жил маш их зүйл хийсэн ялжил таараа цаг хугацаа харуулнаа.

  • монгол (March 02, 2016 2:43:53 pm )

    Ийм заваан юм хийгээд байхаар монголын төр, хууль 2 нь муухай харагдаад байна. АН-г дахин сонгож алдаа хийхээ больё.

  • Зочин (March 02, 2016 3:00:08 pm )

    МАН-ыг сонгоод буцаад чулуун зэвсгийн үедээ очмоор байна уу?

  • Anonymous (March 02, 2016 3:14:18 pm )

    АН засагт гарахад Монгол элгээрээ мөлхдөг зүй тогтолтой юм байна гэж Америкийн дуу хоолой өчигдөр зарлалаа. АН-хан сурах нэрийдлээр Америк руу зугтдаг гэж бас зарлалаа.

  • irgen (March 02, 2016 3:17:18 pm )

    boli doo tsaashaa ho……………

  • зочин (March 02, 2016 3:19:02 pm )

    АН д ялалт айсуи

  • zochin (March 02, 2016 3:31:47 pm )

    Yalnaa

  • Anonymous (March 02, 2016 3:35:52 pm )

    Ардчилсан нам гэж идэж ууж хандаггүй нөхдүүд бушуухан зайлаасай.

  • zochin (March 02, 2016 4:35:31 pm )

    za ard tumen booliin bool bosgonii shoroo bolohgui yum bol zuv songolt l hiih heregtei!!!!!!

  • zochin (March 02, 2016 5:15:35 pm )

    ene heden namd sanalaa ogoh hun baigaa bolobuu medehgui ym da odoo uneheer ard tumniihee toloo gesen zob setgeltee hulgaich bish humuusiig songoh tsag ni bolson bho ard tumen odoo huurtahgui e

  • IRGEN (March 02, 2016 7:57:45 pm )

    AN odoo mongolin tur hereggui shuu tur 2 udaa bariad ard tumniig yaduu bolgoj guitslee odoo salah tsag bolson

  • ХҮН ХҮН (March 02, 2016 8:07:20 pm )

    хулгай ч нар өөртөө зориулаж хууль хийгээд луйварчин мөнгөөр намаас нэр дэвшээд
    түүнийг нь ард түмэн дуртай ч дургүй ч сонгоод байх уу ард түмэн минь одоо болооч хулгайч нарын тоглоом бүү болооч бидэнд сонголт байхгүй шүү дээ бид сонгохгүй бол тэд яаах юм
    хуурдаг цаг өнгөрсөнийг мэдрүүлч хулгайч нарт

  • Irgen (March 02, 2016 9:50:26 pm )

    Ardchilsan nam garwal alga n deeshee old bie n dooshoo uhaant humuus mini tailbarlah n iluu biz

  • Unen (March 02, 2016 9:54:57 pm )

    Tiim shuu irgen ymar utga uchirtai unen ug heleb dee.you unen ene unen tiim uchraas l an .was hol bur salhin dooguur n garahgui bgaarai ard tumen min.

  • ZOCHIN (March 02, 2016 11:17:30 pm )

    Garahguu l boluu. Olon ch niislelchuud AN-g songosondoo haramsaj bna. Bolovson huchin, tuunii noots bhgui,ev negdel bhgui, shudraga eos gj bhgui,tender ulsiin sanhuujilteer hiigddeg buh ajliig ah duu hamaatan sadangaaraa huvaadag. Mongol ulsiig orond oruulsan. AN-iinhan oorsdoo ch yalahiig husehgui bgaa. Uchir ni ted oorsdiin boshoson ornuudeea aij bgaa

  • sudlaach (March 02, 2016 11:30:21 pm )

    MAN-nhan olon songuulij luivardaj garsan shigee AN-g hardaad eersdiigee barij egeed bh yumaa.

