antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 4 comments

“Ямбий” микронуудаа явуулахаа больчихооч

нийтлэсэн Admin

da155a98a4d1bf1ebigУг нь холбогдох албаныхан нь дүрэм, журмаа барьсан бол өнөөдрөөс эхлээд даварчихсан микроныхны ханд хага  дарагдаж, ямбий болсон бага оврын автобуснууд явахгүй байх байлаа. Улаанбаатар хотод одоогоор 350 орчим микроавтобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм билээ. Түүний 90 орчим хувь нь насжилт хэтэрсэн.

Өөрөөр хэлбэл, 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн гэсэн үг. Тиймээс хуучин, өнгө үзэмж муутай, хорт утаа ялгаруулдаг, хир даг болсон суудалтай микро автобуснууд бүгд жагсаалаас гарах учиртай.  Харин чанарын шаардлага хангасан 40 орчим микро автобус өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байх ёстой байв.
Гэтэл тийм зүйл болсонгүй ээ.  Буудлаа тасалж зарладаг, замын хөдөлгөөн дүрэм зөрчдөг, осол аваар гаргадаг, үнээ дураараа нэмдэг микроныхон дахиад бүтэн сарын хугацаанд  энэ мэт үйлдлээ давтах нь. Учир нь “Бага оврын автобус хэрэглэгчдийн холбоо” гэх газраас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн  сайд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газарт  насжилт хэтэрсэн тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах асуудлыг түр хойшлуулж өгөөч гэж гуйсан юм байх.  Ингээд л асуудлыг дөрөвдүгээр сарын 1-нээс шийдвэрлэхээр хойшлуулчихаад байгаа гэнэ ээ.
Нэг сараар хойшлууллаа гээд юу өөрчлөгдөх вэ. Энэ асуултад хариулчих мэргэжилтэн, дарга байна уу. Яг үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Микроныхон нэг сарын турш дураараа дургина. Аягүй бол оройдоо үнээ 1000, 1500 төгрөг болгодог байсан бол одоо 2000, 3000 болгож ч магадгүй.  Тэд угаасаа л өөрсдийнхөө хүссэнээр явж байгаа. Ашиг олох ямар арга байна гэдгийг харна уу гэхээс иргэдэд тохь тухтай, аюулгүй нийтийн тээврээр үйлчлэх гэдгийг огт мэдэхгүй шүү дээ.
Нэг сарын хугацаа өглөө гээд насжилт хэтэрсэн микро автобусаа солихгүй. Өнөөх бохир заваан үйлчилгээ хэвээрээ л байна. Замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөөр байх болно. Салах эхнэрт үхэр, тугал нийлэх хамаагүй гэдэг үг байдаг даа.
Нэгэнт үйлчилгээнд явж чадахаасаа өнгөрч байгаа хойно тэд нэг сарын хугацаанд ахиухан хэдэн төгрөг олох л арга хайна. Түүнээс биш энэ ажлаа үргэлжлүүлье, ямар нэг аргаар он залуутай бага оврын автобус оруулж ирье гэж сэтгэх болов уу даа. Үгүй л байх. Тийм болохоор журмаа бариад, ямбий микронуудыг, ярьдаг тасалбар хураагчдыг, яаруу, замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй жолооч нарыг нь Улаанбаатарын зам дээрээс зайлуулсан нь дээр байсан юм биш үү.
Энэ нэг сарын хугацаанд микро автобуснууд ноцтой осол гаргаж, хүний амь нас хохирвол яах вэ. Олон хүн эд хөрөнгөөрөө хохирох ч магадлал өндөр шүү дээ. Хаагуур хамаагүй дайрч давхиж байгаа юм чинь осол гаргахгүй гэх газаргүй. Тэгвэл хасах ёстой хугацаанд эрхийг нь хасаагүй дарга нар хариуцлага хүлээх үү. Нэгэнт журам гэж гаргасан бол түүнийгээ хэрэгжүүлээд, дагаж мөрдөөд л явах хэрэгтэй. Тэгэхгүй энэ хэдэн микрочдынхоо толгойг илсээр байгааг “Давгын ор”-оо булаалгачихлаа байна.
Ядаж л хянадаг газар гэж алга. Нийтийн тээврийн газрынхан нь хүн хүч хүрэлцэхгүй учраас микроныхон юугаа хийж, хуйхаа майжих нь  манайд хамаагүй гэж яриад л байж байдаг.

Нөгөө талаар энэ хэдэн ямбий микрог нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчихвал байдал хэцүүдэх гээд байгаа гэнэ ээ. Мэдээж орон зайг нь нөхөхөд бага зэрэг хэцүү л байх. Гэхдээ байхгүй бол яаж ийгээд болгоно шүү дээ.

Автобусныхаа тоог нэм. Өөр он залуутай, цэвэрхэн бага оврын автобустай хүмүүстэй гэрээ хийгээд, хамтарч ажиллаж болж байна. Ер нь болгоё гэвэл юуг ч болгож болно. Тэгэхгүй ялих шалихгүй шалтаг хэлж, энэ хэдэн микрочдын толгойг илсээр байгаад нийтийн тээврийн үйлчилгээний стандарт, үнэ, маршрутыг эд зохиодог юм шиг л болчихоод байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • eri (March 02, 2016 10:15:42 am )

    Өөр цэвэрхэн он залуутай бага оврын автобустай хүмүүс алга байна монгол ер нь машин хийж чадахгүй байж он ярьж байхаар оношлогоогоо үнэн зөв хийж явуулж байх хэрэгтэй

  • eri (March 02, 2016 10:21:43 am )

    Өөр цэвэрхэн он залуутай бага оврын автобустай хүмүүс алга байна монгол ер нь машин хийж чадахгүй байж он ярьж байхаар оношлогоогоо үнэн зөв хийж явуулж байх хэрэгтэй өөрсдөө машин үйлдвэрлэдэг орос хүртэл ингэхгүй байна шүү дэ манайхны машин оруулж ирэх хэн нэгний л наймаа шү дэ

  • zaraa (March 02, 2016 11:07:32 am )

    Setgvvlchiin ys surtahuungui gudamjnii har yriatai nohor we chi.muulaad bgaa mikeroonii konduktaraas ylgagdah soyol alga daa ene nohort.boldooo

  • би (March 02, 2016 12:07:50 pm )

    тэр муулаад байгаа микроны чинь ард хэдэн хүн хоолоо олж идэж хэдэн гэр бүл амиа зууж байгааг чи мэдсэн үү хаа сайгүй ажилгүйдэл ядуурал газар авч байгаа өнөө цагт тэгээд дахиад хичнээн мянган хүний хоолоо олж идэж байгаа зүйлийг нь үгүй хийж ажилгүйчүүдийн тоог нэмэх үү үүнд гаргалгаа гаргаж тэр хүмүүсийн ажлын байрыг шийдвэрлэж өгсөн цагт нь зогсоох хэрэгтэй юм биш үү жаахан 2 талыг харж бичвэл зүгээр биш үү сэтгүүлчээ бодвол чи машинтай микроор явж үзээгүй байх тэгээд тэр шинэ микрон хаана байгаан хоолоо олж идэхийн тулд өглөөний 5-6 цагт босч хоолоогоо сойтол орилдог замын хөдөлгөөнд өдөржин стрестдэг тэд ч амьдралын төлөөл гүрийж байгаа хүмүүс….

antalya rent a car