antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 Comments are off

Нефтийн олборлолтыг хязгаарласнаар эрчим хүчний зах зээлд өөрчлөлт гарах уу

нийтлэсэн Admin
olloo_mn_1456275002_neft

Нефть олборлолтыг энэ оны нэгдүгээр сарын түвшинд барих асуудлаар Саудын Араб болон бусад орнууд хэлэлцээ хийж буй нь цаашид энэ салбарынхны нягт хамтран ажиллах үндэс болж магадгүй талаар нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадри АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо болсон “IHS CERAWeek” олон улсын нефть, хийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Түүний хэлсэн “Бид хамтраад юунд хүрч болохоо үзэх анхны алхмаа хийлээ. Хэрвээ энэ ажил урагштай байвал цаашдын алхмуудаа хийх болно гэсэн үгийг “Блүүмберг” агентлаг дамжуулсан байна.

Ойрын үед дэлхий дахинд нефть олборлолтыг хязгаарлах хэлэлцээ хийж байгаа юм. Саяхан буюу хоёрдугаар сарын 16-нд ОПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаг Саудын Араб, Катар, Венесуэлийн нефтийн сайд нар, ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак нар Дохад хуралдаж, нефтийн зах зээл дээрх үнийг өсгөх асуудлаар хэлэлцсэн билээ. Тэд нефть олборлогч бусад орнуудыг санаачилгыг дэмжсэн тохиолдолд 2016 оны дунд үе хүртэл нефть олборлолтоо нэгдүгээр сарын түвшинд барихад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

АНУ-аас болж нефть 60 ам.доллараас өсөх хэцүү

Г эхдээ АНУ фрекинг буюу газрын давхаргыг шингэний тусламжтайгаар цуулах технологиор идэвхтэй олборлолт явуулж буйгаас болж нефтийн үнэ баррель нь 60 ам.доллараас илүү гарахад хэцүү болсон талаар Абдалла аль-Бадри мэдээлжээ. Хэрвээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ баррель нь 60 долларт хүрвэл Америкийн компаниудын олборлолт ч дагаад өснө гэж ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Тэрбээр “Үнийн ямар ч өсөлтийг занарын салбар шууд тусгаж авах бөгөөд олборлолтын буурсан хэмжээг шууд нөхнө” гэжээ. Үүнээс гадна нефтийн зах зээл
өнөөдөр аль ч үеэс илүү хүнд байгааг дурдаад “Хэрвээ 2017, эсвэл 2018 онд үнэ нэмэгдвэл АНУ-ын занарын нефть олборлолт өснө. Нөхцөл байдал энэ удаад ийм байдлаараа онцлогтой байна” хэмээжээ.

Олборлолтоо хязгаарласнаар юу өөрчлөгдөх вэ

Нефть экспортлогч орнуудын олборлолтоо 2016 оны нэгдүгээр сарын түвшинд хязгаарлах хэлэлцээр ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд дуусна. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн мэдэгдсэнээр хязгаарлалтыг дэмжсэн орнууд эрчим хүчний нөөцийнхөө 75 хувийг экспортолж байгаа нь хангалттай гэнэ.

2016 оны нэгдүгээр сарын олборлолтын түвшин.
ОПЕК-ийн хоёрдугаар сарын тайланд дурдсанаар гишүүн орнуудын нэгдүгзэр сарын олборлолт хоногг 131 мянган баррелиас 32.33 сая баррель болтлоо өсчээ.

Нефть экспортлогч орнуудын хүлээх эрсдэл
Нефть үйлдвэрлэгч орнууд зах зээл дээрх байр суурь, хувиа алдахаас айж, олборлолтоо зогсоохыг нэг их яарахгүй байна. Уг нь дээрх арга хэмжээ нефтийн үнийг тогтворжуулж, эрэлтийг хоногт 1.5 сая баррелиар өсгөх магадлалтай.
Түүнчлэн нефть үйлдвэрлэл нь түүхэндээд хэмжээндээ хүрсэн Саудын Араб, Орос, Венесуэль, Катар зэрэг экспортлогч орнуудын хувьд эрэлтийг нэгдүгээр сарын түвшиндээ барихад эдийн засагт нь хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Харин Ирак, Иран зэрэг олборлолтоо нэмэгдүүлэх гэж байсан улс орнуудад энэ хэлэлцээ нь хүндхэн цохилт болно. Учир нь, эдгээр улс орнууд зах зээл дээрх хувь хэмжээгээ өсгөж чадахгүй.

