Байгал нуурын эргэн тойрны 300 км дахь худгууд ширгэж, дэлхийн хамгийн том цэвэр усны нөөц багассаар байгааг орон нутгийн байгаль орчны албаныхан мэдээлжээ. Түүнчлэн Байгал нуурын эрэг дагуух 13 суурин ундны усны хомсдолд орох эрсдэл үүсчээ. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн хэдэн жил Байгал нуур ширгэх болсон аж. Хэт халж, бороо хур багатай байснаас байгал нуурт цутгадаг гол, мөрний усны түвшин багассан нь үүнд нөлөөлжээ.
Сибирийн зүүн өмнөд хэсэгт орших Байгал нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг агуулдаг. Байгал нуурыг эзлэхүүнээр нь авч үзвэл Нидерландын газар нутагтай харьцуулж болохуйц дэлхийн хамгийн том цэвэр усны нөөц юм.
Байгал нуурын усны түвшнийг доод тал нь далайн түвшнээс дээш 456 метр байлгах стандартыг ОХУ-ын засгийн газар тогтоосон байдаг. Гэтэл нуурын усны түвшин далайн түвшнээс дээш 455.83 метр болсон байгаа аж. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 455.98 байжээ. Байгал нуурын усны түвшин 1982 онд хамгийн бага буюу далайн түвшнээс дээш 455.27 метр хүрч багасаж байв. Байгал нуур ширгэж эхэлсэн тухай яриа 2001 оноос яригдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Tass news agency
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 02, 2016 10:54:57 am )
ЭЗЭНД НЬ ЭХ НУТАГ ХҮН АРДЫГ НЬ ӨГЧИХ ТЭГВЭЛ УНДРАГА НЬ ИХСЭНЭ
-
eri (March 02, 2016 11:13:45 am )
Яг зөв
-
eri (March 02, 2016 11:15:05 am )
Яг зөв шүү дэ
-
баяр (March 02, 2016 12:52:14 pm )
Эгийн болон бусад цутгадаг голууд дээр далан барьж чийгшүүлэх хэрэгтэй. Оросууд гал түймэр тавьж орчны чийгийг үгүй хийснээс болж байгаа юм. Манай голууд дээр далан барьвал ой мод дахин ургаж урсац ихэсэх нь ойлгомжтой.
-
dadf (March 02, 2016 1:12:03 pm )
монгол орны Байгаль нуурт цутгадаг голууд дээр далан барьж байж л усны түвшин нь хэвийн горимдоо орно. Тэгэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Байгаль нуур ширгэх аюултай болсон доо.
-
Санаа зовсон хүн (March 02, 2016 4:47:11 pm )
Монгол оронд Сэлэнгэд болон бусад газарт далан байгуулж байж агаарын чийглэг нэмэгдэж Байгаль нуурт ашгаа өгөх болно. мөн Эг Сэлэнгэд далан байгуулан түүгээр урсгалыг зохицуулах замаар уг нуурын түвшинг хадгалж болох юм. нөгөө нь Братскийн болон Ангарын УЦС-ын ажилд оросууд өөрсдөө анхаарах хэрэгтэй дээ. Цахилгаанаар биднийг дарамталж байх гэж манайхыг айлгах хэрэггүй шүү Бүх зүйл өөрсдөс чинь болж байгаа
6 Comments