  • sudlaach (March 02, 2016 11:33:40 pm )

    edin zasgin ur dun 4 jild garahgui tul AN-d egeed ehluulsen zuilig ni duusguulval mongolin gegjild heregtei.Dee.jirin ailin amidralaar jishee avya l da-4 kilin dotor buh asuudlaa shidej shadah uu ged l bodoj uz dee.hun bur eerdin ajlaa sain l hii.busdig haraagaad velenchleed biaval hegjih uu

  • ардчилагч (March 03, 2016 8:34:01 am )

    АН-ыг гаргаад доллар 5000 болгоё. монголчуудыг шоронд үхүүлж гадагш нь цөлье. ардчилсан луухаануудад саналаа өгье. ардчилсан суртал ухуулганд хошгироё. тайрдас дарга нараа тансагт умбуулья. тахал вирусыг тахин шүтье.

  • ихэнхид нь АН төр барьж самарчээ (March 03, 2016 8:36:45 am )

    90-94 онд бямбасүрэн да.ганболд дорлигжавын засгийн газар.96-2000 онд дангаараа 2008-12 онд хамтарч 12-16 онд дахин дангаараа

  • зочин (March 03, 2016 11:24:26 am )

    AN asuudlgui garalgui yaahvdee saynii 4n jild ih zuil l hiiisn shuude

  • зочин (March 03, 2016 11:36:27 am )

    MAN-iig demjih teneg hun bhgui bhoo. 4n jil ajil tsalhaas or yum hiisnguidee

  • зочин (March 03, 2016 11:38:40 am )

    ardchilsn nam eh orniihio tuluu ih zuiliig hiij bgaa ene jil ch gsn asuudalgui garalgui yaahv

  • зочин (March 03, 2016 11:39:51 am )

    MAN garah bolomj bhgui shuudee. ard tumnii itgeliig aldsn zuil ihiig hiisn theer AN garahaas or yaahiin

  • зочин (March 03, 2016 11:41:57 am )

    MAN-iinhnii uy duusaad udaj bnshtee yuuch hiij chadhgui theer AN l garna.

  • hen ene lalaruudiig songov dee (March 03, 2016 1:19:05 pm )

    Muusain lalaruud uls orniig dampuuruulj duuslaa heden bulgiinhee erh ashigiig terguund ni tavisan lalruudiig songohno baitugai shorond hiihench bagadana

  • malchin (March 03, 2016 2:32:55 pm )

    amarhaan yalagdana har mashinaaraa amerikaas udirdahgui l um bol

  • zochin (March 03, 2016 4:26:59 pm )

    AN garah baih aa

  • ард иргэд (March 03, 2016 8:44:19 pm )

    ХОТОД ЗАМЫН УРСГАЛ УУЛЗВАРУУДЫГ ХЭН ХИЙВ, ГЭР ХОРООЛОЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭН ХИЙВ, ЦАХИЛГААН СТАНЦ ХЭН БАРИВ, МАЛЧНЫ ЗЭЭЛИЙГ ХЭН БУУРУУЛАВ, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮН ХЭН БУУРУУЛАВ, ГЭХ МЭТЧИЛЭН МАШ ИХ АЖЛЫГ ХИЙСЭН Б.А ЭНЭ БОЛ АН ЮМ . ЭХЭЛСЭН АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖ АРД БИД ОЛГОХ БОЛНО. МАН ХЭЗЭЭЧ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ШАНТААЧ ЧӨДӨР ТУШАА БОЛСОН НАМ ШҮҮ ДЭЭ.

  • Улс тор судлаач. (March 03, 2016 8:56:56 pm )

    Ш.Солонго нь социализмын уед буюу 1984 онд анх Зовлолт холбоот улсад хуулийн сургууль тогсож, оорийн ээж Эмэгтэйчуудийн Холбооны дарга байсан н.Пагмадуламын ач буянаар Торийн ордонд ажиллах болсон болохоос биш оорийн чадвараар ажиллаагуй хун шуу. Мэдлэг боловсролоо дээшлуулэх талаар юу хийдэггуй хэтэрхий хоцрогдсон хун богоод зовхон уе уеийн дарга нарт таалагдахын тулд дарга нартай тэрсэлдсэн хун бухнийг дарга нарын даалгавраар Торийн ордоноос зайлуулж оорийнхоо карьерийг ахиулах ажлыг хийдэг л хундээ. Энэ хун одоо”Торийн ордоныг оорийнхоо гэрээ” гэж андуурсан бололтой Торийн ордоны хаана ч тааралдсан хун бухнийг зааж загнасан, гаднаас орж ирсэн шинэ хунд бол буур шируун ханддаг нэг есонд оо тэтгэвэртээ гарах насанд хурсэн ааштай л эмэгтэйдээ. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонго гэдэг Хятадын талыг баримталдаг энэ эмэгтэйг Монгол улсын Ундсэн хуулийн Цэцийн гишуун болговол Монгол улсын ундэсний аюулгуй байдалд хохирол учирах болно. Хэдэн уеэрээ Монгол улсдаа амьдарч, Монгол улсынхаа толоо зутгэж байгаа явсан цэвэр Монгол хунээр засгийн газрын ажлын албаны ажлыг хийлгэх цаг нь бодсон шуу.

