antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 26 comments

Монголыг зарах мөрөөдөлтэй Г.Алтан банкны мөнгөөр сонгуульд үзэх нь

нийтлэсэн Admin

Нэгэн үе ааш, ар хоёроороо бизнесийн салбарт гялалзаж явсан “Алтжин”-гийн Г.Алтан “САПУ” худалдааны төвөө шатааснаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон. Гэвч саяхнаас бизнесийн салбартаа эргэн ирсэн тэрбээр бүр даварч улстөрд хөл тавиад байна. Улстөрд хөл тавихдаа бүр том алхаж, сонгуульд үзэх сурагтай.

МАН-ын нөлөө бүхий сайдын дэмжлэгээр улстөрд орсон тэрбээр экс амраг гэх “Мон Уран”-ы Б.Наранхүүтэй зэрэгцэн МАН-ын бага хурлын гишүүн болсон. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4.1-д шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, 4.2-т шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, 4.3-т ялгүй байх хэмээн заасан байдаг.

Гэвч “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Алтжин”-гийн Г.Алтан хоёр шиг тэрбум тэрбумаар нь өр тавьж, одоо хэр нь шалгагдаж байгаа хүмүүс цөөхөн. Харин эднийг МАН улстөрд шингээснээс үзвэл Монголын улстөр, цаашилбал УИХ аль хэдийнэ хөрөнгөлөг гэмт хэрэгтнүүдийг орогнуулж, шүүх, цагдаагийнхнаас хамгаалдаг газар болсон нь батлагдлаа. Цагтаа Г.Алтан, Б.Наранхүү нартай нийлээд дансны аргаар гэмт хэрэг хийгээд явж байсан нөхөд өнөөдөр УИХ-д сууж л байна.

Хамгийн гол нь Г.Алтанг төр түшилцээд явна гэхэд итгэх хүн даанч гарахгүй. Нэг удаа “Би Ерөнхий сайд болчих юм бол Монгол Улсыг зарах юмсан.

Үүн шиг амархан юм байхгүй юм байна” хэмээн салсан нөхөр С.Жамъяансүрэндээ бардамнаж байсан тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр улстөрд орох эхний алхмаа хийчихээд байгаа Г.Алтан Монгол Улсыг зарж баяжихын тулд УИХ-д өрсөлдөж байгаа бололтой. Худалдааны төвөө шатаасан Г.Алтан олон түрээслэгчийн амьдралаар тоглосон. Өрөө төлөлгүй зугтааснаас нэг хэсэг нь орлогын эх үүсвэргүй болж, өр зээлтэй зарим нь гудамжинд гарсан. Харин одоо Г.Алтан нэгэнт банкны эзэн болсон учраас хохирлоо барагдуулж чадаагүй түрээслэгчид өрөө нэхвэл яасан юм бэ.

Сонгуульд үзэх бодолтой байгаа бол хэл амгүй тэр мөнгийг нь гаргаад өгчих биз. Г.Алтангийн хувьд таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй “САПУ” худалдааны төв шатсаны дараа дампуурч, 700 гаруй түрээслэгчийнхээ бараа, таваарын өрөнд унасан. Үүнээс болж “Алтжин” групп худалдаа, барилга, зам тээвэр, шатахуун түгээх станц, архи, пивоны үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 64 охин компаниа зарсан байдаг.

Энэ үед Г.Алтан “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст” группт, архины үйлдвэрээ зарим нэг бөхөд зарж, хохирогчдынхоо мөнгөний багахан хэсгийг барагдуулсан гэдэг. Хэдэн тэрбумын өрөнд орсны дараа хэл ам ихтэй зарим хохирогчдийг бага сага мөнгөөр хуурчихаад Солонгос руу зугтаж байсан Г.Алтан өнөөдөр банк худалдаж авах хэмжээний хөрөнгөтэй болоод иржээ.