Талуудын байр суурь

Нефтийн үнэ унаснаас эдийн засаг нь тун хүнд байдалд ороод буй Венесуэль улс олборлолтыг хязгаарлах санаачилгыг гаргасан бөгөөд хэлэлцээрийн үр дүнг “түүхэн” гэж дүгнэсэн.

Саудын Араб улсын хувьд занарын төслийг зах зээлд гаргахгүйн тулд нефть олборлолтоо удаан хугацааны турш бууруулахаас татгалзаж байсан юм. Харин нефтийн үнэ унасан ийм нөхцөлд занарын төсөл хэрэгжихэд хүнд учир Эр-Рияд олборлолтоо бууруулах саналыг нааштайгаар хүлээн авчээ.
Тэгвэл Иран улс олборлолтыг хязгаарлах асуудалд эергээр хандаж байгаа боловч нэгдэх талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Тегераны төлөөлөгчдийн хэлж буйгаар Иран улс удаан хугацааны турш хориг арга хэмжээнд байсан бөгөөд уг нь олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьжээ. Тиймээс энэ санал логикийн хувьд нийцэхгүй гэжээ.

Хязгаарлалтын нөлөөгөөр үнэ тогтворжих уу

Шинжээчдийн дүгнэж байгаагаар АНУ, Норвеги, Мексик, Бразилийн оролцоо байсан ч, байгаагүй ч нефть олборлолтын түвшин багасвал богино хугацаанд үр дүнгээ өгч эхлэх гэнэ. Гэхдээ “Sberbank”, “CIB’’-гийн тэмдэглэснээр эрчим хүчний түүхий эдийн үнэ 5-10 ам.доллар өслөө гэхэд АНУ-ын олборлолт нэмэгдэж, нефтийн үнэ дахиад л унана.

Нефтийн үнэ бага байх нь ямар үр дагавартай вэ

Райсын их сургуулийн Эрчим хүчний судалгааны төвийн судлаачдын олж тогтоосноор дэлхий дахинд нефтийн үнэ унаснаас занараас гаргаж авах олборлолт багассан байна. Үүнийг дагаад АНУ-д шинэ орд газар хайх, хөрөнгө оруулах нь ч буурчээ.

Үүнээс гадна дэлхийн нефтийн компаниудын 1/3 орчим хувь нь энэ онд дампуурлаа зарлах эрсдэлд орсон гэсэн тооцоог “Deloitte” консалтинг компани гаргаад байгаа аж.

Нефтийн үнэ хэд байвал шударга вэ

ОХУ-ын Эрчим хүчний яамныхан нефтийн үнийг баррель нь 50 ам.доллар байвал хэтийн төлөвтөө ч, хэрэглэгч болон экспортлогчдоо ч тохиромжтой гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович “Нефтийн үнэ баррель нь 60-70 ам.доллар ‘байвал шударгад тооцогдоно” гэжээ.
Тэгвэл Венесуэль улс нефтийг дор хаяж 70 ам.долларт хүрэх ёстой гэсэн бол Ирак улс өнгөрсөн зун баррель нефтийг 75-80 ам.долларт хүрвэл тохирно гэжээ.

Нефтийн зах зээл хямралд орохоос өмнө ОПЕК-ийн гишүүн орнууд түүхий эдийн ханшаа баррелийг нь 100 орчим ам.долларт хүрвэл шударга үнэ болно гэж үздэг байжээ.

Нефтийн үнэ өчигдрийн байдлаар баррель нь дунджаар 34.19 ам.долларт хэлбэлзэж байв.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car