  • nn (March 03, 2016 11:37:52 pm )

    Бүх хүн Билл Гецис шиг амьдарч чадахгүйч. Хүн бүр өөрийн гэсэн ажилтай орлогтой амьдрах орчинтой байх шаардлагтай.Энэ байдалыг бүрлүүлж, хамгаалж дэмжигч нь төр байх ёстой юм.Энэ төрийг яаж байгуулхыг сонгууль бидэнд олгодог юм .Бидний энэ эрхийн талыг нь НАМ гэгч мангас залгиж орхилоо.Нам гэгч мангас хаанаас яагаад гараад ирсэнийг бид бүгдээрээ мэднэ. Энэ мангас бидний аав ээж эмээ өвөөгийн барьж өгсөн үйлдвэр завод ажилын байрыг булаагаад идсэн бид мэдээгүй. … Эцэг өвөгдий минь үлээсэн газар орны минь баялагыг идсээр бид харсаар л … Бид яах ёстой вэ? Бид аль ч намыг дэмжихгүй байх ухаантай хүмүүсийг сонгох алдсан эрхээ эргүүлж авах.Сонгосон хүнтэйгээ тооцоо хийдэг чадвартай байх. сонгогдоод гарсан тэр биш сонгосон бид эзэн нь гэдгийг байнга сануулах. Сонгогдсон төлөөлөгчөө ямар үед ямар санал өгч байгааг ямагт харж мэддэг байх. Ирж уулздаг байх юу хийснээ ярьдаг биш Юу хийхээ ямар санал өгөхөө биднээс асуудаг байхыг шаардах сануулах.Бид УИХын яаж хэрэлдэж байгааг биш намайг төлөөлөгч энэ хуулинд ямар санал өгч байгааг ямагт анхаардаг мэддэг байх. Эргээд нийтийн эрх ашиг гэдэгийг биднийг төлөөлөгч ганцаараа биш бид бүгдээрээ мэддэг байх шаардлагтай. Хамгын гол нь сонгогч Монголчууд бид өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгийн нэгэн хэсэг гэдэгийг мэдэрдэг хүлээн зөвшөөрдөг нийтийн эрх ашиг зөрчигдвөл миний эрх ашиг зөрчигдөнө гэдэгийг байнга ухаардаг мэддэг байх хэрэгтэй..Бидний сонгосон төлөөлөгч ямар ч намынх биш зөвхөн таны тойргын сонгогч та бидний төлөөлөгч байх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй.

  • иргэн (March 04, 2016 8:20:16 am )

    ХАР МАШИНДАА ГОЛ НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙГАА БАЙХ. ОРСГОЙБАЯРХҮҮ МЭДДЭГ ЮМ БИШ. Хар машингүй бол та нар 10 суудал ч авахгүй.

  • Зочин (March 04, 2016 10:29:47 am )

    АРДЧИЛСАН НАМД ЭЛСНЭЭ ХӨ. СОНГУУЛИАР ЯЛАГДСАН Ч, ХАР МАШИН АРДИЛСАН НАМЫН АХ НАРЫНХАА ХҮЧЭЭР ГАРААД ИРЭХ ЮМ ЧИНЬ.

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 07, 2016 10:56:56 am )

    МАНАЙ 100 % ЯЛНА ШҮҮ

antalya rent a car