Тодруулбал Г.Алтанг “нэгэн” банкны 51 хувийг авсан талаар шивэр авир хийж байна. Түүний хувьд банк худалдаж авахад ганц мөнгө байгаад хангалтгүй байсан. Харин нөлөө бүхий эрхэм сайд Г.Алтангийн сөнөсөн бизнесийг сэргээж, дараа нь улстөрд оруулж байгаа аж. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нарын наймааг учир мэдэх хүмүүс олон янзаар тайлбарладаг.

Нэг хэсэг нь Ш.Батхүү Г.Алтангийн сайд хамсаатны дарамтад орсон гэдэг бол нөгөө хэсэг нь тэдний дунд эртний наймааны үлдэгдэл байсан гэх юм билээ. Тухайлбал Г.Алтан шатахуун түгээх станцаа 14 тэрбум төгрөгөөр Ш.Батхүүд зарсан гэх яриа бий. Тухайн үед Ш.Батхүү одоогийнх шиг бэлжээгүй байсан тул тал мөнгийг нь төлсөн гэнэ. Тиймээс шатахуун түгээх станцын наймааны үлдэгдлийг “нэгэн” банкны 51 хувьтай тулгасан байх магадлал өндөр байгаа аж. Ш.Батхүү саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Г.Алтантай хамтарч бизнес хийж эхэлснээ олон нийтэд зарласан.

Гэхдээ Г.Алтан ямар ч эрийг өөрийн болгож дөнгөдөг уран аргатай эмэгтэй. 50 хэдийнэ гарсан тэрбээр Солонгос яваад ирэхдээ гоо сайхны косметик хагалгаанд орж, төрөл арилжсан мэт болсон тухай зарим сайтад өгүүлж байлаа. Иймдээ ч олон эрийн өвөр дамжсан гэгддэг Г.Алтан бизнесээ босгохын тулд дахин залуужсан бололтой. Түүний экс нөхөр С.Жамъяансүрэнгийн ярьснаар Г.Алтан өөрөөс нь өмнө арав гаруй хүнтэй хамт амьдарч байсан гэнэ билээ.

Анхны эр хүн нь Жанел гэдэг араб хүн байсан бол дараагийнх нь АУДС-д багшилж байсан Энхтөр, Эдвард, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Байгаль орчны Төрийн нарийн бичгийн дарга асан Адъяа, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга асан Ц.Шийрэвдамба, С.Жамъяансүрэн, “Мон-Уран”-ы Б.Наранхүү гээд л хөвөрнө. Г.Алтангийн эдгээр сонголтоос харахад зөвхөн хайр сэтгэлийг урьтал болгодоггүй аж.

Ашиг сонирхол, албан тушаал түлхүү байгаа нь анзаарагдаж буй биз ээ. Тэгэхдээ Г.Алтанг нялх амраг Б.Наранхүүтэйгээ дотносоноос хойш нохойн замаар орсон гэдэг юм билээ. Тэдний анхны том луйвар нь алдарт “Номаранг”-ийн хэрэг. Г.Алтан, Б.Наранхүү нар эл хэргийг Манлай уяач Б.Билэгдэмбэрэл болон түүний эхнэртэй хамтран үйлдсэн байдаг. Г.Алтангийн хувьд Б.Наранхүүгээс 20 насаар эгч бол уяач Б.Билэгдэмбэрэл эхнэрээсээ мөн л 20 насны зөрүүтэй байв. Б.Билэгдэмбэрэлийн эхнэр нь зохиолч Ч.Лодойдамба гуайн хүү, Солонгосын Элчин сайд асан Л.Галбадрахын анхны гэргий байсан. Ингээд гэр бүлийн найзууд Солонгосын “Дэү”, “Эл Жи” компаниас “Номаранг” компаниар дамжуулан 120 сая ам.долларын зээл авсан ч эргэж төлөлгүй гүрийсээр хэргийг хав дарсан гэгддэг. Тухайн үед Г.Алтан МАХНын томоохон санхүүжүүлэгчдийн нэг байсан тул солонгосчуудаас 120 сая ам.доллар залилж, намынхаа буянаар нам дарсан түүхтэй.

