“Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн бусдыг зодож танхайрчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны үдэш Б.Дөлгөөн “Metropolis” клубт найзуудтайгаа байжээ. Улмаар зэргэлдээх ширээнийхээ залуустай маргалдан нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохиж хүнд гэмтээжээ. Хохирогчийн нүдэнд шилний хэлтэрхий орж хүнд гэмтсэн байна. Б.Дөлгөөний олон нийтийн газарт танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Харин хохирогч Бээжинд эмчилгээ хийлгэсэн ч бие нь тааруу байгаа гэнэ.
Б.Дөлгөөн Англид амьдарч байгаад ирсэн бөгөөд аавтайгаа хамт бизнесийн салбарт ажилладаг нэгэн. Тэрбээр загвар өмсөгч Т.Номунзултай гэрлэж, хүүтэй болсон ч төд удалгүй хоёр тийшээ болцгоосон билээ. Харин хүү нь өвөө, эмээтэйгээ амьдардаг аж.
“Петровис”-ын гэх тодотголтой Ж.Оюунгэрэлийн нөхөр Б.Батболд зураач мэргэжилтэй. Өдгөө “Шинэ дөл” барилгын компаниа удирддаг нэгэн. Б.Батболдынх хүү, охин хоёртой. Тэдний бага нь болох Б.Дөлгөөнийг танилууд нь нэлээд дээрэнгүй, ширүүн зантай гэж тодорхойлдог юм билээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 29, 2012 7:40:44 pm )
huuhdee zuv humuujuulj chadahgui iim humuus sain l yavah yum daa. hezee negen tsagt shiitgelee enenees iluu amsah n todorhoi. adilhan hunii uriig nudgui bolgochood hooloigoor n hool davaad l bgaa yum bh daa.
-
Anonymous (January 29, 2012 7:42:27 pm )
ter huuhed n ugaasaa tanhai baliar humuujilgui yum gesen. mungutei hunii huuhed yu ch hiisen boldog gj bodoj bgaa bh l daa. bur ingej bodoh tusam negiigee uzeh l heregtei. ed naraas aij bolohgui. bur l tsaashaa davarna.
-
Anonymous (January 30, 2012 4:06:05 pm )
ted dulguun gj margar batsaand hudaldagdaj ner nuuree barah tsagdaa shuuhiinhen gj bhuu. tolgoi n hamuursan amitan l mungu avch hergiig n erguuldeggui yum bol eruul saruul humuus yag ene batsaanaas mungu avch haragdaarai. mahiig mahaar, tsusiig tsusaar gegcheer uuriinh n hudiig haga tsohivol taarna. erguu bandiig alsan ch bagadna
3 Comments