antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 6 comments

3 саяулаа нэр дэвшье

нийтлэсэн Admin
olloo_mn_1456273877_12781969_965811973511160_366337022_n

Та минь ээ, нэг сонин юм дуулгахад, дуучин ч бил үү, жүжигчин ч бил үү нэг хүүхэн УИХ-ын гушүүн болох хүсэлдээ хөтлөгдөн, нэр дэвшихээр болсон сурагтай. Сүүлийн үед цахим ертөнцөөр л нэг дуулиан, шуугиан. Энэ талаар янз бүрээр л ярьж байна. Сайхан бүсгүй, УИХ-д суувал эрэгтэй гишүүдэд хэрэгтэй. Тэр сайд ингэнэ, энэ гишүүн тэгнэ гээд л янз бүрээр дөвийлгөж байна. Ер нь бол түүнд нэр дэвших эрх бий. Угаасаа Монгол Улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхтэй гээд заагаад өгчихсөн байгаа. Тийм болохоор дуучин нь нэр дэвшинэ үү, жүжигчин нь сонгуульд өрсөлдөнө үү ямар хамаа байна аа. Бүгдэд нь эрх бий. Бүр архинд ороод, гудамжинд гарчихсан нөхөр ч чадаж байвал УИХ-д нэр дэвшиж болно шүү дээ. Монгол Улсын иргэн л юм бол тэр эрхийг нь Үндсэн хуулиар нээгээд егчихсөн байна. Ер нь бүгдээрээ л нэр дэвшье, хамаа алга. Тэрийг сонгосон, ингэж хулхидууллаа. Энэ намынхан төр самарч байна, ингэж ч мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй. Одоо сонгууль өгөхөө больё гээд үсчиж өгдөг. Тэгж байхаар бүгдээрээ нэр дэвшээд, бие биетэйгээ өрсөлдөөд үзье. Аз нь байгаад сонгогдчихвол гишүүн байх, улс эх орны төлөө ажиллах ямар байдгийг мэдэрье. Олон хүн азаар сонгогдоод, бүр сайд болтлоо яваад байна. Тийм байхад тэднээс дор азтай л байв гэж.

Ер нь УИХ-ын гишүүн байхад мэдлэгтэй, чадвартай, баян, сэтгэлтэй байх ч хэрэг алга. Зүгээр л азтай байхад боллоо. Гишүүн болчихвол байргүй байсан ч төрөөс орон сууц өгчихнө. Тэгээд жаахан сэргэлэн байвал мөнгөтэй, төгрөгтэй, унаа тэрэгтэй болчихно. Угаасаа азаар гишүүн болсон нөхдүүд тийм байдгийг нь жишээгээр харуулчихсан юм чинь. Бусад нь ч тэр замаар л явна шүү дээ, хамаа алга. За тэгээд, УИХ-ын гишүүн байхад дүрэм, журамд баригдаад байхгүй. Чуулганы хуралдаанд суухгүй байлаа гээд гишүүн биш болчихгүй, цалингаа бүтэн авна. Оюутан, сурагч, ажилтныг бол хичээл, ажлаа таслаад байвал сургуулиас нь юм уу ажлаас нь хөөнө, хална. Харин гишүүнийг тэгэх эрх хэнд ч байхгүй. Дуучин хүн гишүүн болчихвол чуулганд суухгүй, өрөөндөө студийн тоног төхөөрөмж тавьчихаад, дуугаа бэлтгээд байж болно.Шинэ жилээр халтуур хийсэн ч яадаг юм. Ердөө л гишүүн болсон болохоос биш ямар дуучин байхаа больсон биш. Улс орны төлөө хууль санаачлаад байх ч хэрэггүй. Угаасаа дөрвөн жил, цаашлаад найман жил суучихаад ганц ч хууль санаачлаагүй, компанийнхаа ажлыг хийгээд явж байгаа бизнесмэн байж л байна, тэр дотор. Түүн шиг л ажиллавал болно биз дээ. Ер нь өглөө Төрийн ордонд ирж үзэгдсэн болчихоод, өдөржин өрөөндөө “Candy crush” тоглоод, орой 17:00 цагаас тараад харьчихсан ч яадаг юм. Чуулган, байнгын хорооны хуралд суух ч шаардаага байхгүй. Хувийнхаа ажлыг амжуулаад л явж байгаад дөрвөн жилийг үдчихэд болно. УИХ-ын гшпүүний ажил гэдэг ийм л амархан. Тийм байхад хэн нь ч нэр дэвшсэн ер нь яадаг юм. Дуучин, зурхайч, жагсагч ч байсан хамаа алга. Тэгээд ч тэдэнд УИХ-ын гишүүний ажил ийм амархан харагдаад байгаа болохоор дуулах, жүжиглэх, лекц уншихын хажуугаар хийгээд байж болно гэж бодохгүй юу. Тийм болохоор тэднийг буруутгах арга үнэндээ алга. Бидч өөрсдөө нэр дэвшиж болно. Үндсэн хуулиар олгосон эрх байхад хамаа юу байна. Зүгээр л азаа үз.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Fuck76 (February 24, 2016 10:41:52 am )

    Haha

  • zochin (February 24, 2016 11:08:37 am )

    za zailaachee tegj nugel hiigeed yah be ymarch baisan naaraagaas batotgon sarandavaa bagsh nar ch yumu chingis haanii davaanyam guai bas choijamts guaich yumu arai ami amidralaa meddeg hun bol nugel buynaa yadaj mednee 76g erduu ahij songood sainaa uzehgui harin deer durdsan humuus yum hiij chadnaa nuuts bish nam sam gej ultsganahgui shuudee

  • zochin (February 24, 2016 11:20:04 am )

    Sarandavaa bagsh ba Batotgon Choijamts bagsh geed saihan zuv humuus bnshuudee mongol naidgaan bagsh geed zuv jinhen ami amidralaa buteesen tiim hun songoochee yun naaraa be minii huu uuriiguu dotroosoo oilgood daraa nasaa bolhoor ih hurald ordoo choijamts guai ornoo gej yariagui baihad hi yahiin be choijamts guai sarandavaa bagsh bas batotgon edgeer humuus garaasaidaa tegvel mongol saihan bolnoo jantsannorov guai geed bnduu bn

  • zochin (February 24, 2016 11:26:50 am )

    batuul odoogiin hachin yum hiideggui hun buu songoochee
    daanchdee nehmeliin bairuudad bga humuusee saraa bagshch yumu batotgon bagshiig songovol ta nariin uchiriig sain olood odoo bolon hoid nastaichin zasaad ugnuduu
    choijamts bagsh iim bairand ta nariig arail bailgahguidee

  • зочин (February 24, 2016 12:06:41 pm )

    Эндээс ДАВААНЯМ ЖАВХЛАН хоёрыг гаргаач ээ

  • зочин (February 24, 2016 12:06:41 pm )

    Эндээс ДАВААНЯМ ЖАВХЛАН хоёрыг гаргаач ээ

antalya rent a car