Одоо Г.Алтан Нүхтэд барьсан том том тансаг харшууддаа түшиж тулдаг бизнес, улстөрийн түшээдээ суулгаж, хаяа залган амьдарч байна. Ямартай ч янаг явдлаараа алдаршсан Г.Алтан, луйварчин хулгайчаараа алдартай “МонУран”-ы Б.Наранхүү нар сонгуульд үзэж, хүүхэд нохойн доог болох вий дээ. Билгийн нүд нь хаагдчихаагүй л бол Г.Алтан, Б.Наранхүү нарыг Монголын ард түмэн хэзээ ч сонгохгүй нь ойлгомжтой.

Т.Энхмөнх

logo-ugluuniisonin-zahialga


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (January 13, 2012 11:34:33 pm )

    Xaxa unen unen ih unen bichij ene muusain luivarchin banzal yanhan huuhen odoo yu ve?

  • Anonymous (January 13, 2012 11:44:36 pm )

    ene yamar aimar tsarai be ene huuhen yamar ch ih mongotei bgaad nemergui yum daa hoorhii ulsiin ih hurald devshvuulbel estoi onigoo shuu ard tumeen ene gichiig

  • Anonymous (January 13, 2012 11:46:21 pm )

    Iim bugalsan amid chotgor Ih hurald orchihvol Mongol uls gej baigaad yaahav dee.

  • Anonymous (January 13, 2012 11:47:21 pm )

    yanaa ene altan gazluurjee neg muu yanhang mongol uls tolgoi deeree gargaad bg sonin l bna sh dee hoorhii boon moroodol boon or baijiij zailuul

  • Anonymous (January 13, 2012 11:54:53 pm )

    Iim bugalsan amid chotgor Ih hurald orchihvol Mongol uls gej baigaad yaahav dee.Hu namiihan ih yadar ch dee, Esvel hun oldohoo baigaad oriyo gesen bolgoniig l baga hurliinhaa gishuun bolgood baidag yum uu.

  • Anonymous (January 14, 2012 12:20:51 am )

    Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл хамгийн хямдаар манай 1000zahia c o m-оос авах боломжтой боллоо та ороод vзээрэй Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S (Factory Unlocked) олдохгvй гэдэгт 100% итгэлтэй байна! мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГҮЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна та манайхаар ороод бэлгээ аваарай 1ОООзахиа с о м Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 1OO% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 1OO% байна гэдэгт бид 1OO% итгэлтэй байна Баярлалаа 1OOOzahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

  • Anonymous (January 14, 2012 2:30:35 am )

    ENE ALTANG YAAHAARAA INGEJ MUULJ BDAG ULSUUD VEE HUDALDAANII TOV N SHATHAD IH HU N HOJOO BIZDEE MUU TAMHINII LANGUU HURTEL 30 SAYAIIG AVSAN BIZDEE MANAI MONGOLCHUUDAD YAMAR HUN CHANAR GEJ BAIH BISH DEE

  • Anonymous (January 14, 2012 2:33:47 am )

    ene hun ta nart gai boloogui shuu harin ch heden zuun huniig ajiliin bairaar hangaad yavj bsan shuu buu mart hudaldaanii toviig albaar shataaj bgaad baihan mongo nehej avsan bizdee languu ajilluulj bgaa humuusiin orlogo todorhoi shuu dee

  • Anonymous (January 14, 2012 2:49:55 am )

    APU-g zalgiz baih uyedee arhi hudaldah erhiig ooriinhoo borluulaltiin companid ogch APU-giin 1 shil arhin deer 100 mog nemj zarz bayajsan luivarchin omhii avgai sh de naadah chini

  • Anonymous (January 14, 2012 3:29:04 am )

    Altand ataarhasan sain meddeg geh hun l bichuulsen bn shu dee. Hadgalamjid ajilladag

  • Anonymous (January 14, 2012 4:02:23 am )

    ene omoorood baigaa humuusiig oilgohgui bna hsuu,ene huuhen yugaaraa bayjsaniig medeh uu,bogsooroo, mon mongoliin gazar nutgiig negees nogood zarj ,odoo ih hurald orno genee. buu galzuur zaa yu.

  • Anonymous (January 14, 2012 5:32:06 am )

    Ene emegtei minii medheer barag 55-56tai . Odii nasnii avgai ingej ooroosoo zaluu erchuudiig huilruulj, tom biznes hiij yavaad harin ch baharhaj b. Ene nasan deeree baitugai 40 hurmegtsee manai emegteichuud ali hediin hogshroltiin setgelgeend orj hogshin avgai emee durdee ordogshdee.Hun nuuree hed yanzluulj heden nasaar zaluu boloh ni ter hunii l hereg. Emegteichuudee buu ataarh, harin bugdeeree ene avgaigaas sain taliin ulger avtsgaaya.

  • Anonymous (January 14, 2012 6:18:23 am )

    yaahaw dewshij l bn biz garahgui n todorhoi yum chn hedenhun tsalinjuulaad buyan hiine biz

  • Anonymous (January 15, 2012 3:16:44 am )

    Nvdend hviten muuhai awgai yaj ch hagaluulaad zvsvvleed goe haragdahgvi yum da. Tiimih mongotei bgaad yah ch yumbilee vheh ni todorhoi hayad l vhne ERLEGIIN ELCH tamiin togoo ruu zalaad l awaad yawna da haaya ch gesen tegj bodoog bol uu

  • Anonymous (January 15, 2012 3:17:54 am )

    Dewsheed garaad irehiig ni harii ard tvmenteigee untaj l panaalddaggvi yum bolhahaha

  • Anonymous (January 15, 2012 4:25:34 am )

    ene awgai japan porno od shig l haragdaad bh ym hhhh

  • Anonymous (January 15, 2012 8:00:10 am )

    boli boli altangiin tolgoi hvrehgvi

  • Anonymous (January 15, 2012 10:08:41 am )

    shorond hiih yostoi hun bgaa yum,

  • Anonymous (January 15, 2012 12:40:06 pm )

    zugeer shuu dee

  • Anonymous (January 17, 2012 5:08:33 am )

    Ene avgai odoo boliosoi yamar aimar uym be, eneavgai huuhnuudeesee bolj Nyamdorj buur erguutej dyysjee , yadaj yhamsraaraa ooroo boliosoido, byrhanaas aidaggui l yls uym bhada ene ih nyyhlee yaj daaj amdran da

  • Anonymous (January 18, 2012 11:46:38 pm )

    mongoliig 1muu yanhan zardag bolohnee ene ugniih n toloo tsaazlah heregetei mongolchuudaa

  • Anonymous (January 20, 2012 9:26:56 am )

    olon hunii amidralaar togloson buzar avgaigaas uur MAN-iin baga hurliin gishuun boloh yanhan oldoogui yum bh daa ter namd. uunii orond top Odgereliig oruulval yadaj huurhun yum daa hor ch nairuulahgui. enuun shig chonon tsaraitai hun gadagsh garahaas ch ichmeer hehehe

  • Anonymous (January 21, 2012 1:24:52 am )

    gazart orson hashaa baishin buulgaj zarna. 7*8 hemjeetei toosgoor ungulsun palkan uvliin baishin, uudnii ambaartai. gadnaa nuursnii pintei. 3 tal hashaani hamt une tohirch zarna. 99707559

  • Anonymous (January 22, 2012 2:50:34 am )

    amid jutgur balair avgaa

  • Anonymous (January 25, 2012 3:15:14 pm )

    unen yum uu

  • Anonymous (March 12, 2012 3:42:05 pm )

    YMAR MUUHAI GICHII VE ENE MONGOLIIG ZARJ IDSEN SAID DARGA TORIIN TUSHEED BANKNII ZAHIRLUUD HUUHDUUDIIGN BURHAN HEDEN MYNGAN JIL TAMIIN HALUUN TOGOOND SHARJ BOLGOJ TAMLAASAI

antalya